Бүлэг 22
"Түүнд битгий саад бол, түүнтэй битгий ярь, бүр харах ч хэрэггүй, эс бөгөөс би чамайг олон мянган удаа нуглаж яг жижигхэн цаасан хүн-чоно болгочихно шүү."
- Cassandra Clare
Рори (Rory)
Снөүи яваад нэг сар болж байна.
Санаж байна.
Би хичээлдээ самбар луу харан суух ч толгойд минь мянган бодол эргэлдэж байлаа.
Түүнийг явах үед би түүнийг 'битгий яваач' гэж хэлэхийг хүссэн ч миний энэ тэнэг толгойноос болж хожимдсон. Одоо харин үүнийхээ шанга хүртэж байна.
Би түүнд хэлэх хэрэгтэй байсан юм. Би түүний буруу бодлыг цэгцлэх хэрэгтэй байсан юм.
Би түүнээс айгаагүй. Зүгээр л хэсэг хугацаанд балмагдаж цочирдсон.
Тэгтэл тэр....
Тэгтэл тэр намайг айсан гэж бодсон.
Хэн ч байсан тэгэж бодох л байсан.
Тэр ямар их айдаг байсан бол? Хүмүүсээс нуух түүнд ямар хэцүү байсан бол?
Би түүнд тусалж, өөрийгөө тойроод хана босгохоос сэргийлэх хэрэгтэй байсан юм. Тэгтэл би яасан хэсэгхсэн хугацаанд балмагдсанаас болж түүний хана миний авирч чадахгүй өндөр хад болж хувирсан.
Би түүнд туслах хэрэгтэй байсан юм.
"Рори чи сонсож байна уу?" гэх дуугаар би одоо цагтаа ирэхэд миний хажууд Жессика надруу харан сууж байв.
Тэр энд юу хийж байгаа юм бол?
"Яасан?" хэмээн асуухад тэр инээмсэглэн,
"Би манайд хэдэн цагаас ирэх юм?" хэмээв.
Би хэзээ тэднийд очино гээд хэлчихлээ.
"Би танайд очих бил үү?"
Тэр худлаа чангаар инээгээд,
"Тийм шүү дээ. Маргааш миний төрсөн өдөр болох гэж байгаа, тэнэгхэн минь. Тэгээд би сургуулийн бүх хүүхдийг урьсан. Чи ирнэ гээ биз дээ?"
"Би чиний төрсөн өдөр гэж мэдээгүй. Зүгээр л нэг юм болох гэж байгаа юм болов уу гэж бодсон."
"Тэгвэл миний төрсөн өдөр шүү. Чи гоё бэлэг авчираарай," хэмээн надад наалдахад би түүнийг элдэгхэн түлхэн босоод,
"За," гэж нэгэн хэмээр хэлээд дараагийн хичээлийн зүг алхав.
Түүхийн хичээл түүний ангийн цаахан талд байдаг ангид ордог байлаа.
Түүний нэрийг бодохоор өөрийнхөө толгойтой үсийг зулгаагаад авчихмаар санагдаж байв.
Тийм учраас түүний нэрийг дуудах надад зүрх зориг үгүй байлаа. Тэгээд ч надад түүний нэрийг дуудах эрх байхгүй.
Яг ангийнх нь хажуугаар өнгөрөхдөө доторх руу нь хальт шагайж харвал түүний ширээ түүнтэй адил ганцаардсан харагдаж байлаа.
Тэгэхэд би түүнийг анх энэ ангид харж билээ.
-------
Өглөө би эрт босч сургууль руу эрт ирэхээр шийдсэн байсан юм. Сургуульд өглөө над шиг эрт ирдэг хүүхэд байдаггүй байлаа.
Өөрийн анги руу орохоор явахдаа нэг ангийн хажуугаар өнгөрч явж таарахад дотор нь цонхоо томоос том онгойсноос нь болоод хаалга савж байв.
"Хэн цонхоо онгойлттой үлдээдэг байна," гэж амандаа бувтнан тэр анги руу ороход намайг нэг юм газарт зоогдсон мэт гацахад хүргэх нь тэр.
