Цохилт
Laila's P.O.V
Өнөөх цагдаа намайг машиндаа суулган хөдөллөө.
-Тэгэхээр хатагтай та юу болсныг надад хэлж чадах уу? гэсээр дунд орчим насны эрэгтэй цагдаа жолоо барингаа асуув.
Би юу ч дуугарсангүй. Хэрэв цагдаа нар хүртэл тэдний тал болчихсон бол миний олж авсан энэ эрх чөлөө ямар ч үнэ цэнэгүй болно.
-Хатагтай???
-Би найзуудтайгаа ойд зугаалж яваад төөрчихсөн юмаа. 2 Хоног ойгоор явсан болохоор...
Үнэндээ 12 цаг л байх
-Таны даашинзан дээр байгаа толбо цус уу?? гэж өнөөх цагдааг асуухад би цочин даашинз руугаа харав.
Тиймээ, энэ бол Винсентийн цус...
-Яалаа гэж дээ, дарс асгачихсан юм гэж би түүнд хариулах зуур бид цагдаагийн хэлтэс дээр ирлээ. Цагдаагийн хэлтэс битүү хүнтэй байх бөгөөд намайг орж ирэхэд бүгд над руу харав. Олны анхаарлыг татахыг үзэн ядаж байна.
-Уучлаарай, би эхлээд утсаар ярьчих уу??? гэж намайг асуухад хэн ч хариу дуугарсангүй. Ер нь бол цагдаа нар бүгд завгүй байлаа. Тийм болохоор би үүдэнд байх утсан дээр очин авга эгчид намайг ирж авахыг гуйв.
Удалгүй надад нэгэн цагдаа бүтээлэг, халуун цай өглөө. Тэгээд нэр, хаяг, холбоо барих хүн зэргийг асууж эхэллээ. Би түүнд нэрээ хэлэх хэрэгтэй юу??? Үгүй л гэж бодож байна шүү. Винсент миний нэрээр намайг өлхөн олно. Тийм болохоор...би дуугүй суухаар шийдлээ.
Сайн байцгаана уу үзэгчдээ, АНУ-ын синат Стивен Брэнтийн хүү болох Винсент Брэнт өнөө орой буюу хэдхэн цагийн өмнө хүнд алуулсан гэх мэдээлэл ирээд байгаа бөгөөд цагдаа нар одоогоор алуурчныг эрэн сурвалжилж байгаа гэсэн таамаг байна. Энэ жил Синатын хувьд.......
Ээ бурхан минь Винсент Брэнт гэдэг чинь ВИНСЕНТ!!!!!!!! Хэдхэн цагийн өмнө миний хутга зоосон залуу...Би түүнийг алчихсан гэжүү ?!!?!?!?!?!? Миний хамаг бие чичигнэн аягатай уух зүйлийг алдан асгалаа. Би яг одоо эндээс гарах хэрэгтэй. Гэнэт миний хажууд байсан залуу буу гарган дээш буудахад бүх цагдаа нар хийж байгаа ажлаа зогсоолоо. Өнөөх буутай залуу согтуу байх бөгөөд цагдаа нар түүнийг зогсоох гэж ноцолдож байх зуур би тэндээс гарав. Аз болж яг авга эгчийн машин ирж таарч би шууд суув.
-Лайла, бурхан минь юу болоо вэ??
Би синатын хүүг алчихлаа.
-Би найзуудтайгаа ойд зугаалж байгаад төөрөөд...
-Стэси та хоёрыг би Канадад амарч байгаа гэж бодсон ш т Хэзээ ирсэн юм бэ???
Канадаа?!??!?? Аав тэгэхээр гэрийхэнд ингэж хэлжээ. Стэси авга эгчийнд байхгүй байх нь ээ.
-Аан хэдхэн хоногийн өмнө.
-Аав ээжийн чинь тухайд надад харамсалтай байна. Би хүртэл итгэж өгөхгүй л байна гэж авга эгчийг уйлахад би тэсэлгүй хамт уйлав.
