03
Yibo: Би галзуу биш! Хэлсэн байхаа би галзуу биш! Галзуу биш хүнийг энд хорьж байгаа та нар л жинхэнэ галзуу!!
~~~
14 тоот өрөөний өмнө ирэн нэг гүнзгий амьсгаа аван сувилагчтай хамт орлоо.
"Wang Yibo тарианы цаг боллоо."
Өнөөдөр тэр өөр байлаа. Хүйтэн ширүүн харц , уур хилэн хатуу үгс гээд аль нь ч байсангүй. Зүгээр л дуугүй тариагаа хийлгэж эсэргүүцэж уурлалгүй эмээ уусан. Түүнд эмчилгээ үйлчилж эхэлж байгаа нь энэ юм болов уу?
"Wang Yibo ярилцах цаг" гээд би түүнийг өөрийнхөө урд байх суудалд дуудлаа. Энэ удаад бас л тэр зүгээр л хүрж ирээд суув.
"Өнөөдөр их тайван байна шүү. Эмчилгээ чамд сайн нөлөөлж байгаа бололтой."
Энэ удаад тэр өмнөх ёжтой инээмсэглэлээ тодруулаад
"Тийм юм болов уу?"
Хммм үгүйээ тэр яг хэвээрээ байна.
Миний асуух асуулт бүрт тэр нэг үгээр маш товчхон хариулж байлаа.
XXX
Ахх шөнийн ээлж үнэхээр хэцүү байна. Нэг үгээр аймшигтай. Энд тэндгүй өвчтөнгүүд өрөө өрөөнөөсөө сонин авиа чимээ шуугианыг гаргаад л зарим нь бүр нэг мэдэхэд л хаалганы шилэн хэсгээр сонин сонин царай гарган харан зогсох нь хөөрхий намайг золтой л зүрхээр явуулчихгүй байна.
Оройн үзлэгээр өрөөнүүдээр явж өвчтөнүүдээ ажиглан явсаар сувилагчтай Wang Yibo өвчтөний өрөөнд ороход тэр орон дээр суун хаашаа ч юм ширтэж байлаа. Тэр өглөөнийх шигээ тайван харагдаж байлаа. Гэхдээ түүний ямар ааш гаргахыг би таашгүй нь. Өдөр би түүнийг сайжирч байгаа гэж бодсон ч үгүй байсан шүү дээ.
"Wang Yibo оройн тарианы цаг боллоо" гэхэд тэр сая л харцаа надруу шилжүүллээ.
"Би Xi эмчээр тариагаа хийлгэмээр байна. Тэр сувилагч энд байх нь надад тухгүй байна" гэхэд би хэсэг гайхсан ч сувилагчаас түүний тариаг аваад түүнийг гаргав.
Би түүнд тариаг нь хийхээр гарыг нь хөвөнгөөр арчиж яг тариагаа хийх гэхэд тэр тариаг минь булаан ганц хөдөлгөөнөөр хойно минь гарч хүзүүг минь шуугаараа боон хананд шахан зогсов.
"Өвчтөн Wang Yibo юу болж байнаа??"
"Xi эмчээ би танд хэлсэн би өвчтөн ч тэр галзуу нэгэн ч биш. Би өөрт чинь бүгдийг хэлэх болохоор намайг эндээс гарахад минь тусал, эсвэл энэ өдөр таны амьдралын сүүлийн өдөр болог. Би иймэрхүү зүйлээр хүнийг яаж алахаа сайн мэднэ шүү!!!"
Бурхан минь юу болоод байнаа?????
