Ургац хураалт 1-р хэсэг
Eva-н дүрд~ Tako Natsvlishvii
Daisy's P.O.V
Би энэ харшид 6 жил болохдоо хатагтай Лайла шиг хүнтэй учирч байсангүй. Хатагтай Лайла ухаалаг, үзэсгэлэнтэй, бас яг л эгч шиг минь байдаг байв. Гэхдээ эзэнтний өрөөг цэвэрлэсэн тэр өдрөөс хойш Хатагтай Лайла яг л үхлүүт болсон мэт байлаа. Хоол ч идэхгүй, шөнө ч унтахгүй, надтай ч ярилцахгүй,хэд хэд оргох гэж оролдсоныг эс тооцвол зүгээр л цонхоор харахаас өөр зүйл хийхгүй байв. Маргааш ургац хураалт болох тул би Хатагтай Лайлагийн өмнөөс туйлын ихээр догдолж байлаа. Өнөөдөр бид түүнийг бүтэн биеийн массаж, маникьюр, педикур, гоо сайханд оруулж бүх зүйлийг нь төгс харагдуулах гэж хичээж байв. Бас маргааш өмсөх түүний даашинз, шаахайг нь сонголоо. Хатагтай Лайла маргааш хамгийн үзэсгэлэнтэй байна гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэндээ түүнийг явуулна гэдэг надад гунигтай байлаа. Би түүнгүйгээр хичнээн ганцаардана гээч. Гэхдээ Тэр маргааш ийм үзэсгэлэнтэй харагдах юм чинь гарцаагүй эрх чөлөөтэй болж чадна...
*************
Laila's P.O.V
Би одоо ч аав ээжийг нас барсан гэдэгт итгэхгүй байлаа. Миний толгойд зөвхөн Стэсиг олох гэсэн бодол эргэлдэнэ. Тиймээ би түүнийг бүх хүч чадлаа шавхан хамгаалах ёстой. Би түүнийг заавал олох ёстой. Мэргэжлийн гоо сайханчид миний нүүрийг будан, үсчин миний үсийг гайхалтай болгон янзалж байлаа. Миний хүзүүнд "V" гэсэн тэмдэгтэй зүүлт зүүлгэв. Би яг л хуримандаа явах гэж байгаа мэт үзэсгэлэнтэй харагдана. Хэдий толинд тусах дүрс минь гайхалтай харагдаж байгаа ч сэтгэл зүрх минь Стэси дээр л төвлөрнө.
Дүү минь тэсээрэй...
-Явах цаг боллоо гэж хамгаалагчийг хэлэхэд би Дейзиг тэврэн түүнд баяртай гэж хэллээ. Дейзи надад заавал эрх чөлөөг олж аваарай гэж захьлаа.
Цайзын үүдэнд надтай хамт нэг охин зогсох бөгөөд тэр ч мөн адил надтай ижил зүүлт зүүсэн бас гайхалтай харагдаж байлаа.Удалгүй бид машинд суун хаа нэг тийшээ явлаа.
Бид нэлээн удаан явсны эцэст нэгэн ойн цоорхойд ирлээ. Бид хоёрыг хамгаалагчид буухыг дохиход улаан хивс хөл тослоо. Хөөх яг л жүжигчин болчихсон мэт мэдрэмж төрж байх чинь. Тэгээд хивсний төгсгөлд байх урт ширээнд бид хоёрыг суулгалаа. Эргэн тойрон тэр чигтээ модод...Удалгүй бидэн дээр охид нэмэгдсээр нийт 5 охин болов. Бид юу болоод байгааг, юу болох талаар ямар ч таамаглал байсангүй. Гэхдээ охид "W", "L", "F",гэсэн тэмдэгтэй зүүлтүүд зүүсэн байлаа. Удалгүй урт хар лимузингээс Винсент нэгэн эмэгтэйд сугадуулан гарч ирлээ. Миний анх ирсэн өдөр харсан эмэгтэй байна шүү дээ. Түүний дараа Фрэдрик бас нэг эмэгтэйтэй, Өөр нэгэн үл таних хос, Лукас бас эмэгтэйтэй ирлээ. Тэд бүгд бидэнтэй хамт хоолны ширээн дээр суулаа. Урт ширээн дээр төрөл бүрийн хоол хүнс өрсөн байх бөгөөд яг л Харри Потерийн хоолны танхимыг санагдуулам харагдаж байлаа. Энд тэнд байх лааны гэрэл, модод шувуудын чимээ орчныг романтик болгож байв. Удалгүй бүх машин, харуулууд явцгаан зөвхөн ирсэн хүмүүс л үлдлээ. Тэгээд Винсент суудлаасаа босон
-Идэцгээе. гэлээ. Удалгүй бүх хүмүүс хоолоо идэж эхлэхэд надад идэх хүсэл байсангүй. Дэмий л халбага сэрээгээ оролдоно. Бүгд хооллож дууссаны дараа Лукас суудлаас өндийн :
-За ингээд энэ жилийн "УРГАЦ ХУРААЛТ"-г эхлүүлье гэлээ. Хүмүүс алга таших бөгөөд би юу болоод байгааг одоо ч үл ойлгоно.
Тэгээд үргэлжлүүлэн:
-"Өмнө жилийн ялагч Винсент" хэмээн ганган хийцтэй хундаганд дарс хундагалан түүнд өглөө.
