Мэдрэмж
Laila's P.O.V
-Хараал идсэн Винсент энд юу хийж байгаа юм бэ гэж би Билли рүү ориллоо.
-Тайвшир охин минь. Чи над руу ингэж орилж байгаад осол гаргуулчвал яана гэж Билли юу ч болоогүй мэт хэлэхэд миний уур дээд цэгтээ хүрэв.
Яг одоо бид Винсентийг арын суудалд Стэситэй хамт суулган авч явж байгаа бөгөөд би Биллиг алахад хэдхэн хуруу дутуу байв. Билли замын дэргэдэх дэлгүүр дээр машинаа зогсоогоод :
-Стэси чи хүнсээ цуглуулаад ирээч гээд нэгэн кредит картыг түүнд өгөв. Стэси зүгээр л толгой дохин картыг атган машинаас буулаа.
Би Билли рүү харан:
-Чи яг юу төлөвлөөд байгаа юм бэ? Бас энэ үхсэн новшоор яах гээд байгаан???!?!?! Өө ядаж байтал би алчихсан байдаг гээд орилоход Билли миний амыг таглан
-Сонс, Лайла байдлыг битгий хүндрүүл. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байтал чи орж ирж бүхнийг өөрчилсөн.
-Чи чинь юугаа яриад байнаа? Юун төлөвлөгөө яриад байгаа юм бэ?!?!?!?!?
-Винсент үхээгүй, тэр түр хугацаанд унтаж байгаа юм.
-Гэхдээ зурагтаар...бас сонин радиогоор хэлэхдээ түүнийг үхсэн гэсэн шүү дээ. Бас оршуулах ёслол ???!?!
-Тэд бүгд худлаа жүжиг байсан юм. Яахав мэдээж түүний зүрхний цохилтыг удаашруулах зориулалттай тариагаар тарьсан л даа. Оршуулах ёслол, эмнэлгийн шинжилгээнд зориулж. Түүний амьд гэдгийг зөвхөн би бас Винсент л мэдэж байсан. Яагаад гэвэл бид маш том нууцыг тайлах хэрэгтэй байгаа учраас. Тэр нууцад аав ээжийн чинь үхэл хүртэл холбоотой учраас.
Надад хэлэх үг олдсонгүй. Би яг л хөлдүү төмрөнд хэлээ наачихсан мэт мэдрэмжийг мэдэрлээ. Удалгүй Стэси орж ирэн бид фермийн зүг явлаа.
-Тэр хэзээ сэрэх юм бэ? гэж Стэси нам гүм байдлыг эвдэн асуув.
-2; 3 цагийн дараа л байх гэж Билли хариуллаа.
Бид фэрм дээр ирэн Винсентийг 2 давхарт байх унтлагын өрөө рүү оруулав.
-Лайла, Хувцсыг нь тайлаад шархыг нь цэвэрлээд энийг өмсүүлчихээрэй гэж Билли надад хэлэн хэдэн хувцас шархны боолт өглөө.
-Би яагаад хийх ёстой гэж чи өөрөө хийгээч гэж намайг дургүйцэхэд Билли :
-Яагаад гэвэл чи наад залуугаа алсан болохоор бас Стэси бид хоёр ядарч үхлээ гээд өрөөнөөс гаран явав.
Миний өмнө хорвоо дээрх хамгийн ихээр үзэн яддаг залуу унтана. Унтана гэж хэлэх ер нь зөв үү??? Үхсэн хэвтэнэ гэх ёстой юм болов уу?!? Цаг харвал үүрийн 05:24 болж байлаа. Үүрийн гэгээ цонхны цаанаас бид хоёрыг гэрэлтүүлнэ. Би түүн рүү дөхөн очиж хослолыг нь тайлж эхлэв. Эхлээд хүрмийг нь тэгээд зангиаг нь , дараа нь цамцных нь товчыг нэг нэгээр нь тайлна. Би хэзээ ч эр хүний хувцсыг тайлж байгаагүй тул ичингүйрэн хацар минь улайна. Цамцны цаанаас грекийн уран баримлууд л ийм биетэй байдаг байх гэмээр төгс бие хаа цээж үзэгдэхэд би тэсэлгүй хуруугаараа гүйлгэн хүрж үзэхэд гэнэт тог цохьлоо. Винсент бол миний хамгийн үзэн яддаг залуу гэхдээ биеийг нь үзэн ядахын арга алгаа. Лайла чи чинь юугаа бодоод байнаа?!?!?!? Ойрд олигтой амарч хоол унд идээгүй болохоор ухаан санаа минь самуурч байх шиг байна.
-Хүнийг унтаж байхад нь оролдох гэмт хэрэг гэдгийг чи мэдэхүү гэж Винсентыг хэлэхэд би давхийн цочиж хойш уналаа. Бурхан минь тэр сэрчихлээ. Гэтэл би цээжийг нь оролдоод...ичиж үхэх нь ээ.
-Би..нөг..өө...шарх..ыг чинь цэвэрлэж...хувцсыг чинь солих гэж байсан юм.
