1 страница22 августа 2016, 02:38

Эхлэл

Laila~н дүрд Bridget Hollit 👆

Laila's P.O.V

Миний эцэг эх хэзээ ч тогтвортой ажил эрхэлдэггүй, үргэлж нэг газраас нөгөө рүү дэвшиж, эсвэл буурдаг. Ухххх. Би амьдралаа үнэхээр их үзэн ядаж байна.

Энэ бол миний 7дах удаа сургуулиас шилжиж байгаа минь...

-Лайла, хурдан наадхаа зөөгөөд Стэсиг дуудаад машинд суугаадах бид 4 цагийн дараа гэхэд шинэ байшиндаа очих хэрэгтэй байна.

-Ухххххх. Ээжээ та өөрөө Стэсиг дуудчих л даа..Би завгүй байна.

Би хүүхэд байхаасаа л Стэсид атаархдаг байлаа. Тэр бол бүхний хайрыг татсан, эелдэг, хөөрхөн, бас сайхан сэтгэлтэй дүү минь..Яг үнэндээ түүний ямархуу шулам болохыг надаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр үргэлж, хөвгүүдийг өөртөө татаж, тэднээр хүрээлүүлдэг. Бүхэл бүтэн 7 удаа шилжихдээ тэр хичнээн хөвгүүдийн зүрхийг шархлуулсан бол???

-СТЭЭЭЭСССИ БИД ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. гэж би ориллоо.Стэсиг хэсэг хүмүүс хүрээлэх бөгөөд тэдний дунд охидыг араасаа гүйлгэдэгээрээ алдартай Жэйсон ч байлаа. Стэси найзуудтайгаа салах ёс хийж байгаа бололтой гуниглангүй дүр эсгэнэ. Хөгийн өлөгчин. Түүний жүжиглэх чадвар үнэхээр гайхалтай шүү. Жэйсон түүний гарыг атган битгий яваач гэж ятгана. Хөөрхий амьтан Стэсигийн занганд аль хэдийнээ уначихаж...Гэвч Стэсийн хувьд тэр зүгээр л хэн ч биш. Ердөө зугаа төдий зүйл.

-Стэээээси явах цаг боллоо гэж ээж түүнд хэллээ.

Тэр тэднээс салан машинд ирж суулаа.

-Жэйсон яг л жоохон хүүхэд ээжээсээ салах гэж байгаа юм шиг ямар царай гаргасан гэж санана хахахаха.

-Би чамайг хичнээн их үзэн яддагийг мэдэхүү. Чи яагаад бусдыг боддоггүй юм бэ Тэр чамд жинхэнээсээ сайн ч болсон юм билүү.

-Ишшшш. Лайла би хааяа чамайг үнэхээр жинхэнэ миний эгч гэдэгт эргэлздэг шүү. Жэйсон бол хөгийн новш, охидын онгоныг авахад улайрсан мангас. Би охидын өшөөг түүнээс авсан минь л энэ. Үнэхээр надад хайртай болсон бол сайн байна. Яагаад гэвэл би бусдын хариуг авч чадлаа гэсэн үг.

Машин хөдлөн бид дахин нэг шинэхэн байшин , шинэ сургууль, хэнийг ч мэдэхгүй газар руу зүглэлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

14 хоногийн дараа~~~!!!

Стэси-н дүрд ~ Lily Maymac ⬇

Би бол хатан зөгий. Намайг үргэлж хүмүүс тойрон хүрээлж, бишрэн шүтдэг. Тэд бүгд миний гадаад төрхөнд хууртан занганд минь ордог. Үүнд миний буруу гэж байхгүй. Тэд өөрсдөө л ирдэг. Би шинэ сургуульдаа эхний өдрөөс эхэлж олны харцыг татсан. Гэвч энэ сургуульд миний устгах байнууд хэт олон байлаа.Би 14 хоногийн хугацаанд хэд хэдэн найзтай болсон бөгөөд чухам тэд миний гол байнуудын мэдээллийг өгч байлаа.

-Сайнуу ? Чи нөгөө шинээр шилжиж ирдэг охин уу?? За байз нэрийг чинь санадаггүй ээ. Ст..Стэ

Миний бай болох Грэди. Миний хамгийн дургүй D төрлийн залуу. Иймэрхүү төрлийн залуус ихэнхдээ хуурамч брэндийн гял цал хувцас, хэт их үнэртэй хувцас, киноноос сурсан охидыг татах ядмаг үг хэллэг, үйлдлийг хийдэг. Миний нэрийг мартсан мэт мэдэн будилж байгаа ч хэрэг дээрээ миний цусны бүлгийг ч мэдэж байж магадгүй. Хэтэрхий уйтгартай хуучны арга =))))) Иймэрхүү арганд ихэвчлэн өсвөр насны охид, эсвэл эгч шиг минь юу ч үзээгүй гарууд л орно.

