15 страница5 июня 2016, 10:39

Итгэл

👆Стэси-н дүрд~Lily Maymac

Стэси's P.O.V

Тэднийг ухаан алдсаны дараа Лайла бид хоёр өөрсдийн зүйлсээ цуглуулан машин руу ачиж байлаа. Бид хаашаа явахаа мэдэхгүй байгаа ч тэднийг сэрэхээс өмнө холдсон нь дээр.

-Стэси бүх юм чинь болсон уу? гэж Лайла надаас асуулаа. Түүний нүдний доогуур гүн хөх судал татах бөгөөд их л ядарсан харагдана. Ойрын хэдэн өдрүүдэд юу болсныг мэдэхгүй ч эгч минь урьдын Лайла биш болсон байв. Түүний нүд, үг хэллэг үйлдэл нь бие даасан хүчирхэг нэгнийг илэрхийлнэ.

Би түүнд толгой дохиод машиндаа сууцгаалаа.

2 цаг явсны эцэст бид зам дагуух цайны газар зогсов. Бид оройн хоолоо идээгүй бас дахиад хэдэн цаг ингэж явахыг мэдэхгүй тул хооллохоор шийдсэн нь энэ. Жирийн нэгэн Америк маягийн цайны газар, цагдаа нар шөнийн ээлжинд гарахынхаа өмнө аяга кофе уун элдвийг ярилцан суух бөгөөд тэдний хажуугийн ширээнд нэгэн залуу сууна.

-Лайла, надад юу ч хамаагүй захиалчих Би гараад утсаар ярьчихаад ирье

-Стэси чи хэнтэй ярих гээв? Нөхцөл байдал ямар байгааг мэдэж байна уу????

-Мэдэж байнаа. Гэхдээ би заавал залгах ёстой. Бас миний хамгийн их итгэдэг хүн.

Хамгийн их итгэдэг хүн гэнээ?!?! Би түүнийг мэдээд ердөө хоёрхон сар болж байхад яаж ингэж хэлж чадаж байгаан бол? Би чинь Стэси Кларк шүү дээ. Хөвгүүдийн зүрхээр наадагч...Гэтэл нэг залууд ухаанаа алдах гэж. Би ийм өдөр ирнэ гэж зүүдэлсэн чгүй Ялангуяа тэр явдлаас хойш...

Хэдэн жилийн өмнөх тэр явдал

-Тэр хөөрхөн байгааз?
-Аль?
-Тэр шар бор үстэй охин. Стэси гэдэг юм. Ёстой хөөрхөн бас сайхан сэтгэлтэй, бүх зүйл нь бүрдсэн төгс охин.

гэж хэн нэгэн миний араас шивнэлдэн ярина. Би сургуулийн коридоороор алхах бүртээ ийм зүйлсийг сонсдог. Гэнэт хэн нэгэн миний мөрөнд хүрэхэд би эргэн харлаа. Дэвид???!?!?!! Дээд ангийн хамгийн төгс залуу. Авввввввв түүнийг харах бүрт зүрх минь догдолж хацар минь улайна. Би түүнд сайн гэдгээ хүлээн зөвшөөрнөө.

-Сайн уу Стэси гэж Дэвид цав цагаан шүдээрээ бүхэл бүтэн сургуулийг гэрэлтүүлэн инээмсэглэн хэллээ.

-Сайн уу Дэвид гэж би түүнд ичингүйрэн хэлэхэд тэр над руу инээмсэглэсэн хэвээр:

-Өнөөдөр манайд үдэшлэг болно чи ирээрэй гээд яваад өгчихөв. Би бүхэл өдрийн турш юу өмсөхөө бодон орой нь хамгийн гоё дээрээ тавиад очлоо. Намайг түүний гэрт ороход энд тэндгүй хүмүүс байх бөгөөд дандаа дээд ангийн хүүхдүүд байлаа. Хөгжмийн чанга чимээ ойр орчмыг доргионо. Удалгүй Дэвид ирж надад уух юм өгөн бид хоёр элдвийг ярилцана. Тэгээд :

-Энд хэтэрхий их чимээтэй юмаа. Хоёулаа миний өрөөнд орохуу гэв. Би түүнд юу ч хэлсэнгүй. Тэр миний гараас атган дээш гарлаа. Түүний өрөө тийм ч том биш жирийн нэгэн өрөө байлаа. Тэр намайг суухыг дохиод шууд л хувцсаа тайлах нь тэр. Би юу болоод байгааг ойлгосонгүй.

-Чи юу хийгээд байгаа юм бэ? Хувцсаа тайлаач гэж Дэвид над руу ориллоо. Тэр над руу өмнө нь хэзээ ч орилж байгаагүй. Миний өмнө миний мэдэх Дэвид биш шал өөр хүн зогсоно. Гэнэт Дэвид над руу ойртон хувцсыг минь тайлж эхлэх нь тэр. Миний нүднээс нулимс урсан түүнтэй тэмцэлдэнэ. Гэвч тэр надаас дэндүү хүчтэй байлаа.Эцэст нь би түүний доор хэдэн цаг тарчлав. Тэр намайг хүчиндчихсэн...Бурхан минь миний сайн залуу намайг хүчиндчихлээ. Тэр юу ч болоогүй мэт босон хувцсаа өмсөөд

-Чи ч харагддаг шигээ амттай юм гээч гээд өрөөнөөс гаран явлаа.

Би түүний өрөөнөөс хувцсаа түүн өмсөхдөө өөртөө нэг зүйлийг амлалаа.

