9 страница23 мая 2016, 10:21

Гашуудал

2 Хоногийн дараа

Laila's P.O.V

Миний хөл өмнөхийгөө бодвол арай дээрдэн шарх нь анисан байлаа. Хэдий оёоогоо авхуулах болоогүй байгаа ч би явж чадаж байв. Үнэндээ энэ тийм ч сүртэй шарх биш байлаа.

-Хатагтай Лайла таны өглөөний цайг авчирлаа гэсээр Дейзи орж ирлээ.

Дейзи бол энэ там дах ганц сахиусан тэнгэр нь байлаа. Тэр царайны хувьд дунджаас дээгүүр ер нь хөөрхөн охин. Үйл хөдлөл бүр нь томоотой, даруухныг нь илтгэнэ. Дейзи царан дээр дүүрэн өрсөн хоолыг авчирлаа. Энэ газрын ганц авах зүйл нь хоол нь л юм даа. Аа бас Дейзи. Би энд хоригдож байгаа гэхэд арай л тансаг амьдраад байгаа юм шиг. Гэнэт Дейзи царыг алдан өглөөний цайг шалан дээр асгалаа. Аз болж бялуу, өндөгтэй талх хоёр уналгүй тогтов.
-Уучлаарай, хатагтай Лайла. Миний буруу. Би одоохон цэвэрлээдэхье хэмээн надад ээрч мууран хэллээ.

-Зүгээр дээ. Би угаасаа ихийг идэж чаддагүй шүү дээ. Ингэхэд хүлээж бай даа гээд би Дейзигийн духанд гараа хүргэтэл тэр халуурч байлаа.

-Чи халуурч байна шүүдээ

-Зүгээр дээ хатагтай Лайла, удахгүй гайгүй болох бай...гээд Дейзи үгээ гүйцээлгүй доош унахад би сандран түүн дээр очвол тэр босох гэж өөрийгөө хүчлэнэ.

-Сонс, Дейзи чамд хийх олон зүйл байгаа байх гэхдээ чамд амралт хэрэгтэй. Яг одоо хувцсаа тайлаадах гэж би түүнд хэллээ.

-Хув..ц.саа..тайл..а.х..аа??? Яах гэж??? гэж гэнэн нүдээрээ над руу ширтэхэд

-Би чиний ажлыг өмнөөс чинь хийе. Энэ цайз хэдэн мянган үйлчлэгчтэй, тийм болохоор хэн ч намайг танихгүй .Чи энэний дараа юу хийх ёстой байсан юм бэ?

-Эзэнтний ажлын өрөөг цэвэрлэнэ...

-Надад хаана байдгийг нь хэлчих. Би очоод цэвэрлэчихье. Дейзи надад чам шиг охин дүү бий. Би лав хэзээ ч өвчтэй хүнээр юм хийлгэхгүй байсан гэж түүнд учирлалаа. Хараал ид гэж би Стэсиг саначихлаа.

Түүнд энэ сайхан санаа биш юм шиг санагдаж байсан ч аргагүйн эрхэнд зөвшөөрлөө.

Эцэст нь би түүний хувцсыг өмсөн өрөөг нь заалгаад өрөөнөөс гарлаа. 2 Хоног энэ өрөөнөөс гарсангүй. Ядаж л өөр өрөө орохгүй бол гэж бодсоор нохойн гөлгийн өрөөнд ирлээ. Би арай л их хараал хэлээд байна уу даа.Угаасаа надад шалтгаан байгаа юм чинь.
Винсентыг нохойн гөлөг гэхэд ч багадна, муу чөтгөр, новш, өрөвдөх сэтгэлгүй амьтан, гаж донтон гэж үглэн би түүний тавиурыг арчиж байв. Гэнэт хөлийн чимээ сонсогдон хэн нэгэн ирж яваа нь дуулдлаа. Бурхан минь би одоо яана ааа!!!!!!!!!

Винсент's P.O.V

Би ажлын өрөөний хаалгыг саван орж ирлээ. Хараал ид гэж өглөөг ингэж эхлүүлэхийг үзэн ядаж байна.

-Нэгдэл Кларкыг алсан байна гэж Лукасыг хэлэхэд би тавиур дээр байх номыг аван шидлээ.

-Хараал идсэн хэн нь Кларкыг алчихав гэж би өрөөгөөр дүүрэн ориллоо. Кларк хэдий хөгширсөн  ч тэр  төрсөн цагаас минь надтай хамт байсан үнэнч туслах. Хэдхэн хоногийн өмнө болсон зүйлс түүний амьдралдаа хийсэн хамгийн анхны алдаа байсан. Кларк сайн эр хүн. Би түүнийг анхнаасаа ална гэж төлөвлөөгүй. Гэхдээ нэгдэл миний өмнөөс шийдвэр гаргасанд би уурандаа багтрах шахаж байв. Би ажлын ширээн дээрээ суун нүдээ аньлаа.

