2 страница20 марта 2016, 14:56

Зургийн Цомог

Лайла's P.O.V

Бүхэл өдрийн турш би өнөөх үл таних залууг бодлоо. Түүний тэр харц, эелдэг инээмсэглэл нэг л ер бусын, түүнийг бодох бүрт дотор минь ямар нэгэн зүйл шатаж байгаа мэт халуу төөнөнө. Ядаж нэрийг нь мэдчих юмсан гэж бодсоор өнөөдрийн сүүлчийн хичээл болох Хими рүүгээ орлоо. Химийн багш 2 долоо хоногийн турш өвчтэй бас хичээл нь ороогүй болохоор би бага зэрэг догдолж байв. Намайг ортол ангид хэдхэн хүүхэд цугласан байлаа. Ашгүй дээ гэж бодсоор арын ширээнд суулаа. Удалгүй хүүхдүүд цувсаар багш орж ирлээ. Багш хичээлээ тайлбарлан лабораторт багаараа ажиллахыг санууллаа. Хүүхдүүд бүгд 2 , 2оороо болон би ганцаархнаа сондгойрон үлдэв. Тэгтэл багш :

-Шинэ сурагч Лайла Кларк байхаа.

-Тиймээ багшаа.

-Чиний хамтрагчыг би бодисонд явуулчихсан болохоор ганцаараа болсон гэж битгий санаа зов гэлээ.

Миний хамтрагч ямархуу хүн юм болоо. Ядаргаатай хачин юм байснаас ганцаараа болчихвол дээргүй юу.

Ангийн хаалга онгойн гартаа хайрцагтай бодис барьсан залуу орж ирлээ. Гэтэл өнөөх залуу чинь тэр байна шүү дээ миний өдрийн турш бодол болсон залуу.

Юу вэ Лайла чи ямар бага ангийн охинуу ? Өдрийн турш бодол болсон ч гэх шиг...

Багш түүнд ямар нэгэн зүйл хэлэн тэр толгой дохино. Тэгээд намайг чиглэн алхлаа.

-Чи халууцчихсан юмуу би тэр цонхыг онгойлгохуу ? гэж тэр надад хэллээ.

-Айн?!

-Чиний хацар..нөгөө улаачихсан болохоор чамайг халууцсан гэж бодсон юм.

Аххххххрх...Бурхан минь яг одоо намайг алаад өгөөч. Би ийм тэнэг улаан хацартай түүнд харагдмааргүй байна.

-санаа зоволтгүй дээ би халууцаагүй гэж түүнд шивнэх шахам хэллээ.

-Намайг Фрэдрик гэдэг. Чамайг Лайла гэдэг байхаа.

Тэр миний нэрийг мэддэг юм байна. Миний дотор мянга мянган эрвээхий эргэлдэнэ. Түүний уруулнаас гарах миний нэр яг л хөгжим шиг санагдаж байлаа. Ммм.. дахиад хэлээч. Миний нэрийг дахиад хэлээч.

-Дахиад хэлээч.

-Юуг тэр вэ?

Аххх би яагаад дахиад хэлээч гээд хэлчихвэээ. Ямар ичмээр юм бэ

-Аан..нөгөө...нэрээ дахиад хэлээч. Би сонссонгүй.

-Фрэдрик гэж тэр инээмсэглэлээ.

Химийн цаг харвасан сум мэт хурдан өнгөрөв. Би дотроо битүүхэн гунигтай байсан бөгөөд түүнтэй хамт суух хичээл зөвхөн энэ л байлаа. Багш бидэнд хандан:

-За тэгэхээр багаараа саяны хийсэн урвалын мэдээлэл, өөр ямар аргаар гаргаж авах, юунд нь ашигладаг гээд 3 хуудас бие даалт бэлдэж ирнээ.

Сурагчид бүгд ундууцна. Харин би баяртай байлаа.

-Чи хэзээ завтай вэ?гэж Фрэдрик надаас асуулаа.

Би яг л болзоонд явах гэж байгаа охин шиг ичингүйрч:

-Оройн цагаар завтай гээд хариулчихав.

Аааааааааааа. Ямар новшоороо оройн цаг гэж хариулж чадваааааа. Яанаа тэр юу гэж ойлгох бол. Ямар нэгэн юм хэлээч. Хэлээч Лайла

-Би..нөгөө...тийм утгаар хэлээгүй шүү..Би тийм..төрлийн санаа агуулаагүй шүү гэж ээрч мууран хариулав.

Гайхалтай чи байдлыг бүр дордуулчихлаа.

-Маргааш бие даалтаа хийвэл ямар вэ? завтай юу? Би зөвхөн маргааш л завтай болохоор.

-Тэгье гэж би түүнд хариулан утсаа өглөө.

Маргааш нь~~~!!!!!!!

Би юу өмсөхөө мэдэхгүй тольны өмнө эргэлдэнэ. Аххххх хэзээ надад хувцас сонгох ийм хэцүү болчихвоо.

-Хаашаа явах гэж байгаа юм бэ? гэж Стэсиг асуухад би цочсондоо золтой л ухаан алдчихсангүй.