Удалгүй бид түүний гэрийн гадаа ирлээ. Авга эгчийн нөхөр 7 жилийн өмнө онгоцны ослоор нас барсан бөгөөд одоо гэртээ ганцаараа амьдарч байгаа.
********
Би усанд ороод гарч ирэхэд эгч надад нэгэн флаш өглөө.
-Аав чинь өнгөрөхөөсөө хэдхэн хоногийн өмнө надад энийг чамд өгөөрэй гэсэн юм гэв.
Авга эгчийг өрөөнөөс гарсны дараа би флашыг нээж үзлээ. Код??!?!? Би шууд л "кралк" гэж бичив. Энэ бол аав бид хоёрын л мэдэх нууц үг бөгөөд Кларк овгийн маань урвуулсан хэлбэр юм. Флашан дотор хэд хэдэн файл байх бөгөөд бас нэг бичлэг байх нь тэр. Түүнийг нээж үзвэл:
Лайла чи энийг үзэж байвал аав нь чамд хязгааргүй хайртай шүү. Энэ бүхэнд чамайг хутгасанд уучлаарай. Одоо намайг сайн сонс чи бас Стэси та хоёр маш аюултай нөхцөл байдалд байна. Би чамд хэрэгтэй хэд хэдэн зүйлсийг файл хэлбэрээр бичсэн байгаа. Хэнд ч битгий итгээрэй. Хайртай шүү
Би аавын царай, ярьж буй зүйлсийг нь сонсоод тэсэлгүй уйллаа. Бид саяхан инээлдээд хамтдаа зурагт үзэж байсан шүү дээ.
Тэдгээр файлуудыг нээж үзвэл хэд хэдэн хаяг яах ёстойг минь бичсэн байв.
Маргааш нь би авга эгчид гэр рүүгээ харьна гэдгээ хэлэн өнөөх заасан хаягууд руу очлоо. Эмилиа Жонсон гэх эмэгтэйн нэр дээрх Пасспорт, бас хиймэл үс, нүүрний будаг, дансны дугаар хувцас авах мөнгө байлаа. Би Эмилиа шиг харагдах ёстой. Үгүй ээ би бол Эмилиа. Одоо Лайла гэх хүн үгүй болсон. Би шаргал хиймэл үс зүүн, нүүрээ будаад банк руу явав. Тэрхүү дансанд маш их хэмжээний мөнгө бас нэгэн хаяг байх бөгөөд мөн машины түлхүүр байлаа. Машины байгаа хаягийн дагуу очиход дунд хэмжээний суудлын автомашин байв.
Харин дансанд байсан тэр хаяг нэлээн хол байлаа. Бүр маш хол. Гэхдээ аав намайг ийшээ яв гэж байгаа бол би явнаа.
Бүхэл бүтэн тасралтгүй 8 цаг машин барьсны эцэст би нэгэн зоогийн газар орлоо. Би одоо ч зүсээ хувиргасан хэвээр байгаа бөгөөд аавын хэнд ч итгэж болохгүй гэх үг толгойд эргэлдэнэ. Захиалсан хоол минь ирж дөнгөж идэж эхэлтэл:
Өнөөдөр Синат Стивен Брэнтийн хүү болох Винсент Брэнтийн оршуулах ёслол болж байгаа билээ. Цагдаа нар одоо ч алуурчныг хайж байгаа бөгөөд ямар нэгэн зүйл олоогүй байгаа юм..
Тэгэхээр Винсент жинхэнээсээ үхчихэж. Би түүнийг үнэхээр алчихаж. Гайхалтай би Синатын хүүг алчихлаа.
