14 страница7 ноября 2017, 15:13

Миний дургүй зүйлс

Уффффффффффф

Бодох төдийд дургүй хүрч шар гозойж байна хаха.

Зарим нэг mature буюу та бидний нэрлэж заншсанаар (+) төрлийн өгүүллэг бичдэг хүмүүс миний дургүйг маш их хүргэж байна.

Бүгдийг нь биш шүү. Зарим нэг бичиж чадахгүй байж тийм сэдвээр оролддог хүмүүс.

Гэхдээ эхлээд + өгүүллэг дундаа хамгийн шилдэг болсоныг нэрлэвэл ямар вэ хихи.

1. Secret Housekeeper

Ohhh ёстой бичиглэл дүрийн илэрхийлэл ёстой бест. Нэмэх хэсэг нь биш гол дүрийн охины дотоод сэтгэл, зөрчил, харилцан яриа зэргийг төгс гаргаж чадсан хихи.

За одоо магтаж ханалаа. Муулах цаг ирлээ хихи.

Яагаад дургүй хүрээд муулмаар санагдаад байна вэ гэж үү? хэд хэдэн шалтгаантай.

1. Насанд хүрээгүй.

Энэ угаасаа ойлгомжтой. Дандаа жоохон хүүхдүүд. Юугаа ч мэдэхгүй тиймэрхүү сэдвээр бичих дуртай жоохон хүүхдүүд. Бичиж болно л доо. Хувь хүний эрх. Гэхдээ бас хүний сэтгэл татчихаар үйл явдалтай, өрнөлтэй, төгсгөлтэй байх хэрэгтэй шдээ.

Ямар сайндаа төрсөн ах дүү хоёрыг бэлгийн харьцаанд оруулаад байхавдээ. Ямар ч авцалдаа утга байхгүй. Зүгээр л гол үйл явдал нь секс хийх. Больж үз! Болиод өг!

2. Утга болон дүрэм, найруулгын алдаа.

Тэгж л их насанд хүрэгчдийн бичвэр бичмээр байгаа юм бол том хүн шиг байгаач!

Зүгээр л битүү үгийн алдаа. Найруулгатай бол ярих ч юм байхгүй.

Хамгийн инээдтэй нь "өвдсөн үү уучилаарай"

Больж үз! Болиод өг! Манай 5-р ангийн дүү ч уучлаарай гэдэг үгийн "и" г гээгээд биччихэж чадна шүү.

Өөр зөндөө үгийн алдаанууд. Тоочоод байх юм бол барахгүй. Миний дүү нар монгол хэлээ үзэж дуусгачихаад тиймэрхүү сэдвээр бичнэ шүү! (Хэрвээ энийг олж уншвал сайн л байна)

3. Утга учиргүй хараалын үгнүүд!

Хөөрхөн дүү нар минь солонгосчууд хэзээ ч "пизда" гээд хараагаад явахгүй л байхгүй юу.

Жоохон тиймээ мэдрэмжтэй байж улс орны хэл соёлыг бага ч болтугай судламаар юм. Ер нь соёл гэж сүржигнэж байхаар яаж ч хар ухаанаар бодсон ч Эксо-ийн гишүүд оросоор хараагаад явахгүй биздэээээээ!!!!












Миний хувьд нэг иймэрхүү. Та нарын хувьд фенфик уншиж байх явцад дургүй хүргэсэн зүйл байдаг бол бичээрэй.

14 страница7 ноября 2017, 15:13

Комментарии