....
Энэ их хөгжилтэй нийтлэл болохоор чирээд аваад ирлээ.
"Кино ба Бодит Амьдрал"
Based on True Events of My Life, idiots!!
Хэн нэгэн эмээтэйгээ хамт амьдардаг байв, тэр түүнийг сургуульд орохоос нь өмнө маш олон зүйл зааж сургав, уншиж бичиж, түүхийн талаарх маш олон төрлийн номыг уншиж байхыг шаарддаг байв. Хэн нэгэн том болж энэ бүхний дараагаар сургуульд орох насанд хүрэв.
Хэн нэгэн 1-р ангидаа!!
Хэн нэгэн яг үнэндээ 1-р ангид нь юу болсон талаар санахгүй байгаа ч тэр ангийнхаа хамгийн шилдэг сурагч нь байсан, бас хэн нэгэнд анхны хайрын захиа нь ирэв. Яг үнэндээ хэн нэгэн хайрын талаар олигтой ойлголт байгаагүй байсан болохоор тэр захианаас юу ч мэдэрсэнгүй харин эсэргээрээ дүүрэн алдаатай бичсэн хэдэн утгагүй мөртүүд байхыг олж харсан ч, хэн нэгэн одоо ч түүнийг хадгалдаг. Сонирхуулахад хэн нэгэн цагаан толгойн баяраа "Ы" үсэг болж байсан.
Хэн нэгэн 2-р ангидаа!!
Хэн нэгэн 2-р ангидаа ч юу болсныг сайн санахгүй байгаа ч ангийнхаа шилдэг сурагч нь хэвээрээ байсан юм. Хэн нэгэн бас л хайрын захиа хүлээж авав. Гэхдээ тэр захиа нь их утгагүй хоёрхон үгнээс бүрдсэн байсан. Хайртай хариу? хэн нэгэн wtf гэж бодсон ч хэн хэгэнд хайртай охин байсан юм. Тэр охин бол 1-р ангид байсан халимаг үстэй царай муутай охин нь 2-р ангид их хөөрхөн болсон байв.
Хэн нэгэн 3-р ангидаа.
Хэн нэгэн ангиа улам манлайлж эхлэв, хэн нэгэн тэр үедээ дажгүй царайлаг байсан шүү. Тэгээд хэн нэгэн минутийн уншлагаараа дан ганц ангиа биш аймагтаа тэргүүлдэг байв. Энэ бүхэн мэдээж хэн нэгний эмээгийн зааж сургасан ач тус.
Хэн нэгэн 4-р ангидаа.
Яг үнэндээ хэн нэгэн 4-р ангидаа сураагүй, учир нь үсэрсэн юм.
Хэн нэгэн 5-р ангидаа.
Хэн нэгэн 5-р ангидаа англи хэл үзэж эхлэв, гэхдээ англи хэлний тухай төгсгөлд нь сонирхолтой зүйл ярих болохоор бага ангийн хэсэгийг ингээд хаая. ( та нарт хамаагүй байх л даа. Гэхдээ би 3-р ангиасаа англи хэл үзэж эхэлсэн ккк)
Хэн нэгэн 6-р ангидаа.
Хэн нэгний хувьд зарим хаалттай байсан зүйл чөлөөтэй болж, шинэ хичээлүүд нэмэгдэж сонирхолтой болж эхлэв. Гэхдээ түүний хувьд дуртай үедээ хичээлээ тасалдаг нь хамгийн ихээр таалагдсан нь түүний хувьд алдаа байсан юм. Хэн нэгэн аажмаар муудаж хичээлүүд нь ойлгомжгүй болж ангийнхаа муу байсан сурагчдаасаа огцом хоцорч эхлэв.
Хэн нэгэн 7-р ангидаа.
Түүний анхны хайр нь ангийнх нь хамгийн хогийн бандид хайртай гэдгээ нийтэд зарлав. Хэн нэгэнд бүх зүйл новш санагдаж эхэлсэн бөгөөд тэр улам их хичээлээ тасалж эхлэв. Заримдаа тамхи татдаг байв.
Хэн нэгэн 8-р ангидаа.
Тэгэхээр түүний хувьд 8-р анги нь яг л түүний үзэж байсан кинон дээрх шиг үйл явдлуудаар дүүрэн байна гэж бодож байв. Ялангуяа Химийн хичээл, тэр бодис нийлүүлж шинэ зүйл гаргаж авах туйлын хүсэлтэй нэгэн болчихсон байв. Тэр бараг л хүн аалз шиг чадвартай, эсвэл юмсыг хөдөлгөж чадах тийм бодис хийж чадах юм шиг гайхалтай төсөөлөлтэй Химийн хичээлдээ сууж эхэлсэн ч үнэндээ бүх зүйл новш байв. Тэр бүхэн практик дадлага туршлагаар биш ердөө дэвтэр дээр бичсэн зүйлийг бодож бодисуудыг нийлүүлдэг байсанд урам нь хугарч Мендеелев-г үзэн ядаж эхлэв. Энэ үеэр түүний анхны хайр өөр сонгоны анги азаар шилжиж түүний сэтгэлийг хэсэг тайвшруулаад байв хихи.
