Үнэн
Лайла's P.O.V
Фрэдрикийг орж ирэхэд би хөшиж орхилоо.
Аз болж хаалга дуугарах чимээнээр түүний зургийн цомгийг шкафанд хийсэн тул тэр намайг үзсэн гэдгийг мэдэхгүй.
Гэвч миний гар салгалахаа болихгүй байв. Миний амьсгал түргэсч, зүрх амнаас гарах гэж байгаа мэт цохилно.
Фрэдрикийн нүд намайг тасралтгүй ширтэж байгааг мэдрэн би аль болох биеэ хянан чимээгүйхэн үсээ арчина.
Гэнэт тэр өрөөний хаалгыг түгжлээ.
Тэгээд над руу зөөлөн инээмсэглэснээ гэнэт царай нь танихын аргагүй хувирав.
-Чи үзсэн биз дээ гэж Фрэдрик хэлэн миний бугуйнаас татан амыг минь таглаад
-Чамайг үзсэнийг чинь мэдэж байна!!!! Чи намайг гаж донтон гэж бодсон биз дээ хэмээн миний амьсгааг боож байв. Би гарт баригдсан ваараар түүний толгойг цохьлоо.
Түүний толгой шалбарсан хэдий ч тэр өнөөх чөтгөрийн харцаараа над руу юу ч болоогүй мэт харна. Хаалга цоожтой тул би онгорхой цонхыг ашиглан тэндээс гарлаа.
Гадаа бороо хэдий зогссон ч би даарч бас айж байлаа. Түүнийг араас минь ирэх болов уу гэж байн байн арагш харан гүйнэ.
Стэсигийн зөв байж... ЭР ХҮН БОЛ ЭР ХҮН...
Би гэртээ орж ирэн хэнтэй ч дуугаралгүй шууд өрөө рүүгээ орон хувцсаа солиод усанд орлоо. Фрэдрикийг гаж донтон гэж санасангүй. Бурхан минь тэр зүгээр л жинхэнэ төрхөө нуусан чөтгөр байж...
~Даваа гариг~
Хичээлдээ явмааргүй байна. Түүнтэй тааралдвал яана аа гэсэн айдас намайг ангуучилж байлаа. Гэнэт машины сигналдах чимээнээр цонх руу очтол Стэси аль хэдийнээ байгаа олчихсон нөгөөх нь ч өөрийгөө олз гэдгээ мэдэхгүй түүний хөөрхөн царайнд хууртан түүнийг машиндаа суулгав. Тэр хоёр гаднаасаа жирийн нэгэн ахлах сургуулийн төгс хос шиг харагдаж байгаа ч Стэсигийн жинхэнэ төрхийг мэдэхгүй л байна даа.
Аз болж би Фрэдриктэй тааралгүй түүхийн ангидаа орж суулаа. Ерөнхийдөө бол түүнтэй энэ эрчээрээ 5 дах өдөр хүртэл тааралдахгүй гэсэн бодлоор өөрийгөө тайтгаруулж байлаа.
Гэнэт гаднаас Фрэдрик орж ирлээ. Түүнийг орж ирэхэд хүүхдүүдийн дуу чангаран тал талаас нь түүнтэй мэндэлнэ. Алдартай юм гээч... Гэнэт тэр намайг чиглэн ирж
-Түр уулзаж болох уу гэж миний гаранд хүрэхэд би айн гараа татав. Бүх хүүхдүүд миний үйлдэлийг харан гайхна.
-Хөгшөөн чамайг охинд хүрч байгааг Есүс мэдвэл ч уурлана даа гэж нэг нь тоглоом хийлээ.
Харин Есүстэй цуг охидын дургүй надад хүрч байв.
Тэр миний гараас хөтлөн ангиас гарч явлаа. Би түүнээс гараа авах гэсэн боловч тэр миний гарыг атгасан хэвээр. Зөрж өнгөрсөн хүн болгон над руу гайхсан харцаар харж байв. Тэр намайг сургуулийн ард хүнгүй хэсэгт аваачлаа. Тэгээд:
-Хагас сайн өдрийн явдалд намайг уучлаарай. Тэр минийх биш найзынх маань юмаа. Би өмнө нь охинтой үерхэж, бүр хүрч үзэхээс айдаг байсан болохоор найз минь өгсөн юм. Би уул нь хаячихая гэж бодож байгаад мартчихжээ гэлээ.
Тэгээд хэсэг чимээгүй зогссоноо
-Лайла, би зүгээр л чамтай бие даалтаа л хийхийг хүсч байна. Чамайг яах ч үгүй. Би амлая гэлээ.
Үүнийг сонсоод миний сэтгэл уужирч арай дээрдлээ. Тэр бол тэргүүний сураг, багш нар хүүхдүүд бүгд түүнд хайртай.Тэр миний бодсон шиг хүн биш.
Би түүнд бие даалтаа хийхийг зөвшөөрөн бид хоёр номын санд хийхээр тохиролцлоо.
Стэси's P.O.V
-Хэй Стэси танай эгч Лайла Кларк байхаа???!!!
-Тиймээ юу гэж?