Дахиж хэзээ ч хэн нэгэнд итгэхгүй.

***********

Би цайны газрын ард байх утасны бүхээг рүү орлоо. Түүний дугаар руу залган авахыг нь хүлээнэ. Хараал идэг, догдолсноосоо болоод зүрх минь зогсох нь...

Лайла's P.O.V

Би зөөгчид юу захиалахаа хэлж байх зуур Стэси цайны газраас гарлаа. Түүний хамгийн их итгэдэг хүн?!?!?! Сонин юм даа. Стэси чинь хэнд ч биш зөвхөн өөртөө л итгэ гэдэг төрлийн хүн шүү дээ. Зөөгч миний захиалгыг авах зуураа надаас харцаа үл салгана. Ямар эвгүй юм бэ? Тэгээд надаас захиалгаа авч дуусчихаад цагдаа нар дээр очин ямар нэг зүйл хэлнэ. Удалгүй нэг цагдаа над руу ирэн :

-Та Лайла Кларк мөн үү?

Би юу ч дуугарсангүй. Яг энэхэн мөчид телевизээр :

Синат Стивен Брэнтийн хүү болох Винсент Брэнт хүнд алуулсан гэх мэдээллийг бид танд хүргэсэн билээ. Түүнийг алсанд сэжиглэгдээд буй Лайла Кларк одоогоор олдохгүй байгаа бөгөөд...

************

Стэси's P.O.V

Түүний утас хэд дуудуулан авлаа. Тэр гайхалтай хоолойгоороо :

-Байна уу гэхэд дотор минь хэдэн мянган эрвээхий нисч буй мэт мэдрэгдлээ.

-Би байна..Стэси...гээд хоолой чичрүүлэн хэлэхэд тэр :

-Чи хаана байгаа юм бэ? Би чамайг зөндөө хайсан..Бурхан минь чамд ямар их санаа зовсныг чи мэдэхүү???!?!?!? Яг одоо хаана байна. Би яваад очьё.

Би түүний үгийг сонсоод өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

-Би..гээд намайг үгээ гүйцээгээгүй байтал түүний цаанаас хэн нэгэн юм хэлэн таслачих нь тэр.

Түүн рүү дахин залгасан боловч утсаа авсангүй. Яг энэ үед цагдаа нар Лайлаг баривчлан цайны газраас гарч байв. Юу болоод байнаа?!?!?!?!? Тэр над руу харан "ЗУГТ" гэж шивнэлээ. Бурхан минь юу болоод байнаа...

Винсент's P.O.V

Миний толгой аймшигтай хөндүүрлэн нүдээ нээлээ. Хараал идсэн Кларкын охидыг дээ.

-Чи сэрчихэв үү гэж Билли миний араас хэллээ.

Миний уур дүрэлзэн

-Тэд хаана байна гэж түүнээс асуулаа. Лайла чи хэнээр оролдсоноо ч мэдэхгүй л байна даа. Яг одоо би тэр хоёрыг дахиж ийм зүйл хийхгүй болтол нь зовоомоор санагдана.

-Тэд бүх зүйлээ аваад бас миний миний машиныг аваад яваад өгсөн гэж Билли юу ч болоогүй мэт тайвнаар хэлэв.

-Хараал идсэн өлөгчингүүд..Би тэднийг заавал олж байгаад шанг нь хүртээнээ гэж буйдангаас өндийхөд хөлөнд минь нэг зүйл мэдрэгдэх нь тэр.

Флаш уу даа???!

-Хөөе Билли энэ чинийх үү гэж би өнөөх Флашийг түүнд үзүүллээ.

-Үгүй ээ. Гэхдээ надад notebook байгаа шүү.

-Энийг хийгээд дотор нь юу байгааг хараадах, би явж ус уулаа.

Билли өнөөх флашыг note-дөө хийхэд кодтой байлаа. Тэр над руу Кодыг нь мэдэхүү гэсэн харцаар харна. Харин би түүн рүү ямар новшоороо мэддэг юм бэ гэсэн харцаар эргүүлэн харав. Тэр санаа алдан кодыг нь тайлж эхлэв.Тэр иймэрхүү зүйл дээ сайн л даа. Миний дотор Лайлагаас яаж өшөөгөө авах вэ гэсэн бодол эргэлдэнэ. Хараал идсэн Кларкын охид...Энэ хэний санаа байх нь хамаагүй, би Лайлаг илүү их зовоомоор санагдана.

-Болчихлоо гэж Биллиг хэлэхэд би note рүү харлаа. Дотор нь хэд хэдэн файл, бичлэг байлаа. Бүгд Лайлад хандсан зүйлс. Лайла энэ флашаас мэдээлэл аван дүүгээ олсон байх.

-Хөөх энд нэг нууц файл байна гэж Биллиг хэлэхэд би түүн рүү харлаа. Юу ч үзэгдэхгүй хоосон хэсэг дээр mouse аараа 2 дарахад дахин нэг фолдер нээгдэх нь тэр. Би Биллиг сайн гэж хэлсэн биз дээ. Энэ фолдер дотор....!!!!!!!!!!!!

Яг энэ үед байшингийн гадна Биллигийн машин хар хурдаараа ирж зогсоод Стэси гүйхээрээ ирэн

-Цагдаа нар Стэсиг аваад явчихлаа гэж хэлэн уйллаа.

15 страница5 июня 2016, 10:39

Комментарии