17 страница8 июня 2016, 09:02

Үүрд

Лайла's P.O.V

Яг одоо бид маш том танхимд суух бөгөөд Винсент биднээс нэлээд зайтай хэдэн настай хүмүүстэй ярилцана. Юун тухай ярьж байгаа нь миний анхаарлыг үл татах ба энэ бүх хэргийн учир тайлагдсанд л санаа амрав. Одоо Стэси бид хоёр гэртээ урьдын адил амьдрах болно. Ямар ч мафи, аллага, өшөө авалт гэж байхгүй жирийн нэгэн амьдралаар...Винсент хамгаалагчдыг дуудан ямар нэгэн зүйл хэлээд бидэн дээр ирлээ.

-Би та нарт өрөө гаргаад өг гээд хэлчихлээ, Та хэд түр амарч бай, Би Нэгдлийнхэнтэй ярилцах хэрэгтэй байна гээд над руу харлаа.

Яагаад надад юу хийхээ тайлагнаад байгаа юм бол???

-Стэси бид хоёрт өрөө хэрэггүй ээ, бид гэр рүүгээ харьлаа гэж намайг түүнд хэлэхэд түүний харц нэг л хоосон гунигтай юм шиг харагдав. Аль эсвэл надад тэгж санагдав уу?

Гэнэт хамгаалагчид Лукас, Винсентын аав хоёрыг танхимд оруулж ирлээ. Тэдний царайнд Винсентыг үзэн ядах хорсол төрнө. Стэси тэднийг хараад ууж байсан дарсаа алдан хөшиж орхилоо.

-Лу..к.ас??????!!!! Лукас чи энд юу хийж байгаа юм бэ??????????!!!!!

гэж Стэсиг танхимаар нэг орилоход би өөрийн эрхгүй суудлаасаа өндийлөө.

-Стэси чи түүнийг таньдаг юмуу? гэж намайг асуухад тэр Лукас руу харсан хэвээр :

-Таних аа!!! Би түүний найз охин нь гэхэд намайг яг л аянга ниргэх шиг болов...

Стэсигийн найз залуу Лукас гэжүү?! Үгүй ээ үгүй шүү. Лукас шиг мангас л биш шүү. Энэ чинь одоо ямар гээчийн савангийн дуурь шиг юм болоод байнаа ???!?!?!?

Стэси Лукас руу очиж :

-Лукас юу болоод байгаан бэ? Чи яагаад энэ хүмүүст баригдчихсан юм бэ? Бас энд юу хийж байгаа юм бэ? гэх мэт үй түмэн асуулт асууна.
Харамсалтай нь Лукас түүнийг сонсох нь битгий хэл, харахчгүй байв.

-Ямар нэгэн юм хэлээч дээ гэж Стэси түүний цээжинд наалдахад Лукас өнөөх могойн харцаараа түүн рүү харлаа.

-Амаа татаад, зайлж үз!!!! гэж Лукасыг Стэси рүү орилоход бид байдал эвгүйтэж байгааг мэдрэв.

Стэсигийн нүдэнд нулимс хуралдана.

Хүлээгээрэй...Стэси эр хүнээс болж уйлж байна гэжүү. Итгэмээргүй юм...Тэр миний мэдэх дүү минь биш байна. Эрчүүдийн өмнө үргэлж бардам ихэмсэг байдаг дүү минь Лукасын өмнө уйллаа гэжүү ????!!! Ямар новш нь болоод байнаа

-Тэднийг уулзалтын өрөө рүү аваач гэж байхад яах гэж энд авчирсан юм бэ? гэж Винсентыг хамгаалагчид руу орилоход миний бодол сарнив.

Хамгаалагчид уучлалт хүсэн тэднийг авч явах гэхэд Стэси :

-Лукасыг яах гэж байгаа юм бэ? Би түүнийг явуулахгүй хэмээн хамгаалагчдын өмнө хаалга халхлан зогсоход

-Түүнийг өөрийн гараараа алахаас өмнө хэн нэгэн нь зайлуулж үз гэж Лукас түүн рүү ориллоо.