Тэр цонхны тавцан дээр нэгэн охин цаашаагаа харан сууж байв. Түүний үс миний хэзээ ч харж байгаагүй шөнийн тэнгэр шиг гялалзаж байлаа. Салхи түүний үсийг илүү намируулж яг л усны давалгаан шиг давалгаалуулж байв.
Тэр нэгэн миний хэзээ ч харж байгаагүй охин намайг ирснийг мэдсэн мэт эргэж харахад түүний нүд...
Түүний нүд дулаахан бор ба түүнрүү харах төдий л бүхий л биеэр минь дулаан төөнөж эхэлж байв.
"Яасан?" хэмээн тэр охин асуухад түүний хоолойг гүйцэх уянгалаг ая гэж дэлхий ертөнц дээр үгүй байв.
Би түүнд хариулах гэсэн ч миний амнаас авиа гарсангүй. Хэрэггүй л амаа ангайн түүнрүү харсаар.
"Би саад болчихсон уу?" гэж тэр дахин асуухад,
"Үгүй," хэмээн арайхийн хэлэв.
Тэр өөрийнхөө үзэсгэлэнтэй бор нүдээ эргүүлээд,
"Тэгээд юу хийгээд тэнэг юм шиг гөлөрчихөв?" гэж ууртай асуулаа.
Би цонх руу заагаад,
"Энэ цонх ийм том онгойлттой байж болохгүй," гэж хэлэхэд тэр буцаад цонхоор харав.
"Хамаа алга."
Түүнээс гарсан хамгийн сүүлчийн үг тэр байлаа.
Би хэсэг юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Зүгээр л чимээгүй түүний харан зогсоход тэр намайг байхгүй мэт аашилан намайг тоосонгүй.
Чи юу хийгээд энд зогсоод байгаа юм? Тэр чамайг явуулахыг хүсэж байна.
Би шууд өөрийн ангидаа орон толгойгоо барин доошоо хараад санаа алдлаа.
Сая юу болчихвоо?
Би өөрийгөө ямар тэнэг байдалд оруулчихав.
Тэр охин ер нь хэн байсан юм бол?
Хоолны цаг болж би доош Жейктэй хамт буун суудаг ширээндээ суулаа.
Бидний суудаг ширээ бол хоолны заалын яг голд байдаг ба алхсан хүн бүр л мэнд ус мэддэг байв. Бидний суудал яагаад энд болсныг мэдэхгүй юм.
"Өнөөдөр сургууль дээр хийх ажил байхгүй биз дээ," хэмээн Жейк найз охин болох Карены бүсэлхийгээр тэврэн хэлвэл би толгойгоо дохин,
"Дараа долоо хоногоос л ажил байгаа байх. Захирал энэ долоо хоног амар гэсэн," гэлээ.
"Чи захирал таньдаг байсан нь аз шүү. Тэгээгүй бол бид хэд нусаа хацардаа нааж байгаа," гэж инээн хэлэхэд биднийг тойроод суусан манай сурагчдын зөвлөлүүд толгойгоо дохицгоож санал нийлж байв.
Гэтэл хоолны заалын буланд миний яг чанх урд талд байх хэний ч суудаггүй суудал тэр нөгөө охин сууж байгаа үзэгдлээ.
Тэр урдаа идэх ч юм аваагүй, хоосон ширээтэй байх ба цонх руу зүүн гараараа эрүүгээ түшин сууж байв.
Хав хар хувцас өмсөж хүзүүнд нь зөндөө гинж үзэгдэж байлаа. Түүний үс хувцаснаас нь ялгарахгүй тас хар бөгөөд хувцаснаас нь ялгарашгүй өнгөтэй байв. Гэхдээ сайн харах юм бол дал хавьцаа шүргэсэн шулуун хар үстэй юм.
Тэр үсээ чихнийхээ ард хийн санаа алдахад цээж нь хөдлөх ба миний чихэнд хүртэл сонсогдох мэт байлаа.
Түүний арьс тольгор цагаан өөрийн гараар хүрэхэд урчих юм шиг мэдрэгдэж байв.
