Онцгой
Лайла's P.O.V
Цонхоор орж ирэх нарны гэрэлд нүүр төөнөн нүдээ нээлээ. Эргэн тойрноо харвал би орон дээр ганцаар хэвтэх бөгөөд бурханы авралаар Винсент байхгүй байв. Би доош буун галт тогоо руу орвол Билли өндөг шаран Стэси Винсенттэй ямар нэгэн зүйл ярилцана. Ярилцана гэхээс илүү хэрэлдэж байлаа.
-Өө чи сэрчихээ юу? Ийшээ сууж өглөөний цайгаа уу гэж Билли Винсентын өөдөөс харсан сандлыг татан намайг суулгав.
-Хараал идэг, би чиний үйлчлэгч биш. Чи өөрөө өөртөө үйлчилвэл ямар вэ гэж Стэсиг Винсент рүү орилоход би нойрноосоо бүрэн сэргэлээ.
Бодвол Винсент Стэсид ямар нэгэн зүйл хийхийг тушаасан биз. Винсент Стэси хоёр хоёулаа тушаах дуртай ч юу хийлгэхээ заалгах дургүй хүмүүсийн төрөл.
-Яг эгчтэйгээ адил юм гээч. Хамгийн сүүлд над руу ингэж орилсон хүнд юу тохиолдсоныг чи эгчээсээ асуусан нь дээр байх хэмээн над руу Винсент жуумалзахад би түүн рүү үхлийн харц илгээв.
Муу новш над руу хутга шидсэн...
Би Стэсиг чимээгүй байхыг дохьлоо. Харин тэр өөдөөс минь "Ямар новш нь вэ? Чи энэнээс айгаад байгаанмуу" гэсэн харцаар харна.
Тийм ээ дүү минь. Би айж байна.
Стэси ундууцан галт тогооны өрөөнөөс гарлаа.
Билли 4 тавганд шарсан өндөг болон гахайн махыг аягална. Миний гэдэс хонхолзон хоолноос харцаа салгаж чадахгүй байхад Винсентын харц надаас салж чадахгүй байв. Түүнд ямар новш нь тохиолдоо вэ???
Би ер нь энэ хоёрт итгэх ёстой юу? Үхсэн ч үгүй гэж бодож байна. Хэдий Билли сайн хүн шиг санагдаж байгаа ч би түүнд хууртаж болохгүй. Харин энэ Винсент...Сэтгэцийн өвчтэй галзуу новш...өнөөдөр бас ямар чөтгөр нь тохиолдчихоод над руу хараад байгаа юм бол?
-Тэгэхээр та хоёрын тайлах гээд байгаа нууц гээч зүйл чинь юу юм бэ? Гэж би чимээгүй байдлыг эвдэн асуув.
-Чиний оролцох хэрэг биш гэж Винсент намайг үл тоосон янзтай хариулахад
-Харин ч миний оролцох хэрэг. Чиний тэр новшийн нууц гээд байгаа зүйлээс чинь болж миний аав ээж үхсэн!!! Би биеэ хянаж чадалгүй ширээг цохьлоо. Гэвч Винсент хоолоо үргэлжлүүлж идсэн хэвээр:
-Эмэгтэйчүүд бол эмэгтэйчүүд. Та нарын үүрэг бол ердөө л хоол хийж хувцас угаах , секс хийх гэх мэт ахуйн зүйлс . Бусад нь бидний асуудал.
Би галт тогоогоор дүүрэн инээж :
-бурхан минь энэ чинь хэддүгээр зууны сэтгэлгээ вэ? Хоол хийж аяга угаанаа?!?!? Тоглохоо больж үз. Эмэгтэйчүүд энэ дэлхийг авч явж байна.
-Өө тиймүү? Тэгээд чи хоол хийж аяга угаахаас өөр юу хийж чадах юм бэ дээ??? Гэж Винсентыг асуухад
-Хараал идсэн өгзгийг чинь 100 метрын цаанаас буудаж чадна хэмээн Стэси хэллээ. Тэгээд аягалсан хоолыг аван ширээнд суугаад:
-Лайла байн буудлагын улсын аварга. Тэр чамайг 100 метрт нүдээ аньж байгаад ч буудаж чадна гэж бахархалтайгаар хэллээ. Харин энэ удаад Билли ам нээн:
-Кларкын охид ч гайхшруулж ханахгүй юмаа гэв.
