Хуучин бичвэрүүд #2
Утасгүй байхын давуу талууд
Би үнэндээ 11-р ангиасаа хойш утас барьсангүй. Үүнийг би өөрөө туулсан болохоор утасгүй байхад ямар хэцүү болон ямар ашигтай вэ гэдгийг өөрийн туршлагаасаа хуваалцъя.
Яагаад утас бариагүй вэ гэхээр аав ээж болон сургуулиас утас завсар гарангуут л хураадаг учраас бараг 2,5 жил утас барьсангүй. Одоо ч бараг тоохоо больсондоо.
Үүний ашигтай талууд нь:
1. Нэгж авах хэрэггүй болж эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй
2. Утасны янз бүрийн апп-д ухаанаа тавихаа больж facebook тоглоом өөр янз бүрийн зүйлсийг маш бага ашигладаг болсон.
3. Өмнө нь интернэтээс л харчихдаг байсан зүйлээ номноос хайхдаа залхуурхаа больсон. Интернэтээс харсан зүйлээс илүү номноос харсан мэдээлэл илүү баталгаатай дэлгэрэнгүй байдаг.
4. Гадуур явж байхад аав ээж 2 дуудахгүй. (хошин)
5. Хөгжим сонсохгүй учир янз бүрийн аюул осолд өртөхгүй
6. Утсаа оролддог байсан цагаараа өөрт ашигтай зүйлсийг хийж
7. Утасны цэнэг дуусах нь, утсаа алдчихвий гэж стресстэхгүй
8. Утсаа оролдлоо гэж аав ээж багш нартаа загнуулахгүй
9. Хүүхдээс утас гуйхын тулд дургүй хүүхэд байсан ч гэсэн харилцааны дээд зэргийн соёлоор мөн талархаж сурах
10. Сайн найз минь намайг сүүлдээ найз нь утсаараа оруулдуулна шүү гэхэд баярладаг болсон (joke2)
11. Мэдээжийн хэрэг хичээлээ давтаж байхад утас харж сатаарахаа больсон
12. Мөн утастай биш хүнтэй нөхөрлөдөг болсон. (хааяа л найзууд минь намайг дэргэд нь байгааг мартчихдаг болоохоос биш)
13. Утас барихгүй байхын гол чухал зүйл нь эрүүл мэндэд хор нөлөөгүй шүү дээ.
Ингээд тоочоод байх юм бол зөндөө олон давуу талууд бий. Заавал утас битгий барь гэж хэлэхгүй л дээ. Утсаар амжуулж болох зөндөө ажил бий. Зүгээр л ухаалаг утсаа давуу талтай ашиглацгаая.
