11 страница26 мая 2016, 13:35

Ургац хураалт 2-р хэсэг


Lucas-ын дүрд ~David Franco

Laila's P.O.V

Хараал идсэн энэ ойгоор хэдэн цаг алхчихваа. Гоёлын даашинз энэ ойд хэтэрхий хүнддээд байх шиг. Урт хормой газар чирэгдэн хатсан өвс ногоо мөчиртэй орооцолдоно. Тоорын өнгөтэй энэ үнэтэй даашинзыг төгсөлтөн дээрээ өмссөн бол...Өндөр өсгийттэй энэ ойд явах шиг үлгэрийн далай байхгүй тул би нэг гартаа өнөөх хос өндөр өсгийтийг барьж явлаа. Би өглөөнөөс хойш юу ч идээгүй тул гэдэс хонхолзоно. Ядаж ус олоод уучих юмсан... Хугарсан мөчир хормойноос татахад би тэсэлгүй даашинзныхаа хормойг урлаа. Уурандаа багтран галзуу мэт хормойноосоо татчив. Удалгүй доош суун уйлж эхэллээ. Одоо ингээд сууж байх цаг биш шүү дээ. Би Стэсиг олох ёстой байтал урд зүг хаана байгааг ч мэдэхгүй байж байдаг...

Бүх зүйлийг хараал идэг.

Хэдэн минут өнгөрч тайвширсний дараа би газраас өндийхөд даашинз маань өвдөгний доогуур татах хэмжээний урттай болсон байх бөгөөд явахад ямар нэгэн саад учирсангүй. Тэгээд урж тасдсан давууны өөдсүүдийг бэлхүүсээрээ ороон зангидлаа. Юмыг яаж мэдэхэв үүний хэрэг гарах ч юм билүү. Цаашаа явтал гэнэт хэн нэгний хөлийн чимээг сонслоо. Удалгүй эмэгтэй хүний тусламж хүсэх дуу ойгоор хадахад би зогтусав. Дуу гарах зүг рүү алхам алхмаар болгоомжлон очин нэгэн том модны ард нуугдлаа. 2 Хүн бие биетэйгээ ноцолдох бөгөөд эмэгтэй өнөөх эрэгтэйн гарыг хазах нь тэр.

-Муу өлөгчин гээд өнөөх эрийг хашгирахад би түүний дууг таньлаа. Лукас?!?!!?!

Лукас өнөөх эмэгтэйн үснээс татан толгойг нь хойш нь гэдийлгээд гартаа барьсан хутгаар цээж рүү нь дүрэхэд эмэгтэй орь дуу тавьлаа. Бурхан минь юу болоод байнаа??!??!!?!!?!?! Лукас тэр эмэгтэйг алчихлаа гэжүү ?!?!!?!?!??!?!?!?

-Намайг өвтгөдөг хүмүүст би дургүй байдаг юм гэж Лукас өнөөх эмэгтэй рүү ууртай хашгирлаа.
Тэгээд зоосон хутгыг эгц доошоо болгон татахад өнөөх эмэгтэйн гэдэс дотор цувран газарт уналаа.

Би гараараа амаа таглан чимээ гаргахгүйг хичээнэ. Миний нулимс зогсолтгүй урсах бөгөөд би одоо л энэ бүх тоглоомын утга учрыг ойлгож эхлэх шиг болов. Тэд зүгээр л охидыг алж зугаагаа гаргадаг юм байна. Ямар ч өршөөл, энэрэл гэж байхгүй. Зүгээр л зугаа. Лукас доош явган суун цус болсон гараа өнөөх үхсэн эмэгтэйн даашинзад арчина. Ямар ч алсандаа харууссан шинжгүй, зүгээр л гараа алчуураар арчиж буй мэт арчина. Гэнэт цаанаас алтан шаргал үстэй залуу гарч ирлээ. ВИНСЕНТ... Тэрээр цагаан цамцныхаа эхний хоёр товчыг тайлсан байх бөгөөд цамцны завсраар түүний цээж үзэгдэнэ. Түүний өмссөн цамц нүд гялбам цагаан байлаа. Ямар ч хир тортог, толбо, Лукасынх шиг цус болоогүй байв.