-Гэхдээ чи миний цээжийг биш мөрийг шархдуулаа биз дээ? гэж түүнийг жуумалзахад би улам ч ихээр улайв.
Би түүнд шархны боолт хувцсыг өгөөд өрөөнөөс гарах гэтэл Винсент миний гараас атгаж:
-Би 48 цагийн нойрсуулах тарианаас дөнгөж сэргэж байна. Үүнийг чинь хийж чадахгүй. Толгой эргээд байна гэж захирангуй өнгөөр хэллээ. Энэ новш яг хэвээрээ байх шив.Өөрийгөө юм бүхний эзэн гэж боддог тэнэг мал. Би уртаар санаа алдан түүний цагаан цамцыг тайлахад тэр цээж нүцгэн үлдлээ. Миний хацар улаан түүний мөрөн дэх боолтыг аван шинэ боолтоор солив.
-Намайг уучлаарай гэж би амандаа бувтналаа.
-Юунд? гэж тэр хөмсгөө өргөхөд би:
-Чамайг алсанд..бас төлөвлөгөөг чинь нураасанд
-Тэгэхээр чи Биллигээс сонсжээ.
Би толгой дохин хөлөн дэх шархыг нь цэвэрлэх гэтэл..өмдийг нь би бас тайлах юм байхдаа?!?!!?!
-Винсент би чиний хөлөн дэх шархыг нь цэвэрлэх гэсэн юм.
-Тэгээд?
-Тэгээд..нөгөө...чи өмдөө тайлах хэрэгтэй байна..
-Би тайлж чадахгүй шт..Би гараа ч мэдрэхгүй байна гээд жуумалзлаа. Муу худалч новш саяхан гарнаас атгачихаад...
Би шүлсээ залгин түүний тэлээг тайлж эхэллээ.
Винсент's P.O.V
Түүний хацар улйран миний тэлээнд хүрэхэд миний найз өндийж эхлэх нь тэр. Яг одоо түүнийг эдэлмээр байх юм. Даанч энэ муу хараал идсэн шархнаас болж...
-Винссс...е..нт?? гэж Лайлаг хэлэхэд би түүн рүү харлаа. Түүний тас хар үс, гайхалтай бор нүд зузаан уруул гайхалтай харагдаж байв. Яг одоо түүнийг би маш ихээр хүсч байна. Энэ амьдралдаа хэн нэгнийг ингэтлээ хүсч байгаагүйгээр хүсч байна.
Тэр миний хөлөн дээгүүр хөнжил нөмрүүлэн өмдийг минь хөнжил доогуур татаад хөлөн дээрх шархтай хэсгийг цэвэрлэв. Тэгээд нэг футболк гартаа барин надад өмсүүллээ. Би түүн рүү тасралтгүй ширтэх бөгөөд түүний хацар улаана. Тэгээд өрөөнөөс гарах гэхэд би түүний гарнаас атгалаа.
-Хаачих гээв???
-Явж жоохон унтлаа гэж тэр ядарсан хоолойгоор хэллээ.
-Энд миний хажууд унт.
-Үгүй ээ. Би үнэхээр их ядарч байна. Тийм болохоор...
-Чи намайг ийм болгосноороо хариуцлагаа үүр. Хэрвээ би энд ганцаараа байж байгаад гэнэт үхвэл яах вэ? Тэр үед чи жинхнээсээ алуурчин болно.
Тэр над руу залхсан байртай харан дургүйхэн хажууд нуруугаа харуулж хэвтлээ. Хараал идэг тэр үнэхээр гайхалтай үнэртэнэ. Удалгүй тэр гүн амьсгалан унтах дуу нь сонсогдлоо.
Яг одоо миний зүрх ургац хураалт дээрх шиг сонин цохилно. Энэ мэдрэмж юу юм бэ????
Хэдэн өдрийн өмнө буюу Ургац хураалт дээр
Винсент's P.O.V
-Тийм ээ би дүүгээ аварч чадна тэгээд чамайг жинхнээсээ ална, тэр болтол намайг томоотой хүлээж бай гэж Лайла хэллээ. Мөр хөл хоёр минь аймшигтай хөндүүрлэнэ. Лайлагийн энэ үхлийн ойд дүүгээ олно гэх бат итгэл нь намайг гайхшруулна. Би түүний зүрх сэтгэлийг хэдэн хэсэг болгон зовоож байхад тэр дүүгээ аврахын тулд тэмцссээр л байсан. Би нэг зүйлийг ойлгож байх шиг байна. Түүнийг хичнээн зовоосон ч тэр хэдэн хэсэг болохгүй. Яагаад гэвэл түүний зүрх сэтгэл хамгийн бат бөх материалаар хийгдсэн мэт цууршгүй юм байна. Би өөрийгөө ганцхан тийм гэж бодтол.
Яг энэхэн мөчид цээжинд минь сонин мэдрэмж төрж зүрх минь урьд өмнө нь байгаагүйгээр хачин цохилно...
