.....
Энэ удаад хэн нэгний талаас биш. Миний талаас.
Саяхан 2000 оноос за арай ч биш юмаа. 2004 оноос хойш төрсөн хүүхдүүдийн 'Cartoon Network' 25 жилийн ойд зориулсан бичлэгийг үзээд reaction гаргаж буй бичлэгийг яаж ч явж байгаад юм олоод үзчихлээ.
90-ээд оныхон байна уу хихи. Та нар андахгүй дээ. Хэрэв энэ сувгийг үздэг байсан бол.
The powerpuff girls, courage the cowardly dog, johnny bravo, Dexter's lab...
Би лав одоо ч үздэг.
Гэтэл тэдний гаргасан reaction.
~ Гайхалтай юмаа. 90-ээд онд хийгдсэн гэхэд график нь үнэхээр сайн болж. Гэхдээ дүрслэлийн хувьд 90-ээд оныг санагдуулж байна.
~ Дүрүүд нь үнэхээр хачин юмаа.
~ Эд нар намайг төрөхөөс өмнө хийгдэж байсан гэхэд итгэмээргүй юм.
Бла бла. Би өөрийгөө үнэхээр хөгшин мэтээр мэдэрч байна.
Би нуулгүй хэлэхэд 80-аад оныхныг үнэхээр хөгшин гэж боддог.
2000 оныхон ч бас биднийг тэгж боддог болов уу? Бид хүүхэд байхаа больж байна.
Эхнээсээ ажлын талбар дээр цөм цөм нүдүүлж байна. Манай найзуудын ихэнхи нь хүүхэдтэй болсон тухайгаа ярьж байна. Ийм залуугаараа............. гэж бодтол бид аль хэдийн 20 давж. Сүүлийн оныхон энэ онд хуулиар насанд хүрч байна.
Одоо бол миний бодолд эргэлддэг зүйл төгсөөд ажлын байр бий болов уу. Ажилд орсон ч дандаа 70, 80-аад оны хөгшин хүмүүстэй ажиллах байхдаа. Тэд биднийг юу гэж боддог бол. Энэ үнэхээр тайлбарлахад хэцүү awkward мэдрэмж шүү. Чи одоо үе тэнгийнхээ залуустай суралцаж байгаа бол ажилд ороод үнэхээр хөгшин хүмүүстэй ажиллана гэж бодохоор сонин санагдаад байдаг юм.
Хаана, ямар байранд амьдрах бол. Цалин хэдээс эхлэх бол. Ажилгүйчүүдийн эгнээнд удахгүй нэгдэх нь. Их сургууль төгссөн хүн болгонд ажлын байр бэлэн байдаг байсан бол.
Хэрвээ 2,3 жилийн өмнө байсан бол миний бодолд эцэг эхийн өгөх халаасны мөнгө, өдрийн пирошки, автобус унааны мөнгө гэх зэрэг аар саархан зүйлүүдэд л бодол маань эргэлдэх байсан байх.
Цөвүүн цаг ирж байна 90-ээд оныхон минь. Ялангуяа 95-аас хойш оныхон минь. Өмнөхүүд нь аль хэдийн байр сууриа олсон байх.
Мэдлэгээ хурцлаад, ажилдаа бэлдээд байж бай.
Амьдралд нухлуулах цаг айсуй. Хэдий болтол аав ээжийнхээ хормойнд амьдрахав дээ.
Өөрийн дотор төрж буй айдсаа зүгээр л бичиж орхилоо. Ямар ч засваргүй, ямар ч найруулгагүй.
350 үг давчихаж хихи.
Finally I'm so serious.