-Стэси Кларк гэж би түүнд хэлэн худал инээмсэглэлээ.

-Өө тийм. Стэси шүү дээ гэж тэр над руу дөхөхөд түүний хямдхан үнэртэй ус миний огиудсыг хүргэлээ. Тэгээд

-Намайг..

-Чамайг Грэди гэдэг биз дээ гэж намайг хэлэхэд тэр дотроо өөрийг нь сонирхдог гэж бодон инээмсэглэлээ нууж чадахгүй байлаа.

Ямар ч уйтгартай юм бэ дээ. Нүүрэн дээр нь бүх зүйлс нь бичээстэй.

-Тиймээ. Грэди чи ч шинэ сургуульдаа хурдан дасч байх шив. Юу гээч чи энэ газрыг нэгэнт мэдэхгүйгээс хойш би чамд танилцуулвал ямар вэ?

-Би өмнөх долоо хоногт Кэнтэй цуг тойрон аялсан л даа.

-Хөлбөмбөгийн багийн Кэн үү?

-Тиймээ.

Тэр намайг өвөртөө оруулах өөр ямар нэгэн өрөвдөлтэй аргыг бодно.Түүн шиг төрлийн залуучуудын өвөрт орсноос Мэрли Монро шиг үхсэн минь дээр биз.

Laila's P.O.V

14 хоног өнгөрсөн ч би хичээлийнхээ хуваарь болон ангиа андуурсаар л.. ядаж байтал над шиг хүмүүст найзтай болно гэдэг жинхэнэ биелэгдэшгүй даалгавар. Одоо ямар хичээл орох билээ гэж утсаа харан явж байгаад хэн нэгэнтэй мөргөлдөж орхилоо.

-Намайг уучлаарай... Би сая утса.а..хар..ж..байгаад...гэж би түгдчин доошоо харлаа. Гутлыг нь харвал эрэгтэй хүн байлаа

-Зүгээр дээ. Санаа зоволтгүй би л харин замаа харсангүй. гэж үл таних залуу хариуллаа.

Би түүний хажуугаар зөрөн алхахад тэр миний мөрөнд хүрлээ. Гайхан түүн рүү харвал

Бурхан минь. Геннисийн амжилтанд хамгийн царайлаг залуу гэх төрөл байсан бол энэ залуу гарцаагүй түрүүлэх бүр хол тасархай түрүүлж чадах залуу байлаа. Бор үс, бор нүд өндөр хамар гайхалтай эрүүний яс, тэр зүгээр л төгс байлаа.

-Энэ чинийх бололтой гэж тэр миний дэвтрийг өглөө. Би дэвтрээ аван анги руугаа яаран алхлаа.

Стэси's P.O.V

Дөнгөж сая Лайла тэр залуу руу яаж харваа. Бурхан минь тэр хэдий миний эгч гэлээ ч би түүнийг өмнө нь тийм байхыг хэзээ ч харж байсангүй.

Би Аннад хандан тэр залуу хэн бэ? гэж асуулаа. Анна бол хагас орос бөгөөд тэр энэ сургуулийн охидыг атгадаг гэхэд болно. Тиймдээ ч хамгийн түрүүнд над дээр өөрөө ирэн найзлая гэсэн. Ингэснээр түүний нэр хүнд өснө. Анна шар үсээ хаялан миний заасан зүг харан учиргүй инээлээ.

-Стэси түүнд ойртоно гэж зүүдлээд ч хэрэггүй тэр бол тэнгэрийн амьтан. Өөрөөр хэлбэл ховор бараа.

-Юу гэсэн үг вэ?

-Фрэдрик Уиаллам, дээд талын анги, эцэг эх нь хатуу шүтлэгтэй хүмүүс, бас тэнгэргүй баян. Тэр залуу манай сургуулийн ганц зандан залуу гэхэд болно. Өчнөөн охид түүнд хайраа илчилж, өмнө нь нүцгэлсэн ч тэр шашиндаа үнэнч. Тэр зөвхөн гэрлэх эмэгтэйтэйгээ унтана. Хичээл, спортдоо хамгийн шилдэг нь. Тэр зүгээр л төгс.. Фрэдрик бүдүүн Эмитэй яаж харьцана, манай сургуулийн хамгийн хөөрхөн асан (чи одоо хамгийн хөөрхөн нь болсон шдээ) Кэтитэй яг тэгж л харьцана.Бүгдтэй эрх тэгш.

-Сонирхолтой л юм гэж би Аннад хэллээ.




Фрэдрик-н дүрд~ Andrew Westermann

1 страница22 августа 2016, 02:38

Комментарии