16 страница5 июня 2016, 16:56

Бүх зүйл илчлэгдэхэд...

Лайла's P.O.V

Цагдаа нар намайг машиндаа суулган хэлтэс дээрээ аваачлаа. Бүх хүмүүс над руу харах бөгөөд би чимээгүй сууна. Би Винсентыг алах дөхсөн ч тэр амьд байгаа шүү дээ Удалгүй гаднаас хэдэн хүмүүс орж ирлээ.

-Бид Лайла Кларкыг авч явахаар ирлээ гэж нэгэн үл таних залуу хэлэв. Тэр хар хослол өмссөн байх бөгөөд яав ч цагдаа биш байлаа. Өө бурхан минь тэд нар нэгдлийнх байх.

-Та нар чинь юун хүмүүс билээ??? гэж нэг цагдаа асуухад өнөөх үл таних эр Холбооны мөрдөх товчооны тэмдгийг үзүүлэн

-Мөрдөгч Карл. Бид түүнийг төв рүү аваачиж байцаах болно гэлээ.

Би ямар нэгэн муу зүйл болох гээд байгааг мэдэрсэн тул ам нээн :

-Гуйж байна. Намайг тэдэнд битгий өгөөрэй гэхэд хүн бүр над руу гайхан харна.

Гэвч тэдгээр хар хувцастнууд намайг чирэн машинд суулгаж өнөөх үл таних эр цагдаа нарт ямар нэгэн зүйл тайлбарлах бөгөөд нөгөө хэд нь толгой дохино.

Төд удалгүй машин хөдөлж тэд намайг ямар нэгэн зүйлээр тарилаа. Миний толгой эргэн нүд анилдлаа.

Винсент's P.O.V

Стэси бидэнд юу болсон талаар нэг нэгэнгүй тайлбарлаж өглөө. Ер нь бол Лайла цагдаа нарын биш өөр нэгний гарт байгааг би мэдэрч байлаа. Тэгээд Билли рүү хандан:

-Наад флашаа аваад надад миний хослолыг авчраадах

Бид үдэшлэгт явах болно...

Лайла's P.O.V

Хаа нэгтээгээс хүйт даан бие минь даарч эхэллээ. Миний нүд алгуурхнаар нээгдэн эргэн тойрныг харвал тас харанхуй газар байх нь тэр. Харанхуйд хэсэг нүдээ дасган дахин нэг харвал ямар нэгэн газрын зоорь байлаа. Намайг сандал дээр суулган гар хөлийг минь хүлсэн байв.Гайхалтай яг л кинон дээр гардаг шиг. Мафынханд баригдаж зооринд алуулахаа хүлээгээл...Диваажинд оскар өгөх болов уу? Миний амьдрал тэр чигтээ итгэмээргүй түүх болж байгаад би гайхна. Хэдхэн сарын өмнө би жирийнээс жирийн нэгэн байсан шүү дээ.

Удалгүй хаалга нээгдэн хэн нэгэн гэрэл асаахад би нүдээ дальдчууллаа. Намайг нүдээ нээхэд...Тэр зогсож байлаа.

-Сайн уу үзэсгэлэн гоо минь гэж тэр миний үсэнд хүрлээ.

-Би Винсентыг алаагүй.

-Би мэднээ. Даанч тэр турьхан биетэй байсан юм байлгүй. Үхчихсэн...Би Винсентыг үхсэнд хичнээн баяртай байгааг чи лав төсөөлөхгүй дээ. Тэд бүгд л Винсентыг шилдэг нь намайг доожоогүй нэгэн гэж боддог байсан.. Гэтэл одоо би чиний өмнө ганган хослолтойгоо удахгүй болох Нэгдлийн залгамжлагчын удирдагч болох гээд зогсож байдаг. Гайхалтай биш гэжүү?!?!! Хэмээн хэлж өрөөгөөр нэг инээлээ.