Винсент хундагыг аван:
-Жил бүрийн энэ улиралд усан үзмийг хураан дарс болгоход ашигладаг. Сайн ургац өгсөн эх дэлхий болон бурхдад талархан бид энэхүү баярыг хийдэг. Энэ хундагыг хоослон цусаар дүүргэхийн төлөө гээд хундагатай дарсыг уухад бүгд дагаж уулаа. Би юу гэж хэлснийг нь ойлгосонгүй. Гэхдээ дарснаас амслаа. Тэгээд Лукас нэгэн алтан хүрээтэй эртний элсэн цаг гаргаж ирэн
-За хатагтай нараа ургах цаг чинь боллоо. Та бүхэн одоо чөлөөтэй, хэрвээ энэ ойгоос гарч чадвал бас бидэнд баригдахгүй бол гэлээ.
Ямар новшоо яриад байнаа?!?!!?!?!
-Энэ элсэн цаг дуусахаас өмнө та бүхэн зугтсан нь дээр, эсвэл нуугдсан нь.
"ЯГ ОДОО УРГАЦ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ." хэмээн элсэн цагийг эргүүлэхэд бүх эмэгтэйчүүд ой рүү гүйлдлээ. Тиймээ би энэ ойгоос гарч чадвал Стэси г олоод хамгаалж чадна гэсэн үг. Би өндөр өсгийттэйгөө үл тоон хамаг хурдаараа гүйлээ. Хараал ид ямар өлсгөлөн тоглоом биш дээ. Хэн ийм новшийн балай юм сэддэг байнаа. Ажилгүй баян новшнууд. Ямартай ч би Стэсиг олох болно.
Дүү минь эгч нь очиж явна...
***********
Wesley's P.O.V
Хараал идсэн Лукасын галзуу саналаас болж Дэббиг ийм зүйлд хутгасандаа итгэж чадахгүй нь. Би бага байхаасаа л ургац хураалтыг үзэн яддаг байсан. Би үргэлж хожигддог байсан бол Винсент, Фрэдрик, Лукас 3 хоорондоо байнга өрсөлддөг байлаа. Сүйт бүсгүйчүүдийг энд хутгах хэрэггүй байсан юм. Нэгдэл надад өөр хүнтэй гэрлэхийг шаардсан ч би эсэргүүцсээр Дэббитэй гэрлэхээр болсон.Нэгдлийн үе залгамжлах 4 хөвгүүний цорын ганц хайраар гэрлэсэн хос. Хэдий ургац хураалтанд сүйт бүсгүйчүүдийг гэмтээхгүй гэсэн ч Дэббид хүрсэн хэнийг ч би алах болно. Ургац хураалт эхлээд 3 цаг өнгөрөөд байхад би Дэббиг олохгүй байгаадаа итгэж чадахгүй нь. Бурхан минь түүнд минь муу зүйл тохиолдоогүй байгаадаа????? Чи минь хаана байнаа???? Гэнэт ойн гүнээс "Туслаарай" гэх дуу сонсогдлоо. Би энэ хоолойг сонсон шууд хэн болохыг нь таньлаа.
Дэбби...
Би хар хурдаараа дуу гарах зүг рүү гүйлээ. Дэбби тэсээрэй...Түүний бараа моддын цаанаас харагдах бөгөөд тэр нэгэн охины дэргэд сууж байлаа. Түүн рүү дөхөн очвол охины хоолойг хэрчсэн байх бөгөөд түүнээс нь цус тасралтгүй урсана. Өнөөх охин өвчиндөө зовиурлан нулимстай нүдээр тэнгэр ширтэнэ. Түүний бугуйн дээр том "F" үсэг байх бөгөөд энэ Фрэдрикийн хийсэн ажил байлаа. Дэбби түүний цусыг гараараа даран "Удахгүй бүх юм сайхан болно, Тэсээрэй, хэн нэгэн туслана" гэж шивнэнэ.
-Хонгор минь гэж би түүний мөрөнд зөөлхөн хүрэхэд Дэбби над руу тунгалаг бор нүдээрээ ширтлээ. Түүний нүд үерлэн нулимс асгарах бөгөөд надаас тусламж гуйсан харцаар харна.
-Бид түүнд туслаж чадахгүй. Тэр хэтэрхий их цус алдаж. Одоо тэсэхгүй гэж түүндээ шивнэн хэллээ.
-Гэхдээ энэ охин хэтэрхий хүүхдээрээ байна шүү дээ...
Дэбби өнөөх охины гараас атган уйлна. Зогсоо зайгүй "намайг уучлаарай" хэмээн хэлнэ. Удалгүй өнөөх охин амьсгал хураахад Дэбби цээжинд минь наалдан улам ихээр уйллаа. Би түүнийг хуримын маягаар өргөн явлаа. Бид хангалттай их зүйлийг харлаа.
Харьцгаая гэж би түүнд шивнэлээ.
Зохиогчийн үг~~~~~~
Юуны өмнө I.T.Q.B (I am The Queen Bitch) Уншиж байгаа та бүхэндээ баярлалаа. Та нар маань гайхаж магадгүй юун Вэсли Дэбби хоёр ороод ирвээ гэж гэхдээ манай I.T.Q.B болон T.K.O.A (To Kill Official Asshole) хоёр маань холбоотой зохиолууд юмаа. Тийм болохоор гайхах хэрэггүй шүү. Аа тийн бас T.K.O.A г уншаагүй хүмүүс байвал миний works руу ороод To Kill Official Asshole гэдгийг уншаарай. За тэгээд та бүхэнд таалагдана гэж найдья . Vote, Comment оо битгий мартаарай =)