Би хол сууж байсан ч түүний сормуус дээшээ эргүүлсэн мэт урт, түүний нүд нь бор эцэс төгсгөлгүй нүх шиг санагдав. Хүмүүсд хар нүх байдаг бол надад бор нүх байдаг болох шиг.
Хэлээ гаргаж уруулаа норгоход түүний уруул яагаан сарнай мэт зөөлхөн яагаан өнгөтэй байв.
Би түүнрүү байн байн хялам хийн сууж байсныг бидний сурагчдын зөвлөлийн нэг гишүүн Берон харан,
"Чи чинь юу руу хараад байгаа юм," гэж намайг хариулахаас өмнө тэр үл мэдэгдэх охин руу харлаа.
"Аан. Чи түүнрүү хараад байгаа юм уу?" гэснээ надруу нэг талаараа инээмсэглэн,
"Чамайг ийм төрлийн охин сонирхоно гэж бодсонгүй шүү. Хар бараан охин чиний сонирхолд нийцдэг болж дээ, тийм ээ?" хэмээн намайг нудран хэлэв.
"Юу гэж дээ. Үгүй," гэж хэлэн би доошоо хоолруугаа анхаарлаа хандууллаа.
Хэсэг тэдний яриаг сонсож сууж байгаад нөгөө охины сууж байсан ширээрүү харвал хоосон байв.
Би хараагаа гүйлгэж хоолны заалыг тойруулан харлаа.
Хаана байна?
"Саяхан чамайг хоолруугаа анхаарлаа төвлөрүүлсэн байхад чинь гараад явчихсан," хэмээн Берон миний асуултанд хариулан хэллээ.
Би 'Аан' гэж хэлэн толгойгоо дохиход сургуулийн чанга яригчаар Нарийн бичиг надтай уулзахыг хүсэж байв.
Би ширээнийхэндээ салах ёс хийн өрөөнийх нь хаалга тогшивол яг зэрэгцэн нөгөө охин гарч тарлаа. Тэр яг миний эрүүний доор таарч байв.
Би доош харвал тэр надруу хальт харан миний хажуугаар шурган гарлаа.
"Рори ороод ир," хэмээн дотроос нь Хатагтай Рилл хэлэв.
Би тэр охины араас нэг харан өрөө рүү нь орвол том ширээнийхээ ард бөөрөнхий нүдний шилтэйгээ сууж байлаа.
"Би чамд өнөөдөр шинэ сурагч ирэх байсныг дуулгахаа мартчихаж. Саяны чиний хажуугаар өнгөрдөг охин манай сургуульд шинээр элсэн орсон. Май энэ тэр охины тодорхойлолт. Тэгээд чи сургуулиа түүнд танилцуулчихаарай," гэж надад А4 цаас сунгахад би аван өрөөнөөс нь гарлаа.
Цаасыг эргүүлж харвал цаасны дээр Снөүи Волф гэсэн байв.
Үзэсгэлэнтэй охинд таарсан сонирхолтой нэр байна.
-------
Би Жессикагийн байшин, биш харшийн өмнө ирэн хонхыг нь дарахад Жессика биеийг нь барьсан хар өнгийн өвдөг шүргэсэн даашинз өмссөн байв.
"Рори, чи ирчихлээ," хэмээн тэр намайг татан гэртээ оруулахад гэрээр нь нэг дуу чанга сонсогдож, тойроод хүмүүс бүжиглэж байлаа.
"Чамайг ирэхгүй нь гэж бодсон шүү," гэхэд би түүнд ээжийн өгөөрэй гэсэн бэлгийг нь сунган өгөв.
"Надад юм уу? Баярлалаа," хэмээн тэр авч онгойлгон харвал гоёмсог зүүлт байлаа.
"Ямар гоё юм бэ? Чамайг үүнийг авахаар дэлгүүр орж байна гэж бодохоор бүр догдлоод байх юм."
Үнэндээ ээж наадхыг чинь зүүлгүй шинээр нь хадгалаад хэдэн жил болж байх шиг байна. Ээжийн хэлдэгээр хэтэрхий хүүхэд шиг.
