Шинэчлэл
Vincent-н дүрд Oliver Stummvol
Laila's P.O.V
Өглөө болон нүдээ нээхэд өчигдрийн бүх зүйлс зүүд юм шиг санагдлаа. Одоо угаас би түүний боол болсон тул сургуульдаа явах хэрэгтэй боллоо. Гэнэт Стэси миний өрөөний хаалгыг савчин миний орон дээр үсрэн :
-Чи ч нүдэндээ итгэхгүй дээ гэлээ. Би гайхан түүн рүү харвал гаднаас машины сигналдах дуу сонсогдлоо. Цонх руу дөхөн очвол ээ бурхан минь манай үүдэнд цоо шинэхэн Mini Cooper зогсож байлаа.
-Бурхан минь миний мөрөөдлийн машин!!! гэж би өрөөгөөр дүүрэн ориллоо. Аав миний өрөөнд орж ирэн
-Таалагдаж байна уу гэлээ.
-Таалагдахаа! Бурхан минь би бүр дурлаж байна. Баярлалаа ааваа!!! Гэхдээ миний төрсөн өдөр болох болоогүй ш дээ.
-Аав чинь сайн ажилласны гавьяа нь энэ гэж ээж хэлэн аавыг үнслээ.
Намайг гадагшаа гарахад миний машины дэргэд дахиад нэгэн машин байх бөгөөд гайхан харвал
-Наадах чинь минийх гэж Стэси жуумалзлаа.
-Гэхдээ чи жолооны үнэмлэхгүй шүү дээ.
-Зүгээр дээ би удахгүй жолоонд суугаад авчихна хэмээн үсээ машины толинд янзаллаа.
-Чамайг машин барьна гэхээс айж байна шүү.
Удалгүй хүргэлтийн машин ар араасаа манай гэрийн үүдэнд ирж байлаа. Бүх тавилгыг минь шинэчилж байлаа. Ер нь бол аав шиг минь жирийн нэгэн даатгалын ажилтан гэхэд би хэтэрхий хангалуун амьдардаг гэхэд болно. Гайхалтай байшин, үнэтэй сургууль дээр нь машин гээд Стэси бид хоёр хэзээ ч мөнгөөр дутаж байгаагүй.
Би шинэхэн машинаа асаан сургуулийн зүг жаргалтай гэгч нь явлаа. Гайхалтай миний машин зүгээр л төгс. Гэрлэн дохио явах тэмдэгийг заах үед би дөнгөж хөдөлтөл араас хүчтэй гэгч нь нэг зүйл мөргөх нь тэр. Би толгойгоо үрүүлэнд цохин тоормослолоо. Машинаас буун машины ар талаа харвал будаг нь халцарсан байлаа. Мөргөсөн машинаас нэгэн залуу гарч ирэх бөгөөд цайвар шаргал үстэй, өндөр залуу байлаа. Тэр юу ч дуугаралгүй түрийвчнээсээ чек гарган бичиж эхлэх нь тэр. Миний уур хүрэн:
-Чи ядаж ярьж чаддаг юм байгаа биз дээ? Би энийг дөнгөж өнөөдөр л унаж байна. Гэтэл чи мөргөчих гэж...
Тэр чекээ над руу шидэх шахам өгөн машин руугаа алхлаа. Би чекийг нь харвал бурхан минь гэж шинэ машин авах хэмжээний мөнгө байлаа. Би түүний араас очиж чекийг нь гарт нь атгууллаа. Тэр над руу залхсан харцаар харна. Түүнд юу тохиолдоо вэ?
-Сонс, чи ядаж буруу зүйл хийсэн бол уучлаарай гэдэг үг хэлж мэдэхүү. Надад чиний баян байх эсэх чинь хамаагүй. Гэхдээ чам шиг хүмүүс бүхнийг мөнгөөр шийдэж чадна гэж боддог нь хичнээн өрөвдөлтэйг мэдэхүү. Надад чиний мөнгө хэрэггүй.
