13 страница6 ноября 2017, 18:44

Шүүмжлэл

Өөрөө өөрийгөө шүүмжлэх нь:

За надад яг одоо дуусгасан 6 фенфик байдаг юм байна. Тэгээд эднийгээ өөрөө уншихаар бүр зарим зүйлс нь ичмээр ч гэх юм уу санагдаад байдаг юм л даа. Эхнээс нь бага багаар засаад л яваад байгаа юм хөөрхий.

За хамгийн анх бичсэн фенфикээсээ эхлэе гэж бодлоо.

1. Young Adult

За энэ ч яахавдээ. Эхний гурван хэсэг хэтэрхий нуршуу болчихсон. Эхлүүлсэн хүн нь цааш нь үргэлжлүүлэхээс халшраад хаямаар хихи. Энэнд их эмзэглээд байдаг юм.

Мөн үйл явдал хэтэрхий замбараагүй өрнөчихсөн юм шиг санагдаад байдаг юм.

Бас дүрийн дотоод сэтгэлийг би сайн илэрхийлж чадаагүй байх. Асрамжын газар өссөн хүүхэд ямар байдаг, ирээдүйд яадаг гээд би сайн мэдэхгүй учир дутуу дулимаг болсон байж магадгүй.

Мөн гаргаж ирсэн дүрээ дундаас нь ор сураггүй хаячихсан хаха. Тэр нь Юнги. Их олон хэсэг дээрээс нь их олон дүртэй болохоор манарч яваад Юнги-г таг мартаж орхиж. Тэгээд л нүдээ аниад түүнийг орхисон доо хихи.

Гэхдээ би өгүүллэгийнхээ зохиомж болон гол утга санаанд нь хайртай. Тэгээд ч энэ өгүүллэгийн гол санаа давхцаагүй учраас өвөрмөц гэж бодож байна.

2. Reality of Exo

Би нэг ямар ч билээ нэрийг нь санадаггүй ээ фенфик уншиж байсан юм. Тэр нь дээр Эксо-ийн залуус айдол дүрээрээ гардаг л даа.

Яахав байдаг л нэг стафф юмуу фен охиндоо дурласан амьдрал. Уг нь их зүйл хүлээж байсан юм. Даанч урмыг нь хугалсан даа. Яаж вэ гэхлээр Эксо-ийн нэг гишүүн фен охиндоо дурлаад дорм-доо болзоо хийхээр болоод романтик орчин бүрдүүлж байгаа юм. Тэгтэл охин нь цагаасаа өмнө хүрээд ирсэн. Тэгээд хамтлагийн гишүүд гарч амжаагүй учир нууцаар цонхоор гарч зугтаагаад, шавар шавхайнд хутгалдаад, гэрийнхээ хувцастай өрөөсөн тавчиктай Сөүлийн гудмаар гэгээн цагаан өдрөөр өөр нэг стафф-ийнхаа гэр лүү гүйцгээж байгаа юм.

Новш гэж! (уучлаарай)

Бодит байдалд байхаар юм бич л дээ. Hallyu star байтугай зүгээр нэг энгийн хүн ч гудамжаар тэгж явахгүй шүү дээ.

Тэгээд л тэрийг уншчихаад их дургүй хүрээд өөрөө бичихээр шийдсэн юм.

Жич: Би бүр энийг бичих гэж солонгост өргөн ашиглагддаг хараалын үг хүртэл судласан гээд бод доо хихи.

3. Reality of Park Chanyeol

За та нар нэг сэтгэцийн өвчтэй залууд хүчиндүүлээд эхэндээ үзэн яддаг ч сүүл рүүгээ түүндээ дурлаад аз жаргалтай төгсдөг юу гэмээр ч юм бэ дээ жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүний санаанаас гарч болох өгүүллэгүүд уншиж байсан л биз дээ.

Тэрийг эсэргүүцэх санаатай л бичсэн юм.

Гэхдээ миний бичвэр дутагдаад буй зүйл нь Минминий сэтгэл санааг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй.

Яаж ч бодсон бэлгийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн сэтгэл зүй асар ихээр гэмтдэг. Та бидний төсөөлж чадахгүйгээр маш их.

Жич: Хөөрхий гэнэн цайлган Чани минь миний нүдэнд энэ дүрд их тохирох юм шиг санагдаад хихи. Би нэг ютүб-ээс бичлэг үзсэн юмаа. Тоглолтын тайз нь дээр Сэүн ардаас нь цохих гээд очсон чинь Чанни-ийн нүүрний хувирал аймар хурдан солигдоод зөрүүлээд цохих гээд зангасан юм. Тэгээд л Чанёол надад их аймар санагдаад байдаг болчихсон. хихи

4. Reality of Do Kyungsoo

Хөөрхий миний биас байгаа юм шдээ. Нээрээ биасаараа өгүүллэг бичнэ гэдэг бол үнэхээр хэцүү юм билээ. Бүр сүүлдээ энэ өгүүллэгийг яах гэж эхлүүлэв ээ гэж бодох шиг.

Надад Кён маань хатуу үгтэй ч зөөлөн сэтгэлтэй юм шиг санагдаад байдаг юм.

За за энэ дээр илүү дутуу юм бичихгүй ээ. ЗҮГЭЭР Л КЁНСҮҮ БОЛ МИНИЙХ хихи.

5. Reality of Zhang Yixing

За бараг хамгийн сайн болсон өгүүллэг минь байх. Та нар санал нийлж байна уу?

Ишин угаасаа нууц хүүхэдтэй би мэдэж байна. Бүр тэмтрэгдээд байна хихи. Нэг л өдөр Ишин хүүхдээ танилцуулвал "ишш хөөрхий нөгөө төсөөлөл ихтэй Хулука-ийн зөв байж" гэж бодох болноо хихи.

Гэхдээ энэ нь дээр харамсаж явдаг зүйл гэвэл Чунхуа-г Ишинтэй нийлүүлэхгүй байх байсан юм хихи.

6. You and Me

За энэ санаа нь бол их агуу дажгүй санагдаад байдаг юм хаха.

Гэхдээ детайл-ны юмнуудыг дэндүү дутуу орхичихжээ.

Жишээлбэл: Жэхён Юно хоёрын хэрхэн нийлсэн, Сухо яг яасан, Тэмин, Бура, Сүжон гуравт юу болсон, авга эгч нь юу хийж байгаа гэх мэт.




За энийг бичих болсон гол шалтгаан гэх юм бол цаашдаа өгүүллэг бичихдээ иймэрхүү юм дээр анхаарах нь байна гэдэг утгаар миний талаас. Аа харин та нарын талаас юу гэж зөвлөмөөр байгаагаа хэлж болно шүү

13 страница6 ноября 2017, 18:44

Комментарии