Хэн нэгэн 9-р ангидаа.
Мэдээж урлагийн үзлэгийн талаар дурьдалгүй өнгөрөөж. Гэхдээ энэ ангидаа хэн нэгэн зандангаа алдах шахсан юм. Учир нь урлагийн үзлэгийн бэлтгэл тарчихаад орой нь харах заримдаа хэн нэгэн ангийнхаа нэг охинтой хамт харив. Тэр охин хэн нэгэнд цэцэрлэгт хэсэг суух талаар санал тавьж хэн нэгэн юу ч бодолгүй зөвшөөрсөн юм. Тэгээд хэсэг ярьж сууж байгаад оройтож байна гэж санаа зовох хэрэггүй би эмээд чинь бүгдийг нь хэлцэн байхаа гэж хэлэв. Хэн нэгэн хэсэг гайхширсан байдалтай бодлогширч байсан ч гэнэт түүнд хайртай гэж хэлээд тэврэхийг мэдрэв. Тэгээд хэн нэгний Devil Mode нь идэвхжиж надтай унтмаар байна уу? гэж асуув. Хэн нэгэн уул нь ийм зүйл сонссон охин намайг алгадах нь лавтай гэж бодож байсан ч эсэргээрээ эерэг хариу сонсов. Хэн нэгэн маш ихээр цочирдож зүрх нь хүчтэй цохилж байсан болохоор, дотороо 1-т би түүнд хайргүй 2-т би түүнд угаасаа хайргүй 3-т би түүнд хайртай болж чадахгүй гэж бодсоор байсан болохоор түүнд таксиний мөнгө өгөөд явуулсан. (кккк би энэ залууг хайрламаар байнаа. кют байгааз)😍😍😍
Хэн нэгэн 10-р ангидаа.
Яг үнэндээ хэн нэгний хувьд 10-11 хүртэлх анги нь тийм ч олигтой байгаагүй юм. Учир нь тэр аль хэдийн шилдэг сурагч байхаа больж бараг нийгмийн шаар шавхруу болсон байв хаха. Тэр бүдүүрч түүнд хандтай байсан охидууд нь эсэргээрээ даапаалдаг болж тарган гэж дууддаг болов. Яг энэ үеэр хэн нэгэн яг л Японы Silent Voice-н аниме шиг байдалд орж эхлээд байв. Тэр ангидаа дажгүй атаман байсан ч 10-р ангидаа эсэргээрээ дуугаа хурааж бусдаас харилцаагаа тасалж хэн ч тоохоо больж эхлээд хэсэг нилээн ганцаардаж ганцаараа байх дуртай болов. Анхны хайрын тухай бол горьдох ч хэрэггүй хаха.
Хэн нэгэн 11-р ангидаа.
Ингээд төгсдөг жил айлчлан ирэв, яг үнэндээ хэн нэгэн аль хэдийн хэн ч биш болсон байсан ч түүний хувьд компьютерийн талаар дажгүй мэдлэгтэй байсан нь зарим нэг багш нарт нэмэр болж байв. Хэн нэгэн нэг удаа нийгмийн ажилтныхаа компьютерийг форматлах гэж өрөөнд нь ороод Browser History дотороос нь Lesbian Porno гэсэн хайлт байхыг олж хараад хэсэг гайхширч билээ.
Тэгэхээр ингээд өндөрлөе. Харин англи хэлний тухайд гэвэл, яг үнэндээ би энэ зүйлийг өөрөө сурсан, ялангуяа Cartoon Network, болон видео тоглоомны тусламжтай.
5-р ангид за хүүхдээ англи хэл нийт 26 цагтай ингээд бүгдээрээ багаас нь эхлээд эхний цагаас нь эхлэе!!
6-р ангид бас л ахиад эхнээс нь эхлэе мартцан байж магадгүй
Гэх мэт явсаар байгаад их сургуульд орох хүртэл ийм балай зүй тогтол нь үргэлжилсэн хаха. Дандаа л мартчихсан байж магадгүй эхнээс нь эхлэе гэх мэт. бүтэн нэг жилд дөнгөж 10 хүрэхгүй цаг үзсэн л байдаг, хэзээ ч 26 цагийг 10 жилийн хугацаанд үзэж чадаагүй юмдаг хихи.
Source: Best scenes from movie