-Өө тиймүү гэж тэр гэнэт хэлэн жуумалзахад би цочлоо. Ядаж л тэр ярьж чаддаг юм байна.
Тэгээд дахин түрийвчээ гарган
-Наадах чинь багадаад байгаа юмуу? Хэд хэрэгтэй юм бэ гэхэд миний уур бүр ч их хүрэн:
-Би хичнээн хэцүү нөхцөлд орон өөр арга байхгүй байсан ч чам шиг хүмүүсээс лав тусламж гуйхгүй гэж хэлээд машиндаа суун явлаа.
Хараал идэг авсан анхны өдрөө будгийг нь халцлах гэж өнөөдөр хичээлдээ суулгүй засварт очсон нь дээр юм байна.
Засвараас гарахад 19:07 болж байлаа. Гэнэт утсанд мессэж ирлээ.
Миний барилга дээр яг одоо!!!
19:07
Хараал идэг би Фрэдрикийг бүр мартчихсан байна шүү дээ. Би тэнд очно гэхээс айж байлаа. Гэвч надад өөр сонголт байхгүй. Би түүний барилгын гадаа ирэхэд 10 минут өнгөрсөн байв. Түүний өрөөний хаалганы бариулыг татахаас зүрх үхнэ. Би бариулыг түлхэн дотогш орлоо.
-Чи оройтлоо гэж Фрэдрик виски шимэн өнөөх буйдан дээрээ сууж байв. Би юу ч хэлэлгүй үүдэнд зогслоо.
-Нүцгэл.
Ганцхан үг... Ердөө л ганцхан үг түүний амнаас гарахад миний бие дагжин чичирч гараа хөдөлгөхөөс ч айна.
-Би хүлээх дургүй гэж чамд байнга хэлдэг байхаа.
Би цамцныхаа товчийг удаанаар тайлж эхэллээ. Түүний харц намайг цоо ширтэнэ. Гэнэт өрөөний хаалгыг хэн нэгэн тогшиход би цочлоо.
-Одоо бишээ гэж Фрэдрик уурлалаа. Гэвч хаалга онгойн нэгэн бүсгүй орж ирлээ. Шаргал үстэй, өндөр үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байх бөгөөд
-Эрхэм ээ Винсент ноёнтон ирлээ гэж чичигнэн хэллээ.
Винсент гэж хэн юм болоо Энэ эмэгтэй яагаад ингэтлээ айж байгаа юм бол...
Фрэдрикийн царай хувьсхийн суудлаасаа огцом бослоо. Гэнэт хаалга нээгдэн хар хувцастай залуус орж ирлээ.
-Винсент чамайг ирнэ гэж санасангүй. Надад мэдэгдэхгүй яав дээ гэж тэр хэллээ.
-Би зочинтой ирсэн гэж өнөөх хар хувцастай хүмүүсийн дундаас нэг хүн хэллээ. Винсент нь аль нь юм болоо.
-Оруулаад ир гэж хэн нэгэн хашгирахад гаднаас хоёр залуу нэг хүнийг хоёр талаас нь өргөн оруулж ирлээ. Тэр хүн зодуулсан байх бөгөөд цус энд тэндээс нь дуслана. Удалгүй би тэр хүнийг таньлаа.
-Ааваа гэж би түүн рүү очлоо. Бурхан минь тэд нар таныг яах нь энэ вэ???
-Лайла, чи энд юу хийж байгаа юм бэ?
-Ааваа юу болоод байнаа? Та яагаад ийм болчихсон юм бэ????
-Хөөх энэ чинь харин танил нэгэн байх чинь гэж хэн нэгэн миний араас хэлэхэд би эргэж харлаа.
Миний өөдөөс шаргал үстэй, өндөр залуу харна. Түүний нүүрэнд чөтгөрийн инээмсэглэл тодрох бөгөөд би түүнийг шууд таньлаа. Өглөөний миний машиныг мөргөсөн залуу...