Би юу ч хэлэхгүй зүгээр толгой дохин орвол сургуулийн бараг бүх хүүхэд ирсэн байлаа.
Миний хажууд наалдан зогсох Жессикагаас гараа татаж аваад,
"Ээж аав чинь байхгүй юм уу?" гэлээ.
"Тийм. Аавын хотын даргын ажил дуудаад, ээж найзуудтайгаа байгаа. Энд ямар ч том хүн байхгүй. Бүр үйлчлэгч нар ч байхгүй," гээд тэр миний чихэнд ойртон,
"Энд одоо юу ч хийж болно," хэмээн намайг өдөх маягтай хэлсэн ч би нээх таалаагүй болохоор бас л толгойгоо дохин уух юм руу түүнийг үлдээн алхав.
Гал тогоонд орж ирвэл ширээгээр дүүрэн улаан нэг удаагийн аяга хэвтэх ба энд тэндгүй наалдан зогсох хүмүүс байлаа.
Би энд яах гэж ирлээ?
Аан нээрээ. Ээж аавын шахалтаар.
Тэдний хэлдэгээр чи нэг удаа гэрээсээ гараад зугаац. Ул нь эцэг эх чинь эсрэгээрээ гэртээ түгжчихдэг биш билүү.
Би улаан аяганд кола хийн ууж эргэн харвал бөөн таньдаг хүн байх ч. Цаанаа л нэг сонин мэдрэмж төрж байлаа. Яг энэ цаг үед би тэндийг танихгүй байгаа ч юм шиг.
Хэсэг би хүмүүсийг тойруулан харан хүйтэн кола уун хөгжмийн аянд хальт хөдлөн зогсож байхад сурагчдын зөвлөлийн спортыг хариуцсан гишүүн Райн гарч ирэн миний мөрөн дээр гараа давуулан тавиад,
"Сайн уу, Рори. Чамайг ийм юманд ирнэ ч гэж бодсонгүй шүү," хэмээн инээхэд түүнээс пиво ханхалж байлаа.
"Харин тийм ээ. Өөрийгөө ч мөн адил энд байна ч гэж зүүдэлсэнгүй шүү."
"Амьдрал сонин содон зүйлээр их шүү," гэж инээгээд,
"Алив нэг сайхан уучих," хэмээн надад нэг пиво сарвайн өглөө.
Би толгой сэгсэрээд,
"Би уудаггүй," гэв.
"Энд чамайг шүүмжлэх хүн байхгүй ээ. Алив уучих," гэж намайг шахаж байхад Жессика гэнэт хажууд гарч ирээд,
"Чи л наад юм аа уу. Рори бол цэвэр ариун. Чам шиг ийм архичин биш," гэж хэлээд намайг чирэн алхаж эхэллээ.
Би түүнээс гараа татаж аван зогсоох гэсэн ч тэр буцаан бариад,
"Зүгээр байж бай, Рои," хэмээн миний багын нэрээр дуудан татан алхалаа.
Нэг мэдэхэд бид хоёр давхарын хамгийн захыэ өрөө болох түүний өрөөнд ороод ирчихсэн зогсож байв.
Би Жессика руу харан,
"Би энд юу хийж байгаа юм?" гэж гайхан асуулаа.
Тэр надруу харж инээмсэглэн,
"Зүгээр л чамайг их хүнтэй газар биш чимээгүй газар баймаар байгаа юм болов уу л гэж бодлоо," гэв.
"Тэгээд ч би чамд гоё юм харуулах гэсэн юм," хэмээн алхан надад зургийн цомог өглөө.
Би эргүүлэн харвал бидний багын зургууд наалдаастай байв.
"Чи эндийг хаанаас олсон юм?" хэмээн инээмсэглээд,
"Их эртний зургууд байна," гэлээ.
"Би харин ээжийн компьютерийг ухаж байгаад бидний багын зургуудаг олсон. Гоё байгаа биз дээ," хэмээн хэлээд босон явлаа.
Би эргүүлж харан инээн сууж байв. Учир нь энд бидний бүр гуравтай байсан үеэс одоогийн хүртэл бүх зургууд өрөөстэй байв.
