Тамлал
2 хоногийн дараа
Laila's P.O.V
Стэси алга болоод 5 хонолоо. Бурхан минь миний санаа зовсноос болж шөнө ч унтахгүй, хоол ч идэх хүсэлгүй хэцүүхэн байлаа.Би гэртээ нааш цааш холхих бөгөөд суух арга алга. Гэнэт үүдний хонх дуугарлаа. Энэ магадгүй Стэси байх. Би үүд рүү гүйн хаалга тайлвал Стэси хэдэн хар хувцастай хүмүүсийн дунд ууртай гэгч нь зогсож байв.
-Стэси чи чинь хаагуур байваа? гэж намайг хэлж дуусаагүй байтал Стэси:
-Чи намайг олуулахын тулд Винсентыг хөлсөлсөн юмуу???!?!!?!?! Ухххххххх Лайла чамайг үзэн ядаж байна!!!!!! гэж над руу ориллоо
-Юу??!?!?! Үзэн ядахаа би чамд ямар их санаа зовсныг мэдэж байна уу? Чи яаж надад ингэж хандаж чадаж байнаа гээд өөрийн эрхгүй түүнийг алгадчихлаа.
Өө үгүй ээ...Би уул нь алгадья гэж бодоогүй юмсан.
Тэр хацраа барин над руу харлаа
-Хангалттай би чамайг харахыг хүсэхгүй байна гэж тэр над руу нулимстай нүдээрээ харан хашгирав.
Би одоо угаасаа чамтай байж чадахгүй...Винсентынх болчихоод байхад...
-Болж байна, би ч гэсэн чамайг хармааргүй байна гээд би ачаагаа аван гэрээс гарав. Стэси миний араас юу ч хэлэлгүй өрөө рүүгээ орлоо. Би авга эгч рүү залган Стэситэй нэлээн хэдэн хоног хамт байхыг гуйв. Мэдээж өөрийгөө гэрээс хол байна, өөр ажилтай гэж үлгэр зохиолоо.
Удалгүй би Винсентын харшид ирлээ. Ахххххххх...Миний амьдрал юу л болоод байна даа...
-Чи Лайла юу ??? гэж хэн нэгний хоолой араас сонсогдоход би эргэж харлаа. Гэтэл бурхан минь миний өмнө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож байх нь тэр. Нүд хөмсөг бие хаа гээд намайг Лесби болоход хангалттай их хүч...
-Намайг Эва гэдэг, би Винсентын сүйт бүсгүй гээд өнөөх бүсгүй гараа сунгахад би:
-Лайла гэдэг
Винсентын яг юу нь болох гээд байгаагаа мэдэхгүй л байна.
гэж гараас нь атгалаа.
Эва бид хоёр миний өрөөнд(өмнө нь байсан өрөөнд минь гэвэл илүү дээр байх) хэдэн цагийн турш ярилцав. Эва бол төрөхөөсөө Мафийн гэр бүлд өссөн, гадаад ертөнц гэж юу байдгийг огт мэдэхгүй нэгэн ажээ. Түүнийг өрөвдөх шиг..Түүний амьдралын гол зорилго бол Винсенттэй гэрлэж хүү төрүүлж өгөх, бас гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах. Үнэхээр надаас тэс өөр амьдралтай байлаа. Дэндүү баригдмал эрх чөлөөгүй амьдрал, яг л торонд амьдардаг шувуухай шиг...
Эва бид хоёрын яриа өндөрлөж тэр гарахынхаа өмнө
-Лайла чамаас гуйх юм байна
-За юу юм бэ?
-Винсентэд битгий хайртай болоорой
-Айн?!?!! Би юу?!!! Хахахахах наадах чинь угаасаа боломжгүй. Тэр миний хамгийн ихээр үзэн яддаг хүн
-Тэгвэл ашгүй дээ гээд Эва зөөлнөөр инээмсэглэн өрөөнөөс гарав.
Хэрэв Винсент өөр хүнтэй гэрлэвэл Эвагийн хувьд бүх юм дуусч гэр бүл нь шившигт унах болно. Тийм болохоор тэр айж байгаа байх...
Аз болж Винсент хаа нэгтээ явчихсан байлаа. Би өдөржин харшаар хэсч Дейзид туслан цагийг өнгөрөөв. Дейзи намайг харчихаад ямар их уйлсан гэж санана. Ямартай ч би энд дасан зохицох шаардлагатай. Үүрд байхаас хойш...
Шөнө дунд болж өрөөндөө унтаж чадахгүй хөрвөөнө. Стэси гайгүй байгаадаа...Авга эгч түүнийг харж чадах болов уу? Би хэр удаан энд байх бол гээд үй түмэн асуулт толгойнд минь эргэлдэнэ. Гэнэт өрөөний хаалга нээгдлээ. Би гялс нүдээ анин унтсан дүр эсгэв. Хэн нэгэн миний дэргэд ирж үсийг минь зөөлхөнөөр илэн чихний минь ард хийлээ.
-Чи ч жүжиглэхдээ муу юмаа гэж өнөөх хүн хэлэхэд би нүдээ нээв. Миний өөдөөс Винсент далайн цэнхэр нүдээрээ ширтэх бөгөөд миний толгойнд Эвагийн "Түүнд битгий дурла" гэх үг нь сонсогдоно.
Би яагаад түүнд дурлана гэж
Түүний гар миний хүзүү, эгэм, хөхний завсраар маш удаанаар хэснэ. Винсент над руу дөхөн хүзүүг минь үнсэж эхэллээ. Маш зөөлөн, эелдэгээр...Түүний үнсэлт намайг галзууруулах шахна.