-Кларкын охин энд байдаг сонирхолтой л юм. Гэж тэр жуумалзлаа.
-Сонс, Фрэдрик би чамайг бас Кларк та хоёрыг арай давраагаад байх шиг байна. Бидэнд өөрсдийн гэсэн хийх ёстой ажил байтал та хоёр надаас урвана гэнээ. Зэвсгийн наймаа гэдэг хатуу төлөөстэй байдаг юм гээд гараараа дохиход түүнтэй яваа залуус аав руу бас Фрэдрик рүү буу тулгалаа.
Фрэдрик сандран
-Хөгшөөн тайвшир л даа. Бид хоёр буруутайгаа мэднээ. бид хоёр мөнгийг чинь буцааж өгье. Дахиж ийм алдаа давтахгүй гэлээ.
Гэвч буун дуу тасхийж Фрэдрикийн мөр рүү буудлаа. Би салганан юу болоод байгааг ухаарсангүй. Фрэдрик өвдсөндөө орилж,
-Муу нохойн гөлөг, чамтай 10 жил найзласны төлөөс энэ үү гэж ориллоо.
Дараагийн буу аав рүү минь чиглэнэ гэдгийг мэдсэн болохоор би өнөөх шаргал үстэд хандан:
-Гуйж байна. Аавыг минь битгий буудаач. Би юу ч байсан хийе. Аавыг минь битгий алаач гэж өвдөглөн гуйлаа. Нулимс зогсолтгүй урсах бөгөөд аавыгаа алуулна гэхээс сэтгэл минь өвдөнө. Өрөөгөөр өнөөх чөтгөрийн инээд хангинан,
-Чи надаас хэзээ ч юм гуйхгүй гэсэн биш билүү? Одоо тэгтэл бүхнийг хийе гэж байгаа юм биз дээ гээд над руу жигшсэн харцаар харлаа.
Тэгээд аав бас Фрэдрик рүү хандан
- Та хоёрт миний мөнгийг авчрах 3 хоногийн хугацаа өгье. Гэхдээ та хоёр намайг тийм ч өгөөмөр биш гэдгийг мэднэ. Кларк чи миний мөнгийг өгсөн ч чиний хийсэн зүйлс үхэхэд ч багадахаар гэдгийг мэдэж байгаа биз дээ гэлээ.
Аав юу ч дуугарсангүй. Дэмий л доошоо харна.
-Би..Би аавынхаа өмнөөс үхье гэж түүнд хэлэхэд аав над руу харан
-Лайла, чи чинь галзуурчихаа юу Би угаасаа шийтгэлээ хүлээх ёстой байтал чи миний өмнөөс хүлээх ямар ч боломж байхгүй. Битгий тэнэглэ гэлээ.
-Түүний өрийг цайруулахын тулд юу ч хамаагүй хийе. Намайг алсан ч яахав. Гол нь аавыг минь л амьд үлдээ гэж би зоригтой хэллээ.
Өнөөх шаргал үст миний нүд рүү удаан гэгч нь ширтэнэ.
-Над руу харж байгааг чинь бодоход зоригтой юм гээч. Болж байна. Би саналыг чинь хүлээж авлаа. Амийг амиар...гэлээ.
-Та хоёрт 3 хоногийн л хугацаа байгаа шүү гээд өнөөх шаргал үст хэлэн өрөөнөөс гарлаа. Түүний 2 залуу намайг чирэн өрөөнөөс гаргалаа. Ядаж л би аавыгаа аварлаа. Тас хар өнгийн машинд намайг оруулахад өнөөх шаргал үст сууж байв. Би түүний хажууд уйлахгүйг хичээн шүд зуух бөгөөд айсандаа өвдөг минь салгална.
Тэр миний чих рүү ойртоход түүнээс эр хүний хүчирхэг үнэр үнэртэнэ.
-Хонгор минь, чи чөтгөртөө наймаалцлаа даа гэж тэр чихэнд минь шивнэлээ.