*********
Хоёр өдөр явсны эцэст би нэгэн фэрм дээр ирлээ. Машинаа замын хажууд орхиод Эрдэнэ шишийн талбайгаар явж байхдаа нэг охиныг олж харав. Тэр охин тахиануудад тэжээл өгөх бөгөөд би түүн дээр очин :
-Энд хөгшин Билли гэж байдаг уу? хэмээн асуухад
өнөөх охин тахиануудад тэжээл өгөхөө болин над руу эргэж харлаа.
Бурхан минь би нүдэндээ ч итгэж чадсангүй.
-Стэси чи Стэси мөн үү?? гэж хоолой минь чичрэн түүний гарыг атгалаа.
Би чадчихлаа, би түүнийг олчихлоо.
-Лайла, чамайг Канадад ингэж удна гэж санасангүй гэж Стэси над руу ууртай гэгч нь хэлэв.
Би түүнийг тэврэн уйлна.
-Эгчийгээ уучлаарай, намайг удсанд уучлаарай...
-Аав ээжийг нас барахад би ганцаараа байсан чи дэргэд байгаагүй гэж түүнийг уйлахад зүрхийг минь урах шиг боллоо.
-Энд чинь юун савангийн дуурь болоод байнаа гэж хэн нэгэн хэлэхэд бид хоёул эргэж харав.
50 орчим настай нэг их махлаагүй, өндөр бор арьстай нэгэн эр байх бөгөөд бидний зүг тоомжиргүй харна.
-Тэгэхээр та хөгшин Билли мөн үү??? гэж намайг асуухад өнөөх эр тахиануудаас нэгийг нь бариад :
-Хөгшин Билли гэнэ шүү. Кларкыг дээ. Сонс охин минь би ааваас чинь 3хан насаар л ах тийм болохоор намайг зүгээр Билли гэж дууд мэдэв үү гэлээ.
-Стэси шинэ зочиндоо хоол хийж өгцгөөе гэж Биллиг хэлэхэд Стэси:
-Ингэж нэг мах иддэг юм байжээ хэмээн үглэсээр дотогш орлоо.
Бид оройн хоолондоо тахиа идэн Стэси аяга таваг угааж байх зуур Билли миний дэргэд ирэн :
-Чи Винсентийг алсан биз дээ гэж асуух нь тэр.
Тэр яаж мэддэг билээ. Энэ ертөнцийн мухарт зурагт битгий хэл гар утас ч сүлжээгүй байхад...
Би түүнд юу ч хэлэлгүй толгойгоо дохив.
Тэгээд Билли Стэси бид хоёрт хандан :
-Муу хувцсаа өмсцгөө бид нэг тийшээ явна гэлээ.
**********
Гадаа хав харанхуй байх бөгөөд бид нилээн явсны эцэст Билли машинаа унтраалаа. Тэгээд гартаа 2 хүрз барин бид хоёрыг араас нь явахыг дохив. Бид ямар новшоо л хийх гээд байна даа. Ямартай ч Стэсигийн байгаа байдлыг нь харахад Билли тийм ч муу хүн биш бололтой.
-Энд. гэж Биллиг хэлэхэд Стэси бид хоёр цочив.
-Наадахаа ух
-Хөөе хөгшин өвгөн минь чи бид хоёрыг 2 цаг машинаар авч яваад тас харанхуйд алхуулчихаад одоо энийг ух гэж байгаа юмуу?? Тоглоод байгаа юмуу гэж Стэси үглэхэд би түүнийг ямар их санаснаа ойлголоо.
-Наад доор чинь аав ээж хоёрыг чинь хэн алсан талаарх мэдээлэл байгаа гэж Билли тамхи татан хэлэхэд бид галзуурсан мэт ухлаа.
Нэлээн гүнзгий ухсаны эцэст хүрзэнд нэг зүйл мэдрэгдэв. Тэр хэсгийг ухсаар авс гарч ирэх нь тэр.
-Наадахаа нээ гэж Билли хэллээ.
Стэси бид хоёр тагийг нээхэд...Винсент хар хослолтой нойрсож байв.
Ямар новш нь болоод байнаа?!????!?!?!