Гэхдээ энэ буруу...Бид ийм зүйл хийж болохгүй гэж дотоод дуу хоолой минь надад бодит байдлыг сануулна.
Чи хэлсэн амандаа байгаач, тэр Стэсиг чамд олж өгсөн оронд нь биеээ өгөх нь юу нь буруу байгаа юм бэ гэж бас нэг өөр дуу хоолой минь одоогийн нөхцөл байдлыг сануулна.
Винсент миний чихийг үнсэж, долоож зөөлхөнөөр хазан :
-Хэлээч, яг одоо юу бодож байгаагаа хэмээн чихэнд минь шивнэлээ. Түүний дууны өнгө, амьсгаа, бие, гар гээд бүх зүйл нь хуял тачаалд баригдана. Намайг хэдхэн минутын дотор залгихаар тийм их хуял тачаал...
Би түүний цэнхэр нүд рүү харлаа. Алтан шаргал үс нь духных нь өмнүүр унжина. Түүнээс сайхан залуу энэ хорвоо дээр байхгүй байх.
-Чи миний биеийг эдэлсэн ч сэтгэлийг минь эзэмдэж чадахгүй гэж би түүнд хэллээ.
Түүний намуухан, зөөлөн харц тэр дороо хувирч саяхан намайг энхрийлж байсан гар нь үснээс минь татан :
-Харж л байя...Би хүссэн зүйлээ авч байж санаа минь амардаг хүн юм шүү. Тэр үед би биш чи надаас өөрөө гуйх болно гээд хаалга саван гарч одлоо.
Би түүнээс сексдэе гэж гуйна гэжүү? Түүнгүйгээр амьдарч чадахгүй болтлоо дурласан ч түүнээс унтая гэж лав гуйхгүй...
Маргааш нь би Дейзитэй хамт цэвэрлэгээ хийлээ. Дейзи ойрын үед намайг харан их жаргалтай байгаа бөгөөд бид хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөж байв.
-Удахгүй Нэгдлийн залгамжлагчид Нэгдэлийн гишүүд болох болно гэж Дейзи надад шивнэх шахам хэллээ.
-Тэгээд бас Винсент эзэнтэн Нэгдлийн шинэ удирдагч болох гэж байгаа юм шиг байна лээ
-Айн???!! Винсент үү??? Тэгвэл тэр энэ дэлхий дээрх хамгийн аюултай хүн болох нь ээ.
-Чшшш. Хатагтай Лайла хэн нэгэн таныг сонсчихвол яана. Үйлчлэгчийн хувцас өмсчихсөн болохоор эзэнтнийг нэрээр нь дуудвал та алуулна ш дээ.
-Нээрээ тийм шүү гэж би Дейзи рүү нүдээ ирмэлээ.
-Тэгээд байна ш дээ. Удахгүй түүнийг Нэгдлийн шинэ удирдагч болсонг тэмдэглэж үдэшлэг зохионо гэж Дейзи инээмсэглэлээ.
Хмм...Үдэшлэг...
Би Дейзитэй ярилцаж дуусаад өрөө рүү гээ явав. Гэтэл нэг хамгаалагч над руу дөхөн ирж
-Хөөх чи шинээр ирсэн үйлчлэгч үү? Хөөрхөн юм гээч хэмээн бөгсийг минь базах нь тэр.
Би түүний гарыг түлхэн мултрах гэсэн боловч тэр хэтэрхий хүчтэй байв. Тэгээд уруулыг минь хүчтэй гэгч нь үнсэхэд миний нүдэнд нулимс хуралдлаа. Яг энэ үед би Винсенттэй харц тулгарав. Түүний нүд үхлийн харцтай болж хамгаалагч залууг цохин унагалаа. Тэгээд өөр нэг хамгаалагчыг дуудан түүнийг доошоо зооринд аваачихыг тушаав. Харин намайг чирсээр өрөө рүүгээ орууллаа.
Намайг ор руу шидэн цээжээр минь доош харуулан хэвтлээ. Тэгээд хоёр гар, хөлийг минь орноос хүлэхэд би чангаар тусламж гуйн орилов.
Миний нуруу түүн рүү харах бөгөөд тэр үйлчлэгчийн хувцсыг юу ч үгүй тас татав.
-Винсент болиоч гуйж байна!!! Намайг уучлаарай Намайг үнэхээр их уучлаарай, би зогсоо зайгүй уйлна.
-Надтай үнсэлцмээргүй байсан мөртлөө нэг муу хогийн хамгаалагчтай үнсэлцэж байгаан биз дээ!!!!!! Би чамд хэн эзэн чинь гэдгийг сануулаад өгье л дөө гэх үед нуруунд минь аймшигтай өвдөлт мэдрэгдлээ. Арьс руу минь орох хүйтэн мэснээс болж би орилно. Винсентээс болихыг гуйн хамаг чадлаараа хашгирна. Гэвч бүх зүйл оройтсон юм.
Энэ өвдөлт зогсолтгүй цаг үргэлжиллээ. Надад дахиж түүнээс тусламж гуйн орилох, уйлах хүч үлдсэнгүй би чимээгүй тэрхүү өвдөлтийг хүлээн авна. Эцэст нь тэр дуусашгүй тамлалаа дуусгалаа. Тэгээд нурууг минь өнөөх хувцасны өөдсөөр арчив.Хүлээсийг минь тайлан намайг цээж рүүгээ наан хэвтлээ. Миний нуруу аймшигтай өвдөн би түүний цээжинп наалдан уйлна. Тэр миний чихэнд :
-Унт гэж шивнэлээ.