Стэси түүний үгийг сонсоод зүгээр л хөшчихөв. Хамгаалагчид Лукас , Винсентын эцэг хоёрыг өрөөнөөс гарган авч явахад нам гүм байдал танхимаар ноёлно.

********

Стэси бид хоёр эцэст нь гэртээ ирлээ. Тэр замын турш нэг ч үг дуугараагүй бөгөөд харц нь хөндий хоосон харагдана.

-Эцэст нь ингэж гэртээ ирэх гэж! Сайхан байна шүү...тэ? Стэси гэж намайг нам гүм байдлыг эвдэн асуухад тэр юу ч дуугаралгүй дээш гарч өрөө рүү гээ орлоо.

Би усанд ороод өрөөнийхөө толинд өөрийгөө харлаа. Нүд, хөмсөг, уруул бүх зүйл хэвээрээ...Надад өөрчлөгдсөн зүйл юу ч байхгүй атал сэтгэл зүрх минь нэг л өөр байх шиг санагдлаа.

Өрөөнөөс гаран доош буутал Стэси галт тогоонд жүүс аягалан сууж байв. Тэгээд надад нэг аягатай жүүсийг өгөөд уу хэмээн дохьлоо.

-Сэтгэл чинь дээрдэж байна уу? Бид гэртээ ирлээ шүү дээ гэж намайг жүүсийг уун хэлэхэд тэр толгой дохьлоо.

-Чи Лукасыг хэзээнээс эхэлж мэддэг болсон юм бэ? Стэси чамд гэж хэлэхэд Лукас бол маш бүр маш аюултай залуу...Чи түүнтэй ахиж уулзаад хэрэггүй.

-Харин ч эсрэгээрээ би түүнтэй яг одоо уулзана гэж Стэси үүргэвч үүрэн хэллээ.

-Юу чи чинь галзуураа юу? Би чамайг явуулахгүй хэмээн түүний явах замыг хаахад тэр над руу дөхөн:

-Оролдоод үз л дээ. Би сая чиний жүүсэнд өндөр тунгаар нойрсуулах эм хийсэн. Чи одоо минут ч тэсэхгүй гэлээ. Миний толгой эргэн тэнцвэрээ алдаж эхлэв.

-Стэси , Лукас маш аюултай ,чи түүний юунд нь болоод байгаа юм бэ? Тэр чамд тохирохгүй гэж намайг орилоход түүний хөмсөг нумран:

-Лайла, аав ээжийг өнгөрөхөд чи хаана байсан юм бэ? Тэр миний хажууд байсан, тэр цаг үргэлж миний дэргэд байсан !!!!!!! Намайг дуртай байсан ч дургүй байсан ч тэр надаас алхам ч холдоогүй!!!! Түүнийг мэддэг юм шиг битгий аашил гэж над руу ориллоо.

Миний нүд өөрийн эрхгүй анилдан хамаг бие минь сулран газар уналаа...

**********

Нүдээ нээхэд аль хэдийнээ өглөө болсон байлаа. Би буйдан дээрээс өндийн биеийнхээ чилээг гаргалаа. Би яагаад энд унтдаг билээ? Гэнэт толгойг минь нэг зүйл цохиод авах шиг боллоо.

СТЭСИ!!!!!!!!!!!!

Би түүний өрөө рүү орвол тэр байхгүй байлаа. Би яаралтай такси барин Винсентын гэр рүү явлаа.
Түүний өрөөнд юу ч бодолгүй шууд давхин ороход тэр нэг хүүхэнтэй хамт орон дээр унтаж байв. Яагаад ч юм бэ миний уур хүрлээ. Миний аав ийм новшоос болж амиа алдсан гэжүү ?

-Винсент ярилцах хэрэгтэй байна хэмээн намайг дэргэд нь очин хэлэхэд тэр унтсан хэвээр л байлаа.
-Винсент гэж намайг дуугаа улам чангаруулахад тэр унтсан хэвээр л байв.

Надад ингэх цаг байгаа гэжүү? Хэрвээ Стэси Лукастай уулзвал Лукас түүнийг гарцаагүй ална. Яг л ургац хураалт дээрх охиныг алсан шигээ...Би түүний өрөөнөөс гарч Лукасыг хаана байгааг өөр хэн нэгнээс асуух хэрэгтэй.