Тэгтэл цоожны дуу гарч дээш харвал Жессика хаалга түгжчихсэн надруу харан чигээрээ алхаж ирээд намайг анзаарахаас өмнө намайг даран орон дээр хэвтлээ.
Би сандаран,
"Жессика?" гэж хэлэх гэж байхад тэр миний амыг дараад,
"Рои би чамд анхнаасаа хайртай байсан. Гууя. Чи надтай л хамт байх ёстой. Рори би чамд хайртай," хэмээн гэнэт гараа татаж аваад миний нүүрийг хоёр гарныхаа дунд бариад доош тонгойж эхлэв.
Би түүнийг үнсэх гэж байгааг мэдэн түүнийг гарыг холдуулан түлхээд босон зогслоо.
"Чи юу хийгээд байгаа юм?" гэж түүнээс уурлан асуухад тэр надруу нулимстай нүдээр хараад,
"Рори би чамд хайртай. Би чамд багаасаа л хайртай байж ирсэн," гэв.
Би толгойгоо сэгсэрээд,
"Уучлаарай. Гэхдээ би чадахгүй," гэж хэллээ.
Тэр орноосоо босож,
"Яагаад?" хэмээн асуув.
"Учир нь би чамайг эмэгтэй хүний хувиар хардаггүй," гэж шууд үнэнээр нь хэллээ.
Тэр инээгээд,
"Юу? Чи намайг эмэгтэй хүн гэж боддоггүй юм уу?" гэж хэлээд тэр гэнэт даашинзаа дээшээ сөхөж эхлэхэд би түүнийг харахгүйг хичээн эргэж харлаа.
"Чи хэрвээ намайг эмэгтэй хүний хувиар хардаггүй байсан бол одоо чи зүгээр л байх байсан. Гэхдээ чи ичсэндээ эргэж хараад зогсож байна."
"Жессика, хувцасаа өмс," хэмээн хэлэхэд түүнийг алхаа надруу ойртон ирлээ.
Удалгүй тэр намайг араас минь тэврэн авав.
"Рои. Хоёулаа багаасаа л хамт өссөн. Үргэлж хамт байсан. Би чамд хайртай. Чамайг ч мөн адил тэгэж мэдэрдгийг чинь би мэдээд байна," хэмээн намуухан хоолойгоор хэллээ.
Тэгсэнээ намайг эргүүлэн өөрлүүгээ харуулж зогсов.
"Би чамайг надад хайртай чинь мэдэж байна, Рои. Би үргэлж мэддэг байсан. Чи үргэлж л надтай хамт байдаг байсан. Бүр надтай хамт унтдаг байсан биз дээ," хэмээн хэлэн надад өөрийн дотуур хувцаснаас өөр хувцас өмсөөгүй биеэ наалаа.
"Тэр үед чинь бид хоёр жоохон байсан," гэж хэлэн буруу тийшээ харах тэр миний эрүүнээс барин толгойг минь хүчтэй эргүүлээд,
"Чи намайг хүсдэг, Рои. Би чамайг өөрөөсөө илүү мэднэ. Чиний азаар би ч гэсэн чамайг хүсэж ирсэн," хэмээн гараа миний цээжээр явуулж эхэллээ.
Би түүнийг түлхэж холдуулаад,
"Үгүй. Чи буруу бодож байна. Би өөр хүнд хайртай," гэв.
"Нөгөө нэг г*ч** охин бил үү? Снөүи байхаа," хэмээн чанга инээгээд,
"Чи зүгээр л намайг хардуулахын тулд түүнтэй ойртсон биз дээ," гээд намайг заандан авав.
"Тийм ээ. Чи ялсан. Би хардсан. Би чамд ямар их хайртайгаа мэдсэн," гэж намайг татан хүчтэй үнсэн авлаа.
Би түүнээс холдох гэсэн ч тэр намайг өөртөө наан улам чанга тэврэн үнсэж нэг мэдэхэд намайг тэр орлуу түлхэн унаган дээр минь мордон суув.
"Рои, би чамд хайртай," хэмээн намайг хүчтэй үнсэн миний цамцны товчыг тайлж эхэллээ.