-Танай эгчийг чинь Фрэдрик хичээлээс нь чөлөөлөөд бүр ярилцая гээд хөтлөөд гараад явсан гэж сургуулиар нэг ярьж байна гэж Аннаг хэлэхэд би Лайлад санаа зовлоо. Яагаад Лайла хагас сайнд юу ч дуугараагүй юм бол? Тэр хоёрын дунд юу болсон юм бол???
-Хонгор минь өнөө орой хоёулаа гадагшаа гарвал ямар вэ? гэж Кэнийг асуухад би эргэн бодит байдалдаа ирлээ.
Кэн бол "В" төрлийн залуу. Түүнд охидууд нэг их чухал биш. Тэр охидыг жирийн л нэг гоёл чимэглэл гэж боддог. Түүнд зөвхөн нэр хүнд л хэрэгтэй. Сургуулийн хөлбөмбөгийн багийн ахлагч заавал сургуулийн хамгийн хөөрхөнтэй нь үерхэх ёстой гэсэн дүрэм байдаг гэж боддог маанаг гаруудын нэг. Оюунаараа биш гараараа бүхнийг зохицуулах хүсэлтэй. Эрчүүдийн ертөнцөд өөрийнхөө хүчтэй гэдгийг олны нүдэн дээр батлан харуулдаг бол охидууд эсрэгээрээ тэд бүгдийг далдуур хийдэг. Бүхнийг цэвэрхэн хүний гараар могой бариулаад өөрсдөө гэнэн цайлган дүр эсгэдэг.
-Хайраа гэж тэр хөмсгөө өргөлөө
Би түүн рүү инээн чихэнд нь:
-Яагаад намайг тэгж дуудаад байгаан ?? Чи бид хоёр тийм түвшинд очсон гэжүү хэмээн шивнэлээ. Тэгээд гараараа түүний эрхтэнд хүрээд :
-Арай л эртдээд байгаа юм бишүү гэж хэлээд босоод явлаа.
Кэн ард сэрэл нь аль хэдийнээ хөдлөн байж ядан миний нэрийг дуудна. Гэвч надад түүнтэй унтах сонирхол байхгүй.
Харин сонирхлыг минь арай өөр зүйл татаж байлаа.
Фрэдрик чи чухам ямар төрлийн залуу юм бэ дээ???
Лайла's P.O.V
Фрэдрик намайг хотын захад байдаг нэгэн номын санд бэлдэхийг санал болгосон бөгөөд сургуулийн номын сан пиг хүнтэй байлаа. Тэгээд намайг түрүүлээд очиж бай, өөрөө араас ирнэ гээд явчихав. Түүний зааж өгсөн замаар явтал үнэхээр олны хөлөөс зайдуу хотын захад өнөөх барилга байх ажээ. Ямар гээчийн номын сан энд байдаг байнаа хэмээн бодсоор өнөөх өндөр барилга руу орлоо. Үүдний үйлчлэгч дээр очин хэдэн давхарт байдгийг асуувал 15 давхарт гэлээ. Новш гэж энэ чинь олон нийтийн номын сан юм байж ямар өндөрт юм бэ...Цахилгаан шатанд суун 15 давхарт гартал Номын сан гэх хаяг байлаа. Хаалгыг түлхэн дотогш ортол бараг дээшээ 3 давхар тийм их номын сан байлаа. Гэвч энд ямар ч олонд зориулсан ширээ сандал зэрэг байсангүй. Ердөө хэдхэн хүний буйдан бас ширээ. Надад нэг л муу совин төрлөө.
-Чамд энэ газар таалагдаж байна уу гэж хэн нэгэн миний ардаас хэллээ. Арагш харвал Фрэдрик өнөөх чөтгөрийн харцаараа над руу харна.
-Юу болоод байнаа. Би олон нийтийн номын сан гэж бодсон шүү дээ.
-Ишшш. Лайла, ийм газар номын сан байна гэжүү??
-Гэхдээ үүдний эмэгтэй, тэр үүдний хаяг яг чиний хэлснээр...
-Энэ чинь ердөө л нэг 200$ын ажил. Энэ бол миний ажлын өрөө гэхүү, яг юу гэмээр ч юм бэ..Энэ барилга бүхэлдээ минийх харин энд орж ирэх ёстой нь ганц хүн нь би байсан. Гэвч хоёуланд нь дуусгаагүй ажил байгаа гэж тэр инээлээ.
-Чи чинь юугаа яриад байнаа.. Би эндээс явлаа гэж хаалга таттал цоожтой байлаа. Новш гэж...
Би хаалгыг нүдэж, цохиж, орилж тусламж гуйж байлаа. Би маш ихээр айж байв.
Түүний инээд тэрхүү том өрөөгөөр хангинан:
-Чамд энэ барилга минийх гэсэн байхаа. Чамайг хэн ч сонсохгүй...гэлээ тэгээд над руу дөхөн ирж миний нүүрэнд гараа хүргэлээ.
-Чамайг миний багын албумыг олно гэж санасангүй. Би уул нь бие даалтаа л хийе гэж бодсон юм шүү Гэвч байдал ингээд эргэчихдэг.
Миний нүднээс нулимс тасралтгүй урсана.
-Гуйя. Намайг зүгээр явуулчих...Би хэнд ч хэлэхгүй...
-Мммм..Чиний энэ айсан төрх намайг ямар их өдөөж байгааг мэдэж байна уу Лайла?...Үгүй ээ "БООЛ 87"