-Чи миний эцэг эхийг алсан уу гэж намайг асуухад түүний нүд улам гэрэлтэн

-Аав чинь ч ёстой ядаргаатай нэгэн байсан шүү. Винсентэд хачиг шиг наалдаад...

Энэ үед миний уур хүрэн түүний нүүр рүү нулимав.

Тэр миний үйлдэлд эгдүүцэж гараа далайлган намайг хүчтэй гэгч нь алгадахад миний аманд цус амтагдлаа. Түүний цохьсон хэсэг аймшигтай хорсоно. Тэгээд миний үсийг хойш нь татан :

-Чамтай тоглож ханалаа. Аавын чинь нуусан мэдээлэл хаана байна??????

Аавын нуусан мэдээлэл??? Тэр юугаа яриад байнаа?

Тэр миний үсийг улам татахад миний толгой өвдөн түүнд

-Би мэдэхгүй гэлээ. Түүний харц яг л могойных шиг хурц байх бөгөөд дахин нэг гар далайхад гаднаас хэн нэгэн :

-Эрхэмээ цаг боллоо гэлээ.

Тэр над руу харан чихэнд минь :

-Намайг иртэл томоотой байгаарай гээд өрөөнөөс гарав.

Винсент's P.O.V

Миний харшид энд тэндгүй хүмүүс байх бөгөөд "Нэгдлийн залгамжлагчийн шинэ удирдагчийг зарлах ёслол" болоход хэдхэн минут дутуу байлаа.

Хараал идсэн новшнууд намайг үхэв үү гүй юу ёслол хийж байх шив.

Билли Стэси бид 3 харшийн нууц хаалгаар дотогш орон би Биллид хандан :

-Стэситэй цуг Лайлаг ол. Тэр доор зооринд л байгаа байх. Би явж энэ бүх хараал идсэн зүйлийн учрыг оллоо.

Тэр хоёр толгой дохин бид өөр өөр зүг рүү салцгаав.

Төв танхимд "Нэгдэл", "Нэгдлийн залгамжлагчид" бас бус жижиг бүлгэмүүд гээд маш их хүмүүс ирсэн байлаа.

-Хатагтай ноёдоо ингээд "Нэгдлийн залгамжлагчын удирдагч"-г зарлах ёслолд ноён Синат Стивен Брэнтийг урьж байна хэмээн хөтлөгч хэлэн гэрэл бүдгэрэхэд хүмүүс алга ташицгаалаа.

-За энэ албыг миний нас барсан хүү хашиж байсныг та бүхэн мэдэж байгаа байх, гэвч бидэнд удирдлага хэрэгтэй тийм учраас олон үг нуршилгүй Нэгдлийн залгамжлагчийн удирдагчийг танилцуулья. Энэ бол...

Хүн бүр амьсгаа даран хүлээнэ.

-ЛУКАС гэж аавыг хэлэхэд хүмүүс шивнэлдэж эхэллээ.

-Юу вэ? Би уул нь Фрэдрикийг болно гэж бодсон ш т

-Би бүр аргаа барлаа гэхэд Вэсли болох байх гэж бодтол

-Яагаад Лукасыг сонгосон юм бол?

-Тоглоод байгаан байх даа Лукас гэнэ шүү би лав энэний дор ажилламааргүй байна

Гэх мэт шивнэлдээн танхимыг дүүргэлээ. Би ам нээн:

-Яагаад Фрэдрик, Вэсли биш Лукас гэж? хэмээн намайг хэлэхэд аав Лукас хоёр зочид руу харав. Бодвол хэн ингэж хэлсэн юм бол хэмээн харцаараа хайж байгаа нь энэ байх

-Нэгдэл ингэж шийдсэн гэж аавыг хэлэхэд

Би түүнд хандан:

-Нэгдэлээ? Нэгдэл биш та ингэж шийдсэн юм бишүү?

-Хэн ингэж хэлэв? Яаж Нэгдлийн удирдагчийн өмнөөс үг хэлж зүрхлэв??!?!?!?!?

Намайг тайзан дээр гарахад хүн бүр уулга алдлаа. Үхсэн хүн яаж???? гэмээр харцаар харна.

