Бүлэг 21
"Сонирхолтой юм," гэж тэр хэлэн, "Юу гээч, Саймон надад өрөөнийх нь хамтрагч хүн-чоно гэж хэлээгүй юм байна," гэлээ.
- Cassandra Clare
Снөүи (Snowy)
"Чамаас болсон юм. Хэрвээ чи энд ирээгүй бол би энд зүгээр л байх байсан. Гэтэл одоо чамаас болж энд хараал идсэн анчидыг хэзээ олоод ирэх бол гэж бодож байж байна," гэж би Чейсийг түлхэн өөрөөсөө холдууллаа.
"Намайг ирсэн ирээгүй мэдэх л байсан," хэмээн тэр өөрийгөө өмөөрхөд,
"Ядаж тэр болтол би Рорид өөрийгөө жирийн хүн биш гэдгээ зөвөөр эелдэгхээн тайлбарлаж болох байсан. Тэгтэл би хамгийн муу замаар яг түүний урд хувирсан. Яг надруу харж байхад нь," гэж би хажууд байх сандал дээр суун хоёр гараараа толгойгоо барин суув.
Тэр миний хажууд суун нэг гараа миний нуруунд дээр тавин,
"Намайг уучлаарай. Би тийм юм болгоё гэж хүсээгүй," хэмээн хэллээ.
"Надад битгий хүр," гэж би гарыг нь холдуулан зогсов.
"Хэрвээ чи энд удах юм бол чамд муу шүү дээ," гэж ээж надад хандан хэлэхэд би нулимстай нүдээр түүнрүү харж,
"Гэхдээ ээж би энд өөрийнхөө Ижил. Дэлхий дээрх миний цорын ганц хосыг олсон. Тэгээд би түүнийг үлдээж явах болж байна уу?" хэмээн уурлан хэлэв.
"Хэрвээ хүмүүс түүнийг чамтай холбоотой гэж мэдэх юм бол түүнд ч гэсэн аюултай."
"Түүний зөв. Ээжийгээ сонс," гэж Чейс надад хэллээ.
"Чи зүгээр л яриач дээ. Надад энэ зүйлтээ чинь дасаагүй болохоор хэцүү байна," гэж Чейсд уурлан хэлэхэд тэр инээв.
"Та хоёр юу яриад байгаа юм?" хэмээн ээж асуухад аав түүнээс ямар их зүйл нууж байсныг мэдлээ.
Би түүнрүү харан,
"Хэрвээ ээж таниас аав аймар чухал зүйл нууж байсан бол яах вэ?" гэхэд,
"Тэгвэл би аавыг чинь надад хэлэхэд бэлэн болтол хүлээх байсан," гэж их л тайван хариуллаа.
Би чангаар санаа алдаж,
"Та яаж ийм олон юм болчихоод байхад тайван байж чадаж байна," хэмээн хэлэв.
"Хэрвээ би энэ хавиар орилоод, үстэй толгойгоо бариад гүйгээд байвал хэцүү л биз дээ," гэж ээж инээмсэглэн хэлэхэд саяжингаа уурласан төрхөнд минь инээмсэглэл тодорч,
"Нээрээ тийм шүү," хэмээн би инээлээ.
"Гэхдээ миний охин чи энд удаан үлдэж болохгүй шүү," гэж хоолой нь санаа зовсон болоход би түүнрүү сулхан инээмсэглээд,
"За. Би болгоомжтой байнаа," гээд санаа алдаж,
"Бүр болохгүй бол би эндээс явна. Рориг үлдээгээд," гэж уйтгарлан хэлэхэд ээж миний мөрөөр тэврэв.
"Миний охин. Бүх юм зүгээр болно. Чи минь л зүгээр байвал надад хамаагүй ээ," гэлээ.
"Баярлалаа ээжээ."
Бүх зүйл зүгээр байгаасай гэж л найдаж байя.
