Хуучин бичвэрүүд
Найздаа зориулъя
Ямар ч зорилгогүй гадуур хамтдаа тэнэж бусад хүмүүсийн хувьд ойлгомжгүй ч гэсэн өөрсдөө ойлгож байвал хаана ч хамаагүй инээж, мөнгөгүй мөртлөө яаж ийгээл болгож бие биенийгээ хоолонд дааж тэрэнд нь үхтлээ баярлавч маргааш нь мартаж, тэглээ гээд бие биедээ гомдохгүй, нэг хэрэлдэх юм бол дэлхийн 3р дайн багаджийштээ болтол хэрэлдэж тэнэг тэнэг юм ярьж инээдэг, бид найзууд.
Шударгаар нэгэндээ алдаа дутагдлыг нь үнэнээр нь хэлэхэд найз нь заснаа гэж хүлээж авдаг. Заримдаа улс төр дэлхий дахины талаар ярилцангаа цагаан сараар гэрээсээ авчирсан хатсан ул боов амтархан хуваан иддэг ч бид үүндээ жаргалтай байдаг. Нэг нь мөнгөтэй болохоор өөрөө мөнгөтэй болсон юм шиг өмнөөс нь үхтлээ баярлаж хоорондоо баахан өрийн сүлжээ үүсгэдэг.
Хамт хичээл хийнэ гэдэг бол энэ дэлхий дээрх хамгийн худлаа зүйл. Өөр хүн хажууд байхад 20% үг, 80% татаа тунгаагаар ойлголцож танай аав ээж намайг үзэн яддаг байхдаа дандаа хүүхэд дагуулаад алга болчих юм хэмээн бие биенийхээ гэр бүлийн талаар ярилцаж эхнэр нөхөр болох нь холгүй явдаг.
Дотуур байранд нэг орон дээр шахцалдан цуг унтаад үүрээр миний найз ор луугаа яв гэж хөөдөг ч амьдралдаа унтаж үзсэн хамгийн тухтай ор байдаг шүү. Хамт чихэвч сонсож хажууд юм яриад байхад нь таамгаараа толгой дохиж гадуур явж байхдаа дандаа хэрэлдээл салдаг ч маргааш нь инээгээл уулзаж би чамтай явахдаа дандаа яагаад хэрэлдээд салдаг юм бол гэж гайхан бас л инээлддэг, урдаас багш ирж байвал битгий мэндлээрэй гэж хэлчихээд өөрөө мэндэлдэг хэдий ч бие биендээ огт чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй.
Бие биенийхээ нэрийг англиар орчуулж хамт элийрдэг найз минь цүнхээ ухаж ухаж ухаж хаанаас ч гаргаж ирсэн юм бэ бүү мэд нэг чупа чупс гаргаж ирж намайг ивээн тэтгэдэг хаха. Хоёуулаа Rokit bay ийн улаан ногоон фен. Three direction гэдэг хамтлагтай бас болоогүй. 2уулаа бүжиглэнэ гэж ёстой элгийн юм болно. Тэгээл 2уулаа зэрэг инээх юм бол газар дэлхий цөмлөнө шүү дээ. Бас юм ярьж байхдаа өөрийн мэдэлгүй цохиод байдагт уучлаарай. Мөн дээрээс чинь бороо цас үер буулгаж усанд оруулдагт минь уучлаарай Заримдаа хүмүүүсийг хамтдаа мунхруулж чаддаг чи миний найз, хайртай шүү