-Чамд хамаагүй.

-Тольны өмнө ингэтлээ удаан эргэлдэхийг бодоход эрэгтэй хүнтэй...аан Фрэдриктэй уулзах гэж байгаа юмуу?

-ЧИ ЯАЖ..ТЭР ЧИНИЙ БАЙ БОЛЧИХСОН ЮМУУ ?!?!?!!

Ойлгомжтой. Фрэдрик шиг залуус угаасаа л тийм шүү дээ. Яагаад намайг тоосон юм болоо. Надтай арай унтах...

-Битгий их юм бодоод бай. Чамайг түүн рүү яаж харсаныг би мэднэ. Ишшш Лайлахан минь дээ. Чиний нүүрэн дээр түүнтэй унтахынсан гэсэн бичиг томоос том бичээстэй байна.

Би ичин түүн рүү хувцас шидлээ.

-Чамд хамаагүй. Миний өрөөнөөс гар.

-Чамд уул нь түүний мэдээлэл хэрэгтэй гэж бодсон юмсан За за тэгвэл би явлаа.

-Байз..Чамд хэд хэрэгтэй юм бэ

-40$

-Чи чинь галзуураа юу???

-За за тэгвэл тэгээд тэнэг царайлаад уулзаач дээ.

-За яахав.

*Cтэси's P.O.V

-Би Лайлад Аннагийн хэлсэн бүх зүйлсийг хэлэв. Бурхан минь тэр бараг баярласандаа орон дээрээ үсрэхэд ч бэлэн харагдав

-Фрэдрик үнэхээр тийм гэжүү???

-Лайла одоо болно тайвшир. Миний мөнгийг өгөөдөх

-Миний нүүрийг будаад 5$ нэмж авах уу?

Бурхан минь тэр үнэхээр Фрэдрикд дурлачихлаа гэжүү. Би түүний нүүрийг будан хувцсыг нь сонгоход туслалаа. Яг л жирийн эгч дүүсийн хийдэг зүйл шиг. Лол бид хоёр иймэрхүү зүйл хийж бгаад итгэж чадахгүй нь

-Сонс Лайла хэдий Фрэдрик сайн залуу шиг сонсогдож байгаа ч чи түүнд итгэж болохгүй шүү. Тэр хичнээн гэгээрсэн, бурхан төрлөө олсон байлаа ч эр хүн бол эр хүн гэдгийг санаарай.

             ********************

Лайла's P.O.V

Би Фрэдриктэй уулзахаар номын сан руу алхлаа. Намайг тэнд очиход тэр аль хэдийнээ ирчихсэн байв.

-Сайн уу Лайла. Чамд хэлэх хоёр зүйл байна.

-За?

-Нэгт,чи үнэхээр хөөрхөн харагдаж байна. Хоёрт номын сан өнөөдөр дотоод ажилтай гэнээ.

-Өө...Тэгвэл хоёулаа хаана бие даалтаа хийх үү???

-Манайд хийвэл чамд зүгээр үү Аав ээж маань гадаадад байгаа л даа. Тэгээд ч оройтвол би чамайг хүргээд өгье.

Ээ бурхан минь. Гэгээн Фрэдрик намайг гэртээ урьлаа гэжүү.

-За тэгье. гэж би түүнд хариуллаа.

-Би машинаа өнөөдөр авчраагүй алхахад зүгээр үү??? гэж Фрэдрик гэмшингүй асуулаа.

-Зүгээр дээ. Гадаа гоё байна.

Тэнэг Лайла. Гадаа бороо орох гэж байхад...

Удалгүй бороо дуслан бид хоёр Фрэдрикийн савхин доор гүйцгээнэ.

Тэдний байшинд ирэхэд бид хоёр бүхэлдээ норсон байлаа. Орчин үеийн, хотоос бага зэрэг зайдуу, маш том байшин байлаа. Бид хоёр дотогш орон Фрэдрик намайг нэгэн өрөө рүү оруулж

-Цаад шкафанд чинь алчуур байгаа би яваад хувцсаа солиод ирье гэлээ.

-За.

Би шкафнаас алчуур хайн онгойлгосоор хамгийн доод эгнээнээс  олов. Гэтэл алчууртай цуг ямар нэгэн зүйл гарч ирэх нь тэр

-Зургийн цомог уу даа гэж би өөртөө шивнэн нээж үзлээ.

Гэтэл 6 юмуу 7р ангийн жаахан охидын нүцгэн зураг байх бөгөөд зураг болгон дээр тэдгээр охидын нүдэнд нь боолт зүүсэн аманд нь ямар нэг зүйл хийсэн зургууд байх нь тэр. Мөн Зураг болгоны доор "БООЛ 1, 2, " гэж дараалуулан бичсэн байлаа.

Юу болоод байнаа. Энэ яг юу вэ ? Энэ хэнийх юм бэ?????????

Миний толгойнд үй түмэн асуултууд ургана. Гэнэт Фрэдрик гаднаас орж ирлээ.

2 страница20 марта 2016, 14:56

Комментарии