---------
Маргааш нь би сургууль дээр эрт ирж сургуулийн хаалган дээр Рориг хүлээн зогслоо. Чейс өнөөдөр сургуульд ирэхгүй ойгоор манаанд гарч байя гэсэн. Ямар нэгэн юм болохоос сэргийлээд.
'Чейсийг над шиг чоно гэж бодохоор сонин байна шүү. Хүн гэж бодож явсан сүүлд над шиг болдог байна шт. Над шиг адил хүн байна гэж бодсонгүй шүү. Бүр бүлэг байна гээ биз дээ,' хэмээн миний урууланд инээмсэглэл өөрийн эрхгүй тодорлоо.
Танил үнэр үнэртэж дээш толгойгоо өргөвөл сургууль чиглэн Рори цүнхээ нэг мөрөндөө үүрэн алхан ирж байгаа харагдав.
Гэнэт би түүнд юу гэж хэлэх ээ мэдэхээ байв.
Би юу гэж хэлэх вэ?
'Өө, уучлаарай. Үнэндээ би хүн-чоно. Чиний урд хувирья гэж бодоогүй шүү. Нээрээ чи миний ижил. Одоо хоёулаа үүрд хамт.'
Ааааааа
Гамшиг. Зүгээр л гамшиг. Замхараад алга болчих юмсан.
Зүгээр л нүүр тулья. Түүн дээр зүгээр очоод нүүр тулаад уучлалт эхлээд гууя тэгээд бусад юм нь дараа нь болох байх.
Намайг ийн шийдэн харвал Рори намайг харан түүний алхаа нь удааширсан байлаа. Түүний нүдэнд миний тайлбарлашгүй сэтгэл хөдлөл үзэгдэн алга болов.
Би түүнрүү эгцлэн харан алхах гэж байхад намайг нэг зүйл таг зогсоолоо.
Жессика Рориг сугдан авав.
Хамгийн сонин нь Рори түүнийг түлхэсэнгүй зүгээр л түүнрүү хоосон харцаар харлаа.
Би тэдэн рүү гайхан харж байхад Жессика Рориг сугдангаа хурдан сургууль руу чирэн миний хажуугаар намайг хүчтэй мөрлөн алхаад яваад өглөө.
Би тэнд тэнэг хүн шиг зогсон үлдэв.
Сая юу болчихвоо?
---------
Цайны цагаар би ширээндээ ганцаар сууж байлаа.
Чейс ч байхгүй.
Рори ч байхгүй.
Би толгойгоо баруун тийшээ эргүүлэн харвал Рори Жессикагийн найзуудтай хамт нэг ширээнд суун тэдэнтэй юм ярилцаж байгаа бололтой түүний ам нь хөдөлж толгойгоо дохиж байв.
Харин миний сонсож чадаж байгаа ганц зүйл бол миний зүрхний цохилт.
Маш хүчтэй хавиргыг минь нэвтлээд гараад ирэх мэт чанга цохилж байв.
Рори надруу ганц удаа эргэж харсангүй.
---------
Хичээл таран сургуулийн урд Роритой тулж уулзах хэрэгтэйгээ мэдэн хүлээж байлаа.
Сурагчдын зөвлөлийн дарга болохоор их удаж байв.
Ингэж уддаг л байсан юм байх даа. Надтай хамт хичээл тараад л шууд явдаг байсан шт.
Сургуулийн урд байрлах модон доор сургуулийн хаалганаас харцаа салгалгүй харсны эцэст Рори алхан гарч ирж байгаа харагдав.
Би шууд түүнийг чиглэн алхахад намайг ирж байгааг мэдсэн мэт надруу огцом харан гэнэт дороо зогтуусав.
Би түүний урд аюулгүйн арван алхамын цаана ирэн урдаас нь сулхан инээмсэглэн харлаа.
"Сайн уу"
"Сайн," гэж тэр хариулаад доошоо газар луу харав.
