19 страница25 ноября 2017, 10:04

Нэрийн тайлбарууд

Би чинь тэгээд дүрүүддээ өгч байгаа нэрнүүдээ хамаа намаагүй сонгочихдоггүй юм шүү дээ.

Тухайн улс орны нэрний ёс заншил, хүүхдүүддээ ихэвчлэн өгдөг нэрс гээд бүгдийг нь эхнээс нь сайн судалж, хэд хоног бодсоны эцэст өгдөг юм. Нэг ёсондоо анх төрсөн хүүхэддээ нэр өгөх гээ буй эцэг эх шиг л догдолж сандарна гээч 😂😂😛

#Reality of Zhang Yixing

1. Zhou Chunhua

Хэрвээ тэр нөхрийнхөө овгийг аваад Zhang Chunhua болох юм бол түүхэн хүн болж байгаа юм.

Zhang Chunhua нь МЭ 189-247 оны хооронд амьдарч байсан ба улсын цэргийн ерөнхий жанжин Sima Yi-ийн гэргий билээ.

(Их үзэсгэлэнтэй эмэгтэй байжээ)

Тэрээр 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд, гурван эрэгтэй нэг охинтой юм. Охины жинхэнэ нэр түүхэнд дурдагдаагүй ч хүмүүсийн дунд гүнж Наняан (Princess Nanyang) гэдгээрээ алдартай юм.

(Мияанн өөр зураг олдсонгүй. Тэгэхээр манай гүнж их нууцлагдмал хүн байсан бололтой.)

Түүний төрүүлсэн 4-н хүүхэд нь Жин гүрнийг байгуулсан. (Jin Dynasty 265-420) [Тэгэхээр хатан эх байх нь ээ хихи]

За одоо нэрний утга руугаа орцгооё.

春乌艾 Chunhua - Хаврын цэцэгс гэсэн утгатай

Нэрний тайлбар: Ийм нэртэй хүмүүсийн зан чанар ихэвчлэн нямбай, тайван дөлгөөн, ухаалаг байдаг ба аливаа зүйлсийг нухацтай хүлээн авч өөрийн ур ухаанаараа шийддэг. Мөн үнэхээр нийтэч, элгэмсэг юм. 

Нэрний гарал үүсэл: Хятад

Нэрний өнгө: Цэнхэр, ягаан

Нэрний хүйс: Эмэгтэй

2. Zhou Chiahao 满族

Нэрний утга: Одон орон судлалд энэхүү нэр нь Mars гарагийг бэлгэддэг ба хүчирхэг, авъяас чадвартай гэсэн утгатай.

Мөн ямагт зөв санаа гаргадаг, өөрийн бодолдоо үнэнч нэгэн. Зөн билэгтэй байх тохиолдол их. Заримдаа хэтэрхий их уран төсөөлөлдөө автчихдаг. (Хөөрхий өөрийнхөө үхлийг мэдээд архи уух гэсэн байна шдээ 😛)

Ямартай ч их хүчирхэг нэгэн.

Chiahao гэсэн нэртэй жүжигчин, алдартай тамирчин, их сургуулийн багш гээд зөндөө хүмүүс байдаг юм байна.

3. Zhang Manchu 满族

Хүүхдэд өгдөг хамгийн алдартай нэр.

Нэрний утга: Цэвэр, ариун

Нэрний тайлбар: Зүрх нь хайраар бялхдаг, өрөвч. Хайр татам, өхөөрдмөөр нэгэн.

Бас их хүлээцтэй, тайван дөлгөөн юм.

Нэрний хүйс: Эрэгтэй

Manchu үндэстэн буюу Хятадын томоохон үндэстнүүдийн нэг. (Манайхаар халх, буриад гэж байдаг шиг.)

Тэдний хүн амын тоо 10 сая хол давдаг.

#You and me

1. Ra Eunho

Нэрний хүйс: Эрэгтэй.

(Тиймдээ ч Юно их эрэгтэйлэг, болхи гэдгийг анзаарсан уу хихи)

Нэрний тоон зурхай нь 9 бөгөөд Zhou Chiahao-тай адилхан Марс гарагийг бэлгэдэнэ.

Тиймээс нэрийн тайлбар тийм ч их зөрөхгүй. Зөн билэгтэй, хүчирхэг нэгэн.









Өөр орхисон нэр байхгүй биздээ хихи. Байвал дараагийн хэсэгт тайлбар хийнээ. Та нарт сонирхолтой байж чадав уу?

19 страница25 ноября 2017, 10:04

Комментарии