-Кларк ганцаараа үхээгүй гэж Лукасыг хэлэхэд би нүдээ нээлээ.

-Түүний эхнэрийг ч бас алсан.

-Кларк 2 охинтой биз дээ. Тэр хоёр нь???

-Том охин нь танайд байгаа. Чи бараг л алах шахсан. Бага охин нь олдохгүй байгаа. Кларк гэр бүлд нь ийм зүйл болж магадгүй гээд охиноо хаа нэгтэй нуусан байх.

Бурхан минь.  "НЭГДЭЛ"-тэй холбоотой энэ бүх асуудал намайг үнэхээр их бухимдуулж байна. Би ширээн дээр байх үзгийг эргүүлэн нааш цааш болгоно. Том охин гэдэг нь өнөөх өлөгчин, харин бага охин нь олдохгүй байгаа. Нэгдэл тэдний араас заавал явна. Алж байж л санаа нь амрана. Би уртаар санаа алдахад гарт байсан үзэг унав. Доошоо тонгойн авах гэтэл ширээн доор минь өнөөх охин байж байх нь тэр.

-Лукас явж болно гэж би өнөөх охин руу харсан чигтээ хэллээ.

-Гэхдээ...

-Яг одоо гар! гэж би түүнд хэллээ. Лукасыг гарах чимээнээр би түүнийг ширээн доороос татан гаргаж ирлээ. Тэр зогсолтгүй уйлна. Гэхдээ тэр яагаад үйлчлэгчийн хувцас өмсчихсөн байгаа юм бол...

-Чи энд юу хийж байгаа юм бэ?

Тэр гараараа нүүрээ даран уйлна. Ёооё ямар ядаргаатай юм бэ?!?!?

Тэр гэнэт нулимсаа арчин над руу ширүүн харлаа. Вооов тайвшир охин минь...

Тэгээд юу ч хэлэлгүй ямар нэгэн зүйл рүү яаран гүйхэд би түүний бугуйнаас амжиж татлаа.

-Би чамаас юм асуусан байхаа?

-Надад чамтай тоглох цаг алга. Би явах хэрэгтэй байна хэмээн шийдэмгий гэгч нь хэлэхэд миний сонирхол өөрийн эрхгүй хөдөлж түүнийг цээжиндээ наан

-Миний асуултанд ч хариулалгүй хаашаа тэгтлээ яаараав??? хэмээн чихэнд нь шивнэлээ.

Тэр миний нүд рүү цоо ширтэнэ. Хараал идэг миний амьдралд ямар ч эмэгтэй хүн нүд рүү минь харж зүрхлэдэггүй байтал энэ өлөгчин яачихаа вэ?

-Намайг тавь. Би дүүгээ олох ёстой.

Би түүний бугуйг улам чанга атган өөр рүүгээ татлаа. Тэр хэдий надаас харцаа үл салгах ч миний атгалтанд гар нь өвдөн хэзээ мөдгүй уйлахад бэлэн байв.

Өрөвдөлтэй амьтан...

Тэгснээ миний гарыг гэнэт татан хазах нь тэр.

-Хонгор минь, чадлынхаа хирээр хаз. Огтхон ч өвдөхгүй байна хэмээн би түүнд хэллээ.

Түүний энэхүү огцом үйлдлүүд намайг үнэхээр их баясгаж байв. Яг л уйлах байхдаа гэх үед эсрэгээрээ хүчтэй юм шиг дүр эсгэх нь намайг өдөөж байлаа.

Тэр намайг хазахаа больж уруулаа арчаад:

-Чи бид хоёрын тохиролцоо дууссан. Аав минь үхсэн, тэгэхээр чи бид хоёр одоо ямар ч хамааралгүй гэлээ.

-Би чиний аавыг алахгүй л гэж тохиролцоо хийсэн. Би алаагүй. Өөр хэн нэгэн алсан тэгэхээр тохиролцоо хүчинтэй гэсэн үг.

-Хараал идэг, чамд хүн чанар гэж алгуу новшоо. Хэрэв чи миний оронд байсан бол яах байсан юм бэ.
Гэнэт миний инээд хүрлээ. Энэн шиг өрөвдөлтэй нэгэн байснаас үхсэн минь дээр биз.

-Би чамд анхнаасаа хэлсэн байхаа. Чи чөтгөртэй наймаалцлаа гэж...

Тэгээд харуулуудыг дуудан түүнийг өрөөнд нь түгжихийг тушаалаа. Түүнийг ургац хураалт хүртэл алчихгүй л юмсан...


9 страница23 мая 2016, 10:21

Комментарии