"Хоёулаа ч өнөөдөр сайн ярьж чадсангүй шүү, тийм ээ?" гэж түүнрүү харахад тэр доош харсан хэвээрээ "Мхм," хэмээн чимээгүй хэллээ.
Би яриа үүсгэхийн хичээн,
"Чиний ачаар хичээл их амархан болсон шүү," гэв.
"Тийм үү."
"Цайны газрын хоол гоё байсан шүү."
"Тхх."
"Гадаа гоё байна шүү."
"Тийм байна," гэхээс тэр өөрөөр ерөөсөө хариулалгүй надаас харцаа бууруулан эргэн тойрноо харж байлаа.
Би чимээгүй түүнрүү ширтэсний эцэст,
"Намайг уучларай," гэлээ.
Үүнийг хэлэхэд тэр надруу эгцлэн харав.
Эцэст нь.
"Намайг уучлаарай. Би ул нь тэгье гэж бодоогүй юм шүү."
Тэр надруу чимээгүй харсаар байхад би түүний урдаас алхан,
"Би чамд ул нь хэлье гэж бодсон юм," гэхэд тэр гэнэт юмнаас цочсон мэт арагшаа нэг алхам холдлоо.
Би зогсов.
Түүний нүд рүү харвал түүний нүдэнд айдас тодорсон байлаа.
Яг намайг Чейстэй ноцолдож дуусаад эргэж харахад байсан шиг.
Би тэр үед түүний харцнаас бултан эсрэг зүг ой руу чиглэн давхисан.
Яг одоо мөн л адил нөгөө л харцтайгаа зогсож байв.
Тэр надаас айж байна.
Гэнэт миний зүрхийг мянган зүүгээр хатгах шиг мэдрэмж төрлөө.
Тэгэхэд бүх зүйлийг ойлгов.
Тэр надаас айсандаа Жессикатай хамт надаас хол байсан юм байна.
Надаас айсандаа харц тулгарахгүй зугтаад байсан юм байна.
Надаас айсандаа надаас холдсон байна.
Надаас айсандаа...
...
...
...
Өвдөж байна.
...
Угаасаа шүү дээ. Чи тэнэг юм уу.
Хүн болгон л айдаг.
Хүн болгон.
Би хүчлэн инээн түүнрүү харлаа.
"Чи эрт хэлэхгүй яасан юм. Би чамайг зүгээр л надаас хол байгаад байгаа юм байна гэж бодсон чинь буруу юм байна шүү дээ. Чи надаас айж байгаа юм байна."
Би дахин хүчлэн инээхэд хоолойнд нэг юм гацаж байгаа юм шиг мэдрэмж төрлөө.
"Чи эрт хэлсэн бол... Ядаж ойлгуулсан бол би чамайг зовоохгүй байсан юм. Харин одоо л ойлголоо. Би чиний хүссэнээр чинь чамд ойртохгүй хол явж байя," гэж түүнрүү түүнийг толгойгоо сэгсэрэн үгүйсгээсээ гэж хүсэн харвал надруу айдастай нүдээр харсаар байж байв.
"За. Би ойлголоо. Би дахиж ирэхгүй ээ," гэж би эргэж харан түүнээс холдон алхан явлаа.
Надад уйлах мэт мэдрэмж төрж байсан ч тэсэн биеэ чангалан алхан түүнээс холдон явав.
-----
3 өдөр өнгөрлөө.
Би Роритой юу ч ярьсангүй. Тэр ч ярих биш бүр харсан ч үгүй.
Харин би түүнрүү байн байн харан уйлах гээд байлаа.
Үгүй. Болохгүй. Чамаас өөрөөс чинь болсон. Битгий уйл.
Өөртөө үргэлж маань шиг үүнийг давтан хэлэн нулимсаа арагшаагаа залгиж байв.
Надад уйлах эрх байхгүй.