-За хөгшөөн хэдийг хураав даа гэж Лукас Винсентээс асуухад

-2 сүйт бүсгүйг олж, нэгийг алсан. Ер нь 3.

-Би дөнгөж эхнийхийгээ алж байхад чи бүр 3 юмуу ? Аргагүй л өмнө жилийн ялагч шиг байх шив. гээд инээмсэглэлээ.

Тэд яаж энэ бүхнийг жирийн өдөр тутмын зүйл ярьж байгаа мэт ярьж чадаж байнаа????!?!??! Үнэхээр зэвүү хүрмээр юм. Та нарыг тахал дайраасай. Хоёуланг чинь үзэн ядаж байна. Гэнэт Лукас миний байгаа зүг рүү харах нь тэр.

-Хөөх намайг юу олсныг хараач гээд над руу дөхөхөд миний зүрх амнаас минь гарах шиг л боллоо. Бурхан минь таниас гуйя. Намайг битгий алуулаач. Би ингэж үхмээргүй байна...Түүний гишгэх алхам бүр намайг чиглэх бөгөөд бинүдээ анин дотроо залбиран тусламж хүснэ.

Стэси...эгчийгээ уучлаарай, би аав ээжтэй түрүүлээд уулзах юм шиг байна...

-Бугуйн дээрх тэмдгийг нь харвал Фрэдрик л юм шиг байна гэж хэлэхэд би нүдээ нээлээ.

Юун Фрэдрик вэ гэж гайхан тэдний зүг болгоомжлон харвал надаас хэдхээн модны цаана бас нэгэн охины цогцос байлаа. Лукас цогцосыг хараад:

-Ямар муухай алдаг юм бэ? Эмэгтэй хүнийг бас ингэж болохгүй ээ гэхэд Винсент түүний мөрөн дээр гараа тавин

-Миний бодлоор чиний алснаас арай дээр харагдаж байна гээд инээцгээлээ.

Би дахиад хэдхээн минут болвол яг галзуурах нь. Тэдний үйлдлүүд намайг сэтгэл зүйн хувьд алж байв.

Тэд ямар нэгэн зүйл ярилцах бөгөөд надад сонсох хүсэл байсангүй. Би дэмий л тэдний явахыг хүлээн модны ард нуугдана. Удалгүй тэдний байсан гэх ул мөр байхгүй болж эндээс холдон өөр зүг рүү явцгаачихсан байв. Би гартаа барих туфльныхээ өсгийг нь хугаллаа. Хадаас шиг нарийхан өсгийтэй тул надад хэрэг болж таараа. Тэгээд газраас барьцтай мөчир аван өнөөх өсгийгөө үзүүрт нь шигтгэн даашинзныхаа өөдсөөр ороолоо. Ямартай ч тэдэнтэй тааралдвал өөрийгөө хамгаалчих бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд үсээ дээш өнөөх өөдсөөрөө боолоо.

Би Стэсиг олох ёстой.

Би дээш өндийн алхтал Винсент хэдхэн модны цаана байх нь тэр. Бид хоёр харц тулгарахад миний биеэр жихүүдэс гүйлээ.

Гайхалтай Лайла, чи үхэл рүү гээ өөрөө очлоо доо. Тэр намайг чиглэн алхахад би юу болоод байгааг ухаарлаа.

ГҮЙ...

Лайла амьдралынхаа төлөө ГҮЙ

Би зүгээр л гүйлээ. Миний хажуугаар зөвхөн модод өнгөрөх бөгөөд хэдий би хөл нүцгэн, доор гишгэх чулуу өвснүүд миний хөлийг өвтгөж байгаа ч түүнд баригдвал үүнээс ч илүү өвдөх тул үл тоон гүйнэ. Зөвхөн чигээрээ. Хэрвээ арагшаа харах л юм бол түүнд баригдчих юм шиг санагдсан тул зөвхөн урагшаа харан гүйнэ. Гэнэт түүний гар миний үснээс татлаа. Би баригдчихлаа.

