02
Hani: Wang Yibo би бол чиний эмч намайг Xi Hani гэдэг өрөөнд ороод түүнд өөрийгөө танилцуулахад тэр аажмаар эргэж надруу өнөө хорсолтой харцаараа харлаа...
~~~~
Ажлын анхны өдөр минь төсөөлснөөс минь хэд дахин өөр байна. Яахав сэтгэц мэдрэлийн эмнэлэг юм хойно тийм айхтар гоёор төсөөлөөгүй ч арай ч ийм аймар байна гэж бодсонгүй. Арай гэж амьсгалан түрүүхэн боолгуулсан хоолойндоо зөөлхөн хүрсээр өрөөндөө орлоо. Wang Yibo үнэхээр аймшигтай юмаа тт.
Эмч нарын өрөөнд ороход ахлах эмч надруу хараад
А.эмч: Өхх Hani чи зүгээр үү? Царай чинь үнэхээр аймшигтай харагдаж байна.
Би: Зүгээргүй л байна т.т
А.эмч: Чи Wang өвчтөнг хариуцсан гэл үү? Тэр өчигдөр энд ирсэн.
Би: Тиймээ гэхдээ яагаад дөнгөж ажилд орсон надад тийм аймар хүн даалгаж байгаа юм бэээ эмчэээ би тэнд бараг үхэх дөхсөн ТТ
А.эмч: Яанаа юу болоо вэ?
Би: Яасан гэээч т.т
###
Hani: Wang Yibo би бол чиний эмч намайг Xi Hani гэдэг өрөөнд ороод түүнд өөрийгөө танилцуулахад тэр аажмаар эргэж надруу өнөө хорсолтой харцаараа харлаа
Yibo: Эмч гэнээ би яасан юм?? Галзуурсан гэсэн үү?? Гээд аймар харцаараа харсаар сууж байсан сандлаасаа босон намайг зүглэн алхаж байлаа.
Hani: Wang Yibo та тайван байх хэрэгтэй. Таны сэтгэц тийм ч хүндрээгүй болохоор эмчилгээгээ сайн хийлгэвэл гээд үгээ гүйцээж дуусаагүй байтал хоолойг минь боон хананд шахан
Yibo: Сонс би галзуураагүй! Галзуу гэвэл та нар л жинхэнэ галзуу хүмүүс. Гээд хоолойг минь улам чанга боож эхэллээ.
###
Би: Ингээд үхдэг юм байна л гэж бодсон харин азаар И эмч орж ирээд түүнийг надаас салгасан.
А.эмч: Яанаа чи тэгвэл даргаас өвчтөнөө солих талаар ярилцаад үз л дээ
Би: Тэгмээр л байна гэхдээ дөнгаж ажилд орчихоод гомдол мэдүүлмээргүй байнаа. Миний л сонгосон зам миний эмялэх ёстой өвчтөн гээд гүрийгээд цааш яваад үзэхээс
А.эмч: Хмм за тэгвэл дараагийн удаа болгоомжтой байгаарай.
Би: Мм
~~~~
Хавтастай тэмдэглэлээ чанга атгасаар Wang Yibo өвчтөний өрөөний үүдэнд ирэн гүнзгий амьсгаа авсаар орлоо.
Би: Өглөөний мэнд Yibo ийн мэндлэхэд тэр орон дээр суун цонхруу ширтэн сууснаа надруу харлаа. Өнөөдөр түүний харц өчигдрийн айшигтай харцыг бодвол хамаагүй дөлгөөн тайван харагдаж байв. Түүний тэр харцыг хараад Өнөөдөр эмчилгээ сайн болно гэж найдсан ч тэр найдвар минь талаар болсон юм. Тэр миний асуусан асуулт бүрт үл хариулан зүгээр л өөдөөс минь дуугүй ширтэн сууна.
Би: Юу ч ярихгүйгээр шийдээ юм биз дээ. Ингээд байвал энэ газар илүү удаан байна. Чиний сэтгэцийн асуудал улам хүндрэх болно.
Yibo: Би галзуу биш! Хэлсэн байхаа би галзуу биш! Галзуу биш хүнийг энд хорьж байгаа та нар л жинхэнэ галзуу!!
~~~~
