01
"Хятад улсын томоохон компиануудын нэг болох YB компианы залуу захирал Wang Yibo өчигдөр өдөр сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хүргэгджээ. "
"YB компаний захирал Wang Yibo сэтгэцийн эмнэлэгт хүргэгджээ"
"Wang Yibo захирал галзуурчээ"
"Wang Yibo үнэхээр галзуурав уу? Эсвэл өрсөлдөгч талын хийсэн зүйл үү?"
~Ши Хани~
Намайг Ши Хани гэдэг хавар Анагаахийн Ухааны Их Сургуулийг сэтгэц мэрдэлийн эмчээр төгссөн. Өглөө надруу эмнэлэгээс ажилд тэнцсэн хэмээн ярьсан учраас эмнэлэгрүү явж байгаа минь энэ.
Эмнэлэгрүү ороход л энд тэндгүй л хүмүүс орилолдож зарим өөрөө өөртэйгээ ярьж өөр нэг хэсэг нь яг л жоохон хүүхэд шиг болчихсон хуруугаа хөхөж эсвэл эмч нарыг ахаа эгчээ гээд л.
Эмнэлэгийн хүний нөөцрүү орж тэмдэг болон эмчийн халадаа аван гараад эмч нарын өрөөнд орж хийх ёстой зүйл үзэх ёстой өвчтөнүүдээ мэдэж авлаа.
Одоо 14р өрөөний өвчтөнтэй ярилцах ёстой юм байна.
14р өрөөний өвчтөний танилцуулга.
Нэр:Wang Yibo
Нас:26
Онош: Сэтгэцэнд нь томоохон өөрчлөлт гарч өөрийгөө хянах чадваргүй болсон. "ГАЛЗУУРСАН"
Өрөөнийх нь үүдэнд ирэн хаалганы шилээр түүнийг хартал их царайлаг залуу байлаа. Шаргал үс урт өндөр хамар тэр уруул. Цонхруу ширтэх тэр нүд яагаад ч юм түүний харцнаас хорсол мэдрэгдэх юм.
Hani: Wang Yibo би бол чиний эмч намайг Xi Hani гэдэг өрөөнд ороод түүнд өөрийгөө танилцуулахад тэр аажмаар эргэж надруу өнөө хорсолтой харцаараа харлаа...