Намайг түүний өрөөнөөс гарах гэтэл хэн нэгний хүчирхэг гар бугуйнаас минь татах нь тэр.

-Ийм хурдан явах гэжүү? Чи ярилцья гэсэн биз дээ хэмээн Винсент чихэнд минь шивнэв. Тэр зөвхөн дотуур хувцастай зогсох бөгөөд түүний цээж наранд улам илүү гайхалтай харагдана.

Би ам нээн:

-Стэси өчигдөр надад нойрсуулах эм өгөөд Лукастай уулзахаар зугтчихсан. Лукас энд байгаа биз дээ????

-Үгүй ээ. Аав,Лукас хоёрыг нэгдэл аваад явсан.

-Тэгэхээр тэд энд байхгүй гэсэн үг. Тэгвэл Стэси хаана байж таарах вэ? хэмээн би амандаа бувтналаа. Би түүний өрөөнөөс Винсентэд юу ч хэлэлгүй гаран гүйлээ.

****************

Стэси алга болоод 3 хоног өнгөрлөө. Би түүнийг байж болох бүхий л газраар хайв. Гэвч түүний байсан гэх ул мөр юу ч алга байлаа. Би түүнийг дахиж алдаж чадахгүй. Би түүнийг олох ёстой. Лукас түүнийг гарцаагүй ална.

Гадаа үүл бүрхэн бороо орно. Уйлснаас болж нүд минь хавдан улайна. Надад одоо ганц л найдвар байна...

Би Винсентын цайзад ирэн ажлын өрөө рүү нь орлоо. Тэр ширээний ард суун ямар нэгэн зүйл хийнэ. Тэр намайг хараад хийж байсан зүйлээ орхив.

Би түүний өмнө зогсон чичигнэсэн хоолойгоор:

-Гуйж байна, дүүг минь олоод өг

-Би яагаад тэгэх ёстой гэж? Винсентыг ингэж хэлэхэд миний нүүр уурласнаас болж улайлаа.

-Миний эцэг эх чиний нэр төрөөс болж үхсэн. Чи хариуд нь хүн чанартай байгаад тус хүргэж чадахгүй юу?????!! хэмээн намайг түүн рүү хашгирахад тэр над руу ширтсэн хэвээр

-Би Кларкыг миний төлөө үх гээгүй гэлээ.

Би түүний ажлын ширээг гараараа цохилоо. Надад өөр арга байгаа гэжүү? Мэдээж байхгүй.

Би түүний өмнө өвдөглөн уйллаа. Бурхан минь түүний өмнө ямар дур гутам, арчаагүй харагдаж байгаа бол гэхээс яс минь хавталзана.

-Гуйж байна...Надад чамаас өөр тусламж хүсэх хүн алга. Дүүг минь олоод өг...

Тэр хэсэг юу ч дуугаралгүй намайг цоо ширтэнэ. Би өвдөглөсөн хэвээр шал руу харах бөгөөд Винсент ам нээн:

-За яахав гэлээ. Би толгойгоо өндийлгөн түүний нүд рүү харлаа.

-Гэхдээ нэг болзолтой гээд нүдээ аньлаа. Яг л амар амгаланг мэдрэх гэж буй мэт аль эсвэл аюултай зүйлийг туулахынхаа өмнө өөрийгөө тайтгаруулж байгаа юм шиг...

Болзолоо??? Надад ямар болзол байх нь хамаагүй. Би Стэсиг дахиж алдаж чадахгүй...

-Ямар болзол юм бэ? гэж би түүнээс асуухад тэр нүдээ нээн над руу ширтлээ. Далай шиг гүн цэнхэр нүдэнд нь миний бие бүхэлдээ хөвнө. Тэгээд Винсент ам нээн :

-Стэсиг олоход чи ҮҮРД минийх болно.


Түүний хэлсэн үг миний бодлоор тэнүүчлэнэ.

СТЭСИГ ОЛОХОД БИ ҮҮРД ТҮҮНИЙХ БОЛНО...

17 страница8 июня 2016, 09:02

Комментарии