Цайгаа ууж дууссаны дараа Стэси намайг чирэн байшингийн ар талд аваачив.
-Лайла, тэд биднээс ямар нэгэн зүйл нууж байна. гэж Стэси шивнэх шахам хэллээ.
-Тийм ээ?
-Хоёулаа юу нууж байгаа, ер нь юу болоод байгаа талаар мэдэх хэрэгтэй
-Гэхдээ яаж Стэси???
Тэр өврөөсөө нэгэн боодолтой зүйл гарган ирж
-Энэ бол "Sodium thiopental" тархины үйл ажиллагааг сааруулж хүнийг асуусан болгонд хариулуулдаг бодис. Бид үүнийг өнөө оройн хоолны уух юмтай холих ёстой.
-Чи наадахаа хаанаас олоов??? Чи миний мэдэхийн хими дээ муу шүү дээ?!?!? Гол нь наадах чинь үйлчлэх үү?
-Тэр хамаагүй ээ, бид оролдоод үзэх хэрэгтэй.
Тийм ээ. Бид юу болоод байгааг мэдэх хэрэгтэй.
**********
-Оройн хоол боллоо гэж Билли галын өрөөнөөс дуудахад Стэси бид хоёр доош буулаа.
-Билли би өчигдөр дарс авчирсан, тэрнийг өнөөдөр уувал ямар вэ??? гэж Стэси түүнд хэлэхэд Билли хөмсгөө өргөн :
-Чи бас эгчийн чинь нас дарс уухад арай л балчирдана хэмээн шоглов.
Ширээн дээр эрдэнэ шиш , вандуй, шарсан тахиа, төмсний нухаш байх бөгөөд Винсент хөмсгөө атируулан :
-Үүнийг дарстай хамт идэхгүй бол хоолойгоор давахгүй байх гэлээ.
-За боль доо, би тийм ч муу тогооч биш шүү дээ гэж Билли инээн Стэсиг дарс авчирахыг дохьлоо.
Удалгүй Стэси дарс авчран тэд ч ууцгаалаа. Яг л төлөвлөсний дагуу...
Тэд барьж байсан сэрээнүүдээ унагаан толгойгоо барин сандлаа нална.
-Болчих шиг боллоо Лайла гэж Стэсиг хэлэхэд би цочлоо.
-Тэгэхээр эхлэх үү ? гэж би өөртөө хэлэн Винсент Билли хоёрын зүг харлаа.
-Та хоёр бидний асуултанд үнэнээр хариулна шүү гэж би тэдэнд хэлээд Винсент рүү дохин
-Аав та хоёр ямар холбоотой юм бэ?
-Тэр надтай 5 настайгаас минь хамт байсан туслах гэж Винсент хариуллаа.
-Надад Нэгдэл, нэгдлийн залгамжлагч, нууц гээд мэдэж байгаа бүхнээ ярь.
Винсент сандлын түшлэг дээр гараа арай ядан тавиад миний нүд рүү харлаа. Тэгээд хүчирхэг хоолойгоороо :
-Нэгдэл бол маш том мафиудын хэлэлцээрийн бүлэг. Яг л НҮБ шиг. АНУ, ОХУ, Японы якуза, Мексик гээд янз бүрийн орны хамгийн том удирдагчдын бүлэг юм. Нэгдлийн даргаар миний эцэг буюу Синат Стивен Брэнт ажиллаж байгаа. Харин Нэгдлийн залгамжлагчид бол Нэгдлийг хүлээж авах дараагийн үе юм. Нэгдлийн залгамжлагчийн толгойлогч нь Би буюу Винсент Брэнт. Эцэг хүү хоёр хоёулаа удирдагч байна гэдэг бусад гишүүдэд шударга бус санагдсан учраас тэд эхлээд намайг онилсон. Миний нэр төрийг гутааж Нэгдлийн залгамжлагчид тохирохгүй нэгэн болгох гэж байсан. Аав чинь энийг мэдэн хөдөлж эхэлсэн. Бид хэн ийм зүйлс хийгээд байгааг олж мэдэхийн тулд төлөвлөгөө зохиосон. Аавыг чинь надаас урвасан болгож жинхэнэ хэрэгтнийг барих гэтэл тэд түүнийг алчихсан.
Стэси бид хоёр юу ч дуугарсангүй. Бид аавыг жирийн нэгэн даатгалын ажилтан гэж бодож байсан шүү дээ.