-Надаас зугтаж чадна гэж бодоо юу гэж Винсент нүүр рүү минь хашгирлаа. Би түүний нүд рүү үзэн ядсан харцаар харж өнөөх жад шиг зүйлээ түүн рүү далайхад түүний гар урьтаж намайг зогсоолоо. Бид хоёр хэсэг ноцолдоход тэр намайг мод руу хүчтэй түлхлээ. Миний жад надаас алхмын цаана унахыг аз болж Винсент анзаарсангүй.

-Одоо болтол дүүгээ аварч чадна гэж бодоо юу

Би түүн рүү хүчтэй харлаа.

Тэр чөтгөрийн инээдээр инээхэд ой бүхэлдээ түүний инээдээр дүүрэв.

-Харцнаас чинь харахад тийм гэсэн үг юм байна зөв үү гэж над руу ойртон явган суухад би жадаа аван түүний мөрөнд зоолоо. Туфльны өсгий мөчиртэй цуг түүний мөрөнд гүн шигдсэн байх бөгөөд маш их цус асгарч байв. Би газраас дахин нэг мөчир аван түүний хөлөнд зооход тэр ориллоо.

-Өвдөж байгаа биз, новшоо? Миний хөлийг хутгалсны чинь төлөөс. гэж би түүнд хэллээ. Тэр над руу хамгийн аймшигтай харцаар харах бөгөөд намайг хэдэн хэсэг тасчихад бэлэн байлаа.

-Тийм ээ. Би дүүгээ олно. Тэгээд чамайг жинхнээсээ ална. Тэр болтол томоотой гэгч нь намайг хүлээж бай за юу гээд би түүний хөлөнд зоогдсон мөчрийг улам гүн шахахад тэр :

-Би чамайг өөрийн гараар ална даа, харж байгаарай өлөгчин минь гэлээ.

Би түүний мөрөн дэх жадыг гүн шахаж

-Сонс, намайг өлөгчин биш, Лайла гэдэг юм. Бас надад чиний сүрдүүлэг нтр чинь огт нөлөөлөхгүй тийм болохоор амаа татаад үх мэдэв үү гээд би бослоо. Хэн нэгэн ирэхээс өмнө, эндээс хурдхан зайлахгүй бол. Винсент миний араас

-Лайла, харж л байгаарай би чамайг бас тэнэг дүүтэй чинь алах л болно гэлээ.

Би Винсентээс нэлээн холдсон байх бөгөөд нар удахгүй жаргах гэж байлаа. Удалгүй надад усны чимээ сонсогдоход би яаран тэр чимээ гарах зүг рүү очвол жижиг булаг байх нь тэр. Гэдсээ цүрийтэл ус уун, цус болсон гараа угаалаа. Хөл нүцгэн явснаас болж хөл минь бүхэлдээ цус болсон байлаа. Тэгээд хөлөө бас нүүрээ угаагаад дахин алхаж эхэллээ. Хараал идэг би энэ ойгоос хэзээ гарах юм болоо. Гэтэл Гэнэт нэгэн танил дуу... тиймээ машины дуу яахын аргагүй мөн. Би дуу гарах зүг рүү хамаг хурдаараа гүйхэд урд минь засмал зам гарч ирлээ.

Би чадлаа. Би эрх чөлөөтэй болчихлоо.

Өөдөөс 2 хурц гэрэл намайг чиглэн ирэхэд би нүдээ дальдчуулав.

-Хатагтай танд тусламж хэрэгтэй юу? гэсээр машинаас нэгэн цагдаа бууж ирлээ.

Стэси эгч нь очиж явна...

11 страница26 мая 2016, 13:35

Комментарии