------
Гэртээ би орон дээрээ тааз руу харан хэвтэж байлаа.
Надад энд байх шалтаг байхгүй болчихоод байхал би энд юу хийгээд байгаа юм бол?
Чейс тэр бүлэгтэй намайг очиж магадгүй гэж хэлсэн. Тэд намайг үлдээнэ гэсэн.
Үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс юм.
Би чангаар санаа алдлаа.
Тийм байхад яагаад би явахгүй байгаа юм бол?
'Учир нь чи түүнийг орхиж чадахгүй байна' гэж миний бодол надад хариулан хэллээ.
Түүний зөв. Би Роритой хамт байж чадахгүй ч гэсэн би түүнийг үлдээмээргүй байна.
-------
Долоо хоног тайван өнгөрлөө.
Ойгоор Чейстэй хамт явж, хичээл тарангуут Роритой таарчихгүйг хичээн зугтан гардаг боллоо.
Гэхдээ би түүнийг сургууль дээр байхад надтай ойр байгааг үргэлж мэдэрдэг байв.
Тэгтэл удалгүй анчдын дунд аян бий боллоо.
Сургуулийн урд байрлах том самбар дээр улаанаар,
"ХОТЫГ АЮУЛД УНАГАЖ БУЙГ ЧОНЫГ УСТГАХ АЯН. АНЧИН БҮХЭН ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ХОТОО ХАМГААЛЬЯ" хэмээн бичсэн байв.
Би эхэндээ нээх тоогоогүй ч нэг орой Чейс бид хоёр явж байгаад Анчдын буудалласан хэсэгтэй таарсан.
Тэнд хэдэн арав, биш ээ хэдэн зуугаараа хүмүүс цугласан байсан ба тэр орой золтой л бууны суманд оногдчихоогүй бид хоёр бултаж чадсан.
Сүүлдээ намайг айлгалаа.
Өмнөх хотод минь ээжийг минь бараг л барихаа шахсан.
Энд ч мөн адил тийм юм болох шахаад байна.
Эцсийн эцэст ээж, Чейстэй ярьсны эцэст би энэ хотоос сайн сайхны төлөө явахаар шийдсэн.
Рориг орхин.
------
Би Рориг хүлээн ойн цоорхойд Чейстэй зогсож байлаа.
Би эндээс орой явахаар шийдсэн болохоор Роритой сүүлийн удаа уулзахаар шийдэж түүнтэй нүүр сүүлийн удаа тулмаар санагдаж сургуулийн урд хүлээсэн юм.
Түүнийг гарч ирэхэд би түүнд нэг цаас өгөн алхан явсан.
Зургаан цагт ойн цоорхойд уулзья. Гуйж байна.
Түүнд хэлэх гэж оролдсон ч үг гарахгүй байсан учраас хоёр дугаар төлөвлөгөө буюу цаасыг өгсөн юм.
Харих одоо би түүнийр хүлээн зогсож байлаа.
"Тэр бараг ирэхгүй юм биш үү? Зургаа өнгөрч байна," гэж Чейс хажууд бугуйн цагаа харан хэлэв.
"Тэр ирнээ. Би мэдэж байна. Дахиад гучин минут," гэж би түүнд хэлэн Рориг алхан гарч ирэх байх гэсэн газар луу харан зогссоор байлаа.
Яг зургаа гуч болоход Рори ойгоос бид хоёрыг чиглэн удаан өөртөө итгэлгүй алхан ирж байв.
Миний дотор баясал мэдрэгдэн түүний урдаас инээмсэглэн алхалаа.
Түүний өмнө би арван алхамын өмнө ирэн зогсов.
"Чамайг би ирэхгүйн байна гэж бодлоо шүү."
Тэр зүгээр л толгойгоо дохин харцаа бууруулав.
Би түүнд ямар хэцүү байгааг мэдэж байлаа.
"Би чамайг эвгүй байдалд оруулаад яахав дээ. Шуудхан хурдан хэлье," хэмээн хэллээ.
"Би эндээс явах гэж байгаа. Яг үнэндээ бол би яг одоо шууд явлаа," гэхэд тэр надруу огцом толгойгоо өргөн харав.
"Одоо юу?" гэж түүний хоолойны өнгө аясд санаа зовсон өнгө илэрлээ.
Би толгойгоо дохиод,
"Тийм. Энд бөөн асуудал болоод байгаа учраас би эндээс явахаар шийдсэн. Сайн сайхны төлөө," гэв.
Тэр юу ч хэлэлгүй чимээгүй харсаар байлаа.
"Тэгээд энэ сүүлийн удаа уулзаж байгаа учраас би чамд албан ёсоор баяртай гэж хэлэх гэсэн юм."
Тэр юм хэлэх гэж байгаа бололтой амьсгал авахад би түүнийг юм хэлэх гэж байгаад баярлан харлаа. Гэхдээ болин амьсгаа гарган амаа жимийлээ.
Ямар ч үг алга.
"Энд байх хугацаанд миний хамгийн сайн найз байсанд чинь баярлалаа. Чамаас санах болноо," гэж хэлэхэд тэр чимээгүй толгойгоо дохив.
Тэгэхэд надад дахиж ийм боломж ирэхгүйг мэдэн би түүнрүү том том хурдан алхан өлмийгөө өргөн нүдээ аниад түүнийг уруулын үнслээ.
Түүний биеэ нь чангарав.
Түүний урууланд миний уруул хүрэхэд бүх биеэр минь цахилгаан гүйдэл гүйж байгаа мэт санагдаж, гэдсэн дотор минь хэзээ ч байсан гэж бодоогүй эрвээхийнүүд нислээ.
Би түүнээс холдож нүдээ нээхэд түүний нүд томоос том нээсэн байв.
Би түүнээс хэдэн см холдож гараа өргөн нүдийг нь аниуллаа.
"Хэрвээ чи нүдээ ийм том нээх юм бол нүд чинь бүлтэрчихэж магадгүй шүү," гэж инээмсэглэн хэлэн гараа салгасангүй.
"Намайг уучлаарай. Чамайг ийм байдалд оруулсанд. Би дахиж энд хэзээ ирэхээ мэдэхгүй байна. Тийм учраас сүүлийн удаа хэлье. Баярлалаа, Рори. Надад хайр гэж ямар зүйл байдгийг мэдрүүлсэн. Баяртай," хэмээн хэлэн түүнээс холдон нулимсаа барин Чейсрүү гүйж шууд хувиран эргэж харалгүй ойн гүн рүү орлоо.
--------
Рори (Rory)
Намайг нүдээ нээхэд Снөүи цаснаас цагаан хамгийн үзэсгэлэнтэй чоно болон хувиран Чейстэй хамт ой руу давхиж байгаа нь харагдав.
"Тэд маш үзэсгэтэнтэй юм. Би чоно байсан ч болоосой," хэмээн амандаа бувтнан саяхан хэдхэн хормын өмнө байсан Снөүигийн халуун уруулыг санан урууландаа хүрлээ.
Битгий яваач, Снөүи.
------------
Юу байцгаана даа, чонуудаа. Сонин сайхан ххаа.
Тиймээ би мэдэж байна.
Тэд ЭЦСИЙН ЭЦЭСТ үнслээ. Гэхдээ явах болсон нь харамсалтай юм тэээ.
Дараагийн бүлэг РОРИгийн талаас байх болноо.
Миний зохиолын уншин сууж байгаа хүмүүсдээ баярлалаа.
Лов я хха. (ойлгоно биз тэ)
Хха баярлалаа.
ありがとう。好きだよう。(^з^)-☆
P.S. Миний хувьд хамгийн урт бүлэг минь боллоо.