-Тэгэхээр чиний нууц гээд байгаа зүйл чинь хэн ийм зүйлсийг хийгээд байгаа хүнийг олох юм биз дээ
-Тийм ээ...
-Билли чамд хэлэх юм байна уу?
-Миний мэдэж байгаа бүхнийг сая Винсент хэлчихлээ.
Хэрэв энэ үнэн бол аав тэр үл мэдэгдэх нууц хүнд алуулсан гэсэн үг.
Би Винсент рүү хандан :
-Өөр нэмж хэлэх юм байна уу???
Тэр гүн цэнхэр нүдээрээ намайг тогтож харах гэж хичээн :
-Ургац хураалт дээр, өчигдөр, бас өнөө өглөө чамайг харах бүрт цээжинд нэг сонин зүйл мэдрэгдээд байна...Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй нь...
МАГАДГҮЙ КЛАРКЫН ХЭЛСЭН ЗҮЙЛ ЮМ БОЛОВ УУ гээд Винсент ухаан алдлаа.
2 жилийн өмнө
Винсент's P.O.V
Шинэхэн ирсэн охин орон дээр уйлах бөгөөд би виски аягалан цонхоор харагдах сарыг ажиглалаа. Онгон охидоо гэж...
-Наад цусаараа энд тэндэхийг заваартуулахаас өмнө явж үз гэж би түүн рүү хашгирлаа. Түүний хөлний завсраар цус урсах бөгөөд тэр хувцсаа аван өрөөнөөс гарлаа. Амьдрал нэг л хэвийн уйтгартай, охидтой унтсан ч дотор ямар нэгэн зүйл дутагдаад...
-Чи охидыг багахан ч болов хүндэлж байгаач. Тэд чинь секс тоглоом биш шүү дээ гэж Кларк бодлыг минь сарниан хэллээ.
Тэр хэзээдээ ороод ирэвээ???
-Секс чинь тэдний үүрэг шүү дээ гэж намайг жуумалзахад тэр санаа алдан :
-Би залуудаа яг л чам шиг байлаа. Охидыг юман чинээ тоохгүй, хүссэн охинтойгоо унтаал, сав л гарвал уугаал болохгүй бүтэхгүй зүйлст хутгалдаал...Чамайг төрөхөөс өмнө танай аавд ажиллаад 3 жил болж байх үед би нэг бааранд хүмүүстэй маргалдан зодолдсон юм. Байдал ч ширүүсэн энд тэндгүй үймээн болж байтал миний толгойн дундуур хэн нэгэн шар айргийн шилээр цохиод авдаг юм. Гайхаад хартал нэг эмэгтэй хагарсан лонхоо гартаа атгачихсан хүмүүс рүү дайран "Гарч зодолдоцгоо, энэ хагалсан аяга тавгийг чинь би өмнөөс чинь цалингаараа төлөх юмуу???!!!!" гээд орилж байдаг юм. Миний толгой хагаран цус урсаж эхлэхтэй зэрэгцэн зүрх минь урьд өмнө нь байгаагүйгээрээ цохилсон.
-Чиний толгойг хагалсан эмэгтэйд чи дурласан гэх гээд байна уу гэж намайг асуухад Кларк инээмсэглэн:
-Тийм ээ. Би тэр эмэгтэйг анх хараад л онцгой гэдгийг нь зүрхээрээ мэдэрсэн. Надад заяагдсан онцгой нэгэн... Би тэр эмэгтэйн ажилладаг баар руу түүнийг харах гэж өдөр болгон очдог болсон. Тэгээд удалгүй бид бие биедээ хайртай болсон. Би түүнийхээ төлөө өөрчлөгдөхийн тулд аавд чинь ажиллахаа болин даатгалын ажилтан болсон. Итгэмээргүй байгаа биз танхай нэгэн даатгалын ажилтан болтлоо өөрчлөгддөг. Гэвч түүн шиг бүсгүйн төлөө би нобелийн шагналтан болтлоо өөрчлөгдөж чадна. Том охин маань машины осолд орж бидэнд хагалгаанд оруулах мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд л би аав дээр чинь эргэж ирж ажилласан юм даа.
Кларк миний нүд рүү харан :
-Чамд ч гэсэн цаг нь болохоор тэр мэдрэмж ирнэ. Яг юу гэж ч тайлбарлахаа мэдэхгүй зүрх чинь урьд өмнө нь байгаагүйгээрээ цохилох болно.
Чамд зориулсан онцгой нэгэнтэй учрах үед...
гэлээ.