Аав, Лукас хоёр юу ч хэлэлгүй над руу үхсэн хүн харсан мэт ширтэнэ. Би нээрээ үхчихсэн байсан шүү дээ.

-Тэгэхээр энэ бүхний ард та хоёр байжээ?

-Чи чинь юу яриад байнаа??? гэж аавыг гайхширахад миний уур дүрсхийн:

-Тэгэхээр Лукас таны хүү биз дээ!!! Магда та хоёрын хүүхэд!!! Нэгдэл таныг Магдатай биш ээжтэй гэрлэхийг шаардсан. Тийм болохоор та түүнтэй нууцаар явалдсан. Магдаг өөр Нэгдлийн гишүүний эхнэр болгочихоод байхад...Эцэст нь үр дүнд нь Лукас төрсөн. Лукас үргэлж л хамгийн доожоогүй, арчаагүй нь байсан. Магдаг танаас тусламж гуйтал...Магда танаас хүүгээ бусдын доор оруулуулахгүй байхыг хүстэл Лукас даварч миний орон зайг эзлэх гэлээ. Гэхдээ энийг сайн бодоод үзвэл энэ бүхэн нэг хүнд хэтэрхий их ашигтай байгаа юм бишүү?!?!?!? Энэ бол Синат Стивен Брэнт буюу миний эцэг...

Лукас таны хөрөнгө болоод өөрийн эцгийн хөрөнгийг өвлөж авах нь гарцаагүй. Тэгэхээр Лукас маш их ирээдүйтэй гэсэн үг. Мөнгөний хувьд...Таныг Ерөнхийлөгч болгоход хүрэлцэхүйц хөрөнгө...

Та намайг зайлуулж энэ суудлыг Лукаст өгөхийг санал болгож оронд нь энэ бүх хөрөнгийг өөртөө авч Ерөнхийлөгч болохоор шийдсэн.Гэвч миний туслах Кларк энэ новшын зүйлсийг чинь олж мэдээд энэ флашан дээр амиа золиослон байж нотолгоо үлдээсэн гээд намайг Флашыг дээш өргөхөд хүн бүр тэр зүг харлаа. Бүгд хэсэг хугацаанд юу болоод байгааг ухаарах гэж оролдоно. Харин энэ үед Лукас, Аав хоёр яаж ч чадахгүй зогсоно.

Би Нэгдэл рүү харан :

-Гэрлээ асаа, тэднийг доор байх зоорь руу аваач. Нэгдэл тэднийг яахаа өөрсдөө мэдэг.

Намайг ингэж хэлэхэд хамгаалагчид тэр хоёрыг авч явлаа.

Удалгүй Билли Стэси Лайла 3 гол танхимд орж ирлээ. Лайлагийн баруун хацар улайх бөгөөд уруул нь шалбарсан харагдана. Муу новшнууд түүнд гар хүрсэн байх нь ээ. Би үйлчлэгч дуудан анхны тусламжын хайрцаг авчрахыг тушаалаа. Тэгээд Лайлаг буйдан дээр суулгахад Стэси Билли хоёр ширээн дээр байх дарснаас ууцгаан бид хоёрыг ажиглана. Би түүний уруулан дээрх шалбархайг цэвэрлэн лент нааж өгөв. Лайла надаас харцаа үл салгах бөгөөд үйлдэл бүрийг минь сонжино. Тэгээд намуухнаар :

-Бүх зүйл илчлэгдлээ гэж санаа алдлаа.

Түүний энэ үгс миний биеээр дамжин надад айдсыг мэдрүүллээ.

Тиймээ...Бүх зүйл илчлэгдэхэд тэр эрх чөлөөтэй болно...Бүх зүйл илчлэгдэхэд тэр надаас явна...Бүх зүйл илчлэгдэхэд БИ ТҮҮНД ХЭРЭГГҮЙ БОЛНО...

16 страница5 июня 2016, 16:56